Хэллоуины баяр болоход нэг л хүн санаанд орж ирнэ. Тэр бол мэдээж Heidi Klum. Тэр Хэллоуины баяраар өөртөө онцгой хувиргалтыг хийдэг. Гүнж Fiona, “Alien” кинон дээр гардаг мангас, бич болон өөрийнхөө 95 настай дүрх төрхөөрөө тэр хэдийнээ бидэнд гэнэтийн бэлэг бариад амжсан.
Жил бүрийн Хэллоуины баяраар хүмүүс түүнийг хэн болох бол, юунд хувирах бол гэдгийг нь тэсэн ядан хүлээдэг. Энэ нь ч бүр уламжлал болон тогтсон. Нүүр хувиргалтандаа бүтээлч, сэтгэлээсээ хандаж буй түүний хандлага, энэ баярт илүү их ач холбогдол өгч буй байдал нь олон мянган фенүүд болон хүмүүсийн анхаарлыг өөрийн эрхгүй татдаг. Тэр нэгэн ярилцлагынхаа үеэр “Би Хэллоуины баяраар фенүүдийнхээ урмыг хугалах дургүй учраас энэ баярт чухал ач холбогдол өгдөг юм.” гэж хариулж байжээ.
Сүүлийн 20 жилийн хугацаанд Германы супермодель Хэллоуины баяраар хэн болж, хэрхэн хувирсан нь бүхэлдээ урлагийн бүтээл байдаг байв
Goth Pippi Longstocking, 2000
Lady Godiva, 2001
Betty Boop, 2002
Алтан харь гаригийн хүн, 2003
Red Witch, 2004
Цус сорогч, 2005
Мартагдсан жимс, 2006
Муур, 2007
Кали бурхан, 2008
Хэрээ, 2009
Супер баатар, 2010
“Bodies” Cadavar, 2011
Бич, 2011
Клеопатра, 2012
95 настай Heidi Klum, 2013
Эрвээхэй, 2013
Jessica Rabbit, 2015
Өөрөө, 2016
Michael Jackson-ийн “Thriller” видео клип дээр гардаг хүн чоно, 2017
Fiona гүнж, 2018
Харийн мангас, 2018
Энэ жил Heidi илүү онцгой зүйл хийхээр шийджээ
Хүүхдүүдийнхээ тусламжтай тэр 5 минутын Хэллоуины баярт зориулсан богино хэмжээний кино хийжээ
2020 оныг галзуурмаар өнгөрүүлж байгаа гэр бүлийн тухай гарах аж
Heidi өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ хувцсыг 00-ын цаасаар бүтээжээ
Зөвхөн Хэллоуины баярт зориулж, түүний гэр бүлийнхэн үхэшгүй мумминууд болж хувирцгаажээ
Тиймээс тэр богино хэмжээний кинондоо илүү их ач холбогдол өгсөн байна
Эцэст нь Хэллоуины баярын үеэр хүмүүс хэт идэвхтэй байгаа нь вирус тархах өндөр эрсдэлийг бий болгож байгаа юм
Богино хэмжээний киногоороо мөн цар тахлын үед аюулгүй, гэртээ байхыг уриалсан мессежийг хүмүүст хүргэсэн байна
Мөн сайн бүтээл болж чаджээ
Heidi кино бүтэх явцын зарим нэг хэсгийг харуулсан бичлэгийг өөрийнхөө Инстаграмд постолжээ
Өлзийбаяр Пүрэвбаатар
2020/11/04 at 18:20
2020