Нэгэн бичигдээгүй хууль байдаг: сонсох дуртай дуугаа хэзээ ч сэрүүлэг дээрээ тавьж болохгүй. Таныг сайхан нойрноос сэрээх дуу шиг зэвүүн дуу хаана ч байхгүй гэдгээс энэ хууль улбаатай болов уу? Тиймээс ихэнх хүмүүс утасныхаа үндсэн дууг сэрүүлэг дээрээ тавьдаг байх. Гэхдээ утасны үндсэн дуунууд ямар байгааг ч бас анхаарах ёстой.
“dubcp4” гэх нэртэй тикток бичлэг хийдэг залуу Apple болон Android утаснуудын сэрүүлэгний аялгууг харьцуулж үзжээ. Эдгээр ухаалаг утасны эздүүдийн хэн нь өглөө хэцүү босож байгааг мэдэхийг зорьсон байна. “Алимнууд”-ын эздэд дуулгах муу мэдээтэй.
Залуу эхлээд Android утасны эзэд хэрхэн сэрж байгааг харуулсан юм
Тикток-чин залуугийн бодлоор андройд утасны сэрүүлэгний аялгуу их намуухан бөгөөд тааламжтай гэнэ. Энэ утастай хүмүүс өглөө далайн эрэг дээр сэрж байгаа юм шиг л, нүдээ нээгээд л амтат коктейль сорж, үкүлэлэ хөгжмийн эгшигт илбүүлэх мэт сэтгэгдэл төрнө.
Дараа нь iPhone-ы сэрүүлэгний дуун дор хэрхэн сэрж байгаагаа харуулжээ
Андройд утасны эздийг бодвол алимны эзэд яг л аймшгийн кино шиг сэрдэг: гол дүрийн баатар айж мэгдэж сандарч байгаа нь илт.
Уг ТикТок-ийг хийсэн залуугийн тодорхойлолт үнэний хувьтай харагдаж байгаа юм. Яагаад гэвэл залуугийн бичлэг цөөхөн өдрийн дотор хэдэн сая үзэлттэй болж ТикТок-ын топ-д багтаж чаджээ.
Энэ бичлэгийг өөрийн биеэр үзэхийг хүсье
iPhone хэрэглэгчид үүнийг зүгээр өнгөрөхийг хүсэлгүй сэтгэгдлээ бас хуваалцжээ:
- Apple: ТАМ-д тавтай морил!
- Apple-ийн сэрүүлгээр сэрсэн анхны өглөө миний сүнс биеэс минь гараад явчих уу гэж л бодогдсон шүү.
Android хэрэглэгчид ашгүй нэг юм алимнуудын амыг таглах завшаан олдлоо гэж бодож болох юм. Гэхдээ андройд хэрэглэгчид сэрүүлгийн талаар тийм ч сайхан сэтгэгдэл бас бичсэнгүй ээ:
- Android-ын хэрэглэгчийн хувьд та нарын бодож байгаа шиг бүх зүйл тийм ч сайхан гэж хэлж чадашгүй нь. Аймшигтай кино айлгахаасаа өмнө сайхан аялгуу ашигладаг шиг л юм болно шүү дээ.
- Өглөө босох угаасаа амаргүй, тиймээс энэ зөөлөн аялгуу чамайг шоглоод байгаа юм шиг л сонсогддог доо.
- Энэ тэмцэлд ялагч гэж байхгүй бололтой, хамгийн шилдэг сэрүүлэг – унтраастай байх үедээ! Үүнтэй хэн ч санал зөрөхгүй болов уу?
Telmuun Bayar
2021/02/01 at 19:01
iOS vs android
Энгүүн Энгүүн
2021/02/04 at 14:31
Huushe yu oruld bgn be????
Zuger tik tok?
Zuger iim hun ingejee uneher uhalag yum ged bvl duuskushte?
Hiih ym oldku bur
Haliun Usuhireedui
2021/02/04 at 16:18
iim ym niitelh gj setguulch boldgimu ahahahha bichh ym oldkuenu
Аагий Б.
2021/02/04 at 16:33
hiih yma olj ydsn shac ahahha
Ďœłģøn Ďœłģøn
2021/02/05 at 00:41
Androidiin ayiig zalhaad uhmeer sanagdtalaa sonsoj bj bile