Хүмүүсийн сэтгэгдлийг үл ойшоох 7 гайхалтай шалтгаан

1

Шүүмжлэлээр дүүрэн энэ ертөнцөд бусдын сэтгэгдэл, санаа бодлыг мэдэрч, хүлээж авна гэдэг тун амаргүй хэрэг. Гол зүйл бол бусад хүмүүс чиний тухай юу ярьж, юу бодож байгааг үл тоох юм. Хэн нэгний сөрөг сэтгэгдэлд хэр их анхаарал хандуулна тэр хэрээр тэр бүхэн таны сэтгэл санаанд сөргөөр нөлөөлнө. Харин хүний хэлж байгаа зүйлд ухаалгаар хандаж чадвал та бусдаас үнэлүүштэй үнэлгээ авч, төгс төгөлдөр нэгэн болж чадна. Дараах шалтгаануудыг уншиж ойлгосон байхад хүмүүсийн сэтгэгдлийн талаар эцэс төгсгөлгүй ээдрээнээс гарч чадна гэж бодож байна.

1. Энэ таны тухай биш.

Та бусдын хэлж, бодож байгаа бүхэн бүгд үнэхээр таны тухай биш гэдгийг санах хэрэгтэй. Бусдын хэлж байгаа үг, сэтгэгдэл нь нөхцөл байдлын талаарх зөвхөн тэдний л үзэл бодол юм. Түүнчлэн мэдэхгүй зүйлийнхээ тухай элдвийг ярьж, шүүмжилж байдаг бүдүүлэг, туршлагагүй хүмүүс олон байдаг. Та сөрөг хүмүүсийн бодлыг өөрчилж чадахгүй. Тиймээс таны нэг өдрийг сүйтгэх сөрөг үг, сэтгэгдлүүдэд ач холбогдол өгөхгүй байж сурах хэрэгтэй.

2. Үнэнийг олж сур.

Сэтгэгдлүүдийн дундаас аль нь үнэн, аль нь худал гэдгийг ялгаж салгаж сур. Зөвхөн та л мэдээлэлд дүн шинжилгээ хийж, шүүж чадна. Учир нь танаас өөр таныг сайн мэдэх хүн байхгүй. Хэрвээ та өөртөө шүүмжлэлтэй ханддаг бол бусдын сэтгэгдлүүдээс ашигтай талыг нь харж, өөрийгөө өөрчил. Хэрвээ үгүй бол эдгээр дэмий үгсийг мартаж орхиод өөрийн амьдралаар амьдар.

3. Хүмүүс өөрийн сэтгэл санааны тааруу байдлыг хуваалцахыг зорьдог.

Өнөө үед олон хүмүүс өөрийн сэтгэл санааны тааруу байдлыг бусдад нялзаахыг оролддог болжээ. Хэрвээ та хэн нэгэн өнөөдөр буруу хөл дээрээ босох ч юм уу, өглөөний кофегоо уухаа марчихсанаасаа болоод ааш муутай байгаа бол түүний сөрөг үгсийг үл тоомсорлоод өөрийнхөө өдрийг хөгжил, баясалтайгаар өнгөрүүл.

Хүмүүсийн сэтгэгдлийг үл ойшоох 7 гайхалтай шалтгаан 1

4. Нэг хүн – нэг үзэл бодол

Ажлын газрын чинь сөрөг хамтрагчийн үзэл бодол бүх дэлхийн дуу хоолой биш. Дэлхий дээр 7 тэрбум гаруй хүн амьдардаг. Тийм байтал дэмий зүйлд цагаа үрж, элдвийг бодох хэрэг байна уу? Хэрвээ та мэдрэмтгий, эмзэг нэгэн бол хэн нэгний дэмий үг таны бүх амьдралыг сүйрүүлж мэднэ. Иймд бусдын үгийг сонсоогүй мэт өнгөрүүлж сураарай.

5. Бүдүүлэг, солиотой хүмүүс

Энэ хорвоо дээр бүдүүлэг, солиотой хүмүүс цөөнгүй. Тэдэнд хүмүүстэй эелдэг яриа өрнүүлэх бодол байдаггүй ба бүдүүлэг сэтгэгдлээрээ бусдын сэтгэлийг шархлуулж байдаг. Цорын ганц арга бол тэднийг үл тоох. Хэзээ ч өөрийгөө бүү шүүмжил. Хэрвээ тэд элдвийг хэлж байвал та юу ч хэлэхгүй байгаагаараа тэднээс ялгар. Зүгээр л тэднээс холд. Харин түвшин өндөр хүмүүсийн үг яриаг сонс.

6. Хэн гэдгээ зөвхөн та өөрөө л мэднэ.

Ямар үзэл бодолтой, ямар үнэ цэнэтэй, ямар итгэл үнэмшилтэй хүн гэдгээ зөвхөн та өөрөө л мэднэ. Хэн нэгэнд таны үнэ цэнэ таалагдахгүй байгаа бол та үүнд санаа зовох хэрэггүй. Хувийн хөгжлийн түвшингээ дээшлүүлж, хүн бүр хорвоо ертөнцийг өөр өөрөөр хардаг гэдгийг ойлго. Бусдын хэлж буй сөрөг үг, сэтгэлгээнээс өөрийгөө хамгаалж, зөвтгөх гэж оролдохын оронд шударга, олон зангүй бай. Энэ нь таны үнэлэмжийг нэмэгдүүлж, шүүмжлэлд хэрхэн хандахад тань суралцахад тус болно.

7. Бусдад таны нэг өдрийн амьдралыг нураах боломж бүү өг.

Таны амьдралын нэг өдрийг сүйрүүлэхийг тэдэнд зөвшөөрөх эсвэл өөрийгөө хэн гэдгээр нь хүлээж авах эсэх нь танаас хамаарна. Бусдын сэтгэгдэл таны сэтгэл санааны байдлыг өөрчлөхийг бүү зөвшөөр. Хэрвээ та танд хаягласан бүдүүлэг сэтгэгдлээс зайлсхийж чадахгүй бол эелдэг хариулж сур. Хэн нэгэн танд бүдүүлэг хандаж байгаа бол та нүүрэндээ инээмсэглэл тодруулж сураарай. Таны баяр баясгалантай байдал тэднийг мохоох болно.

В.Моцартын хэлсэн нэг гайхалтай үг байдаг нь “Би бусдын сайшаал эсвэл зэмлэлд огтхон ч анхаарал тавьдаггүй. Би зүгээр л өөрийнхөө мэдрэмжийг дагадаг.” гэсэн үг юм.

3
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. KOLO

    2014/06/19 at 19:41

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *