“Роботуудын хийж чаддаг зүйлс гэсэн цөөхөн жагсаалтаа өөрчлөх цаг болсон” хэмээх уриатай Бостон Динамикс компани нь 1992 онд байгуулагдсан, дэлхийн хамгийн өндөр дэвшилтэт, хурдтай, чадвартай, эв дүйтэй робот бүтээх зорилготой байгууллага юм. Хэрэв та тэдний тухай дуулж байгаагүй бол YouTube сувгаар дамжуулан тэдний гайхалтай бүтээлүүдтэй танилцах боломжтой. Харин саяхан Reza Zadeh нэртэй Twitter хэрэглэгч Бостон Динамиксийн YouTube сувагтаа байршуулсан маш эвсэлтэй нь аргагүй бүжиглэж буй роботын бичлэгийг хуваалцжээ.
Reza Zadeh-ын жиргээ тун богино хугацаанд маш олон хүмүүст хүрч, 120,000 орчим хүнд таалагджээ
It's pretty awesome how dancing makes robots less intimidating. Looking forward to seeing more nontrivial Machine Learning on these robots. Credit: Boston Dynamics. pic.twitter.com/wnB2i9qhdQ
— Reza Zadeh (@Reza_Zadeh) December 29, 2020
Тэрээр тус жиргээндээ, “Робот тун эвлэгхэн бүжиглэж буйг харахад үнэхээр гайхалтай байлаа. Цаашид ч илүү их хөгжил дэвшлийг эдгээр роботуудаас олж харна гэж найдаж байна” хэмээжээ.
Reza Zadeh-ын хуваалцсан тус бичлэгт роботууд “Do You Love Me?” хэмээх дуун дээр бүжгийн авъяасаа үзүүлэх ажээ.
Бостон Динамикс нь дэлхийн хамгийн өндөр дэвшилтэт, хурдтай, чадвартай, эв дүйтэй робот бүтээх зорилготой байгууллага юм
Тус компани YouTube сувагт байршуулсан тэрхүү бичлэгийнхээ тайлбарт “Манай багийнхан шинэ оныг аз жаргал дүүрэн байхын ерөөл тавин хамтдаа угтлаа. Бостон Динамиксийн зүгээс та бүхэн шинэ оны мэндийг дэвшүүлж байна” хэмээн бичжээ. Үүнээс илүү амжилттайгаар нэгэн оныг үдэж, шинэ оныг угтана гэж үгүй биз ээ.
Бостон Динамиксийн нийтэлсэн тус бичлэгт робот “Do You Love Me?” хэмээх дуун дээр бүжгийн авъяасаа үзүүлэх ажээ
Бичлэгийн эхэнд нэгэн робот энгийн нэгэн хөгжилтэй бүжиг бүжиглэж байв. Гэвч хэдхэн хормын дараа бас нэгэн робот тайзнаа гарч ирээд ижил хөдөлгөөнийг гүйцэтгэж эхэлнэ. Удалгүй тэр хоёр робот дээр бас нэг нэмэгдэн “Do You Love Me?” хэмээх дуун дээр роботууд нэгдэж хамтдаа бүжих ажээ.
Тэрхүү бичлэг хэдхэн хоногийн дотор хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаж, YouTube суваг дээр 11.5 сая үзэлттэй болж, 71,000 сэтгэгдэл цуглуулжээ.
Харин Reza Zadeh тус бичлэгийг хуваалцсанаар түүний нийтлэл 120,000 сэтгэгдлийг цуглуулж, 39,000 удаа дахин жиргээ хийгджээ.
Тус компанийн YouTube сувагт өөр олон роботуудын гайхшрал төрүүлэм бичлэгүүд олон бий
Бостон Динамиксийн YouTube сувагт роботуудын хөгжил дэвшлийг харуулах өөр хэд хэдэн сонирхолтой бичлэгүүд байдаг ажээ. Тухайлбал, Atlas хэмээх нэгэн робот parkour хийж буй бичлэг, 20 гаруй сая үзэлттэй хаалга онгойлгохоор хичээж буй роботын бичлэг зэрэг олон сонирхолтой бичлэгүүд бий.