Усанд хандалж хэрэглэснээр гүзээ суухаас сэргийлээд зогсохгүй таны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх 6 орц

0

Судалгаагаар хандалсан ус нь хүний бие дэх хортой бодисын хэмжээг багасгаж, жингээ хасахад тань тус болоод зогсохгүй, хүнд эрч хүч нэмж байдаг гэдэг нь нотлогджээ. Энэхүү шидэт хандалсан усыг бэлтгэхийн тулд танд нимбэг, цагаан гаа зэрэг гар доорх материалууд байхад л хангалттай.

1. Цагаан давстай ус

Давсны уусмал нь хоолой болон бүдүүн гэдсийг цэвэрлэдэг бөгөөд өтгөн хаталтанд ч сайнаар нөлөөлдөг. Харин та усанд хийх давсны хэмжээгээ хэтрүүлбэл таны биед тийм ч сайнаар нөлөөлөхгүй. Давсанд агуулагдах сода нь хүний биеийн мэдрэлийн систем, булчинд сайнаар нөлөөж, цусны даралтыг тэнцвэржүүлж байдаг.

Өтгөн хаталт болон ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн муудсан үед давсны уусмал хэрэглээд үзээрэй.

Жор:

  1. 2 халбага иоджуулаагүй давс болон 4 аяга бүлээн ус бэлдэж хутгах
  2. Тааламжтай амт оруулахыг хүсвэл бага зэрэг нимбэг нэмж өгөөрэй
  3. Өлөн үедээ боломжтой хэмжээгээрээ уугаарай.

 

2. Сармистай ус

Сармисны хэрэглээ нь хүний биед цусны даралтыг тогтворжуулах, сайн холестролын хэмжээг нэмэгдүүлэх, дархлаа дэмжих зэрэг олон төрлийн ач холбогдолтойг шинжлэх ухаан онцолдог билээ. Сармис идэх үед амнаас эвгүй үнэр үнэртэх асуудал тулгардаг бол та энэхүү аргыг туршиж үзэхийг зөвлөж байна.

Жор:

  1. 2 ширхэг сармис хальсалж бэлтгэх
  2. Хальсалсан сармисаа 10 минутын дараа 500 мл усанд хийнэ
  3. Уусмал бэлэн болохын тулд 2 цаг хүлээх хэрэгтэй

 

3. Шанцай болон алимтай ус

© depositphotos.com

Алим болон шанцай нь бодисын солилцоог дэмжиж, жин хасахад тань туслах болно. Тиймээс С болон В амин дэмээр баялаг энэ хоёр зүйлийг өдөр тутмын хүнсний хэрэглээндээ нэвтрүүлээрэй. Шанцай нь холестерины хэмжээг багасгаж, чихрийн шижинтэй тэмцэхэд тань тусална.

Жор:

  1. 2 зүсэм алим болон 2 мөчир шанцайг усанд хийнэ
  2. Үүнийгээ та хөргөгчинд 1 цаг байлгаад хэрэглэж болно.

 

4. Өргөст хэмхтэй мөс

© depositphotos.com, © maychi / reddit

Өргөст хэмхтэй мөсийг сэргээгч ундааны оронд хэрэглэж эхэлснээр та содатай ус болон бусад хэрэгцээгүй хүнснээс зайлсхийхэд тань туслах болно. Бүтэн өргөст хэмх нь өөртөө 34 калори агуулдаг бөгөөд ууж буй зүйлсээ амтлахад өргөст хэмх ашиглаарай.

Жор:

  1. Өргөст хэмхээ зүсэж бэлтгэнэ
  2. Хөргөгчинд устай хольж хөлдөөнө
  3. Цангаж эсвэл өлссөн үедээ өргөст хэмхтэй мөсөн дээрээ ус хийж уугаарай
  4. Илүү амтлаг болгохын тулд та нимбэг эсвэл гаа ч нэмж өгөх боломжтой.

 

5. Хар чинжүүтэй ус

© depositphotos.com

Хар чинжүү нь биеийг сэргээж, жин хасахад маш сайн үр дүнтэй. Судалгаагаар үүнд агуулагдах үл исэлдүүлэгч нь элдэв үрэвсэл, хөшрөлт болон зүрхний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэжээ. Мөн түүнчлэн бодисын солилцоог дэмжиж, холестерины хэмжээг багасгана.

Жор:

  1. Хагас халбага хар чинжүүний нунтагласан үр, 1 халбага цагаан гаа, 1 халбага зөгийн бал, 1 нимбэг, 2 аяга ус бэлдэнэ
  2. Чинжүүний үр болон цагаан гааг холиод, дараа нь зөгийн балтайгаа сайтар холино
  3. Буцалгасан аягатай усан дээрээ бэлтгэсэн холимгоосоо 1 халбагыг хийж найруулна. Үүн дээрээсээ хэрэв хүсвэл та багахан хэмжээний нимбэг нэмж өгөөрэй. Халуунаар нь хэрэглэх нь зүйтэй.

 

6. Розмаринтай ус

Розмарины ашиг тус хэмжээлшгүй их гэдгийг та мэдэх үү? Судалгаагаар розмарин нь ой тогтоолт болон хоолны шингэцийг сайжруулж, дархлааг дэмждэг гэдгийг тогтоожээ. Эрдэмтэд мөн розмарин нь тархины үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй хэмээн баталсан байдаг. Энэхүү уусмалыг та зохистой хэмжээгээр хэрэглэж хэвших нь эрүүл мэндэд тун тустай.

Жор:

  1. Розмарины иш бэлтгэнэ
  2. Нимбэгээ хальслаад нимгэн зүснэ
  3. 900 гр усанд бэлтгэсэн розмарин болон нимбэгээ хийнэ
  4. 2 цаг буюу түүнээс удаан хугацаагаар (хонуулах) уусмалаа хөргөгчинд байлгасны дараа та хэрэглэж болно

Та өдөрт хэр их хэмжээний ус уудаг вэ? Өглөөг та юу ууж эхлүүлэх дуртай вэ?

7
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. ovcball.net

    2020/08/28 at 10:54

    Studies have shown that rosemary improves memory and digestion and supports the immune system

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *