Хайр дурлал, ирээдүйн гэрлэлт, сүй тавих, гэрлэх санал тавих тухай яригдахад хүн бүрийн сэтгэлд сайхан мэдрэмж бий болдог. Варун Банот гэх 28 настай англи залуу хайртай бүсгүй Аниша Сэтэд гэрлэх санал тавихаар шийджээ. Энэ саналаа тэнгэр дээрээс илэрхийлэхээр зориглосон юм. Залуу өөрийнхөө төрсөн өдрөөр Анишад нисдэг тэргээр хамтдаа зугаалъя гэж урихад (залууд төрсөн өдрийн ваучер байсан) бүсгүй юу ч гадарлаагүй юм. Үнэндээ юугаа ч гадарлах билээ дээ, хайртай хосууд нэг удаагийн болзоог агаарт нисдэг тэргээр зугаалж л өнгөрүүлэх гэж байгаа биз. Сүйн бөгжтэй газардана гэж хэн санах вэ дээ?
Англи залуу Варун Банот хайртай бүсгүй Аниша Сэтдээ нисдэг тэргээр зугаалъя гэж хэлээд гэрлэх саналаа мартагдахын аргагүйгээр илэрхийлжээ
Залуу өөрийнхөө төрсөн өдөрт зориулж л нисдэг тэргээр зугаалж байгаа мэтээр ойлгуулжээ. Бүсгүй төрөлх Чеширийн Жодрелл-Бэнк орчмоор л ниснэ гэж бодсон аж. Үнэн хэрэгтээ бүсгүйг тэс өөр зүйл хүлээж байв. Аниша шинжлэх ухааны уран зөгнөлд их дуртай нэгэн, тийм ч учраас Варун энэ сэдвээр нь гэнэтийн бэлэг бэлдсэн юм.
Хэсэг нисэж яваад залуу хосууд тариан талбай дээгүүр нисжээ, 60 метрийн өндрөөс сайтар ажиглавал ямар нэгэн юм бичсэн байгааг алсаас харж болохоор байв
Үнэхээр томоор бичжээ: “Аниша, надтай гэрлээч?”
Цаашлаад Варун хайрт бүсгүй Анишагаасаа сайхан хариу авна гэсэн бодолтойгоор сүйн бөгж гаргаж иржээ. Бүсгүй ч мэдээж “Тийм” гэж хариулсан юм
“Тун удахгүй ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан, гэхдээ яг энэ өдөр гэж огт бодож байсангүй. Миний хувьд их гэнэтийн зүйл болж өнгөрлөө” гэж Аниша сэтгэгдлээсээ хуваалцжээ.
Варун энэ ажилд эртнээс бэлджээ. Гурван сарын өмнөөс өөрийн эдлэн газар дээрээ томоос том хэмжээтэй бичиг бичүүлэх боломжтой фермерүүдийг хайж эхэлсэн байв.
Тэгээд газраа олсон байна. Залуугийн ах, эгч хоёр нь түүнд тусалсан гэдэг. Үүгээр гэнэтийн бэлэг дуусаагүй ажээ. Сүй тавьсан хосууд галт тэргээр гэртээ буцаж ирэхэд нь хаанаас ч юм бүү мэд Rolls Royce гарч ирээд залуу хосуудыг суухыг урьжээ. Энэ удаад Варуны гэр бүл тэдэнд гэнэтийн бэлэг бэлдэж романтик үдшийг зохион байгуулсан байв. Дурлалт хосууд лааны гэрэлд сарнай цэцгийн дунд оройн зоог барьжээ.
“Баярлах, гайхах хоёр хоёулаа зэрэгцээд яахаа мэдэхээ больсон. Миний хувьд үнэхээр том шок боллоо” гэж бүсгүй сэтгэл хөдлөлөөсөө хуваалцжээ. “Варун миний ярьсан болгоныг бүгдийг анхааралтай сонсдог байсныг би одоо л ойлголоо. Тэр минь үнэхээр санаачилгатай юм. Өөрийгөө хатан хаан шиг л мэдэрлээ” гэжээ.
Танд энэхүү гэнэтийн бэлэг таалагдсан уу? Та ч бас өөрийнхөө гэрлэх санал хүлээн авсан эсвэл гэрлэх санал тавьсан түүхээ бусдад хуваалцаарай.
Од Гэгээ
2020/12/13 at 13:08
Гоё юмаа.
Bayarmaa Bayanbileg
2020/12/13 at 22:42
Хөөрхөн юм бэ!
Т. Амартүвшин
2020/12/14 at 04:31
❤
Batchimeig Chimeigbat
2020/12/14 at 05:56
Сайхан хайр сэтгэл зүрх гж энэ бхдаа.
Battsetseg Tungalag
2020/12/14 at 08:41
Yooy ataarhaj bna gej jigteihen kkk
Sarnai Sarnai Sarna
2020/12/14 at 10:26
bi uur untsguus haraad aij bna ( manai turiin umchiin zahirlyyd porkyrar .shvvgch .tenderchidiin . hvvhdvvded bitgii haryylaarai ) aaw eej n ( tuswuus ilvv ihiig ) hylgailj ingene geed dairna shvv ( olon2 Badamsvrend hayglaw)
Р. Дариа
2020/12/14 at 10:41
азтай залуучууд
Хандаа Нямдорж
2020/12/14 at 11:37
Цагаанчулуун Баярмагнай
Deegii Ganhuyag
2020/12/14 at 16:26
Goe yumaa
Ariun Gantumur
2020/12/14 at 18:18
Za shan yumaa shan yum kkk🤪
Hishgee Hishgee
2020/12/15 at 00:01
Wow super
Oyuhai Batbayar
2020/12/15 at 02:54
Gaihuultsiin
Shinezul Tserendorj
2020/12/15 at 06:48
Goyiin goyiin
Oogii Oogii
2020/12/15 at 11:37
Сайхан юмаа
Гэгээн Туул
2020/12/15 at 15:02
Purvee Monhbaatar
Ганхуяг Ууган
2020/12/15 at 15:59
Азтай бүсгүй бгаа