Арьс арчилгааны бүтээгдэхүүнээс сардаа нэг удаа ч болов татгалзаж, арьсаа амрааж байхыг мэргэжлийн гоо сайханчид зөвлөж байна

0

Нүүрний будаг хэрэглэхгүй арьсаа амраахыг хичээдэг олон бүсгүйчүүд бидний дунд бий. Гэхдээ арьсны өдөр тутмын арчилгаа жишээ нь, скраб, маск, чийгшүүлэгч тос хэрэглэхгүй бол арьс өнгө зүсээ алдаж эхэлнэ гэдэг бодолтой бүсгүйчүүд ч их бий. Бас зарим нэг нь арчлахгүй бол батга гарна ч гэж айдаг. Үүнд санаа зовох ямар ч хэрэггүй. Анагаахын шинжлэх ухааны доктор Мишель Грин арьсаа амраах нь ашиг тустай гэж зөвлөж байна. Арьсандаа анхаарал тавих нь маш чухал. Гэхдээ хэсэг хугацаанд мөн амрааж байхаа ч мартаж болохгүй. Арьсаа амрааснаар ямар өөрчлөлт гарахыг бид сонирхож үзсэн юм.

Таны арьс өөрөө өөртөө анхаарал халамж тавьж чаддаг

© Wiese/face to face/FaceToFace/REPORTER

Арьсандаа арчилгааны төрөл бүрийн тос зэргийг түрхэлгүй хэсэг амраавал арьс илүү их хүчилтөрөгчөөр хангагдаж өөрийн уян хатан чанараа сэргээхийн зэрэгцээ коллагены хэмжээ нэмэгддэг. Мөн бидний арьс өөрөө тос ялгаруулдаг тул нүүрний арьс гялалзсан өнгө төрхтэй болно. Үүнд сайн нөлөөнүүд ч багагүй бий. Арьсны өөрийн тос нь хамгаалалтын давхарга үүсгэнэ, өөрөөр хэлбэл гаднаас микро биет арьсанд шингэхээс хамгаална, мөн чийгийг хадгалахад тусалдаг. Тиймээс байнга л төрөл бүрийн тос, маск нүүрэндээ түрхэж байхын оронд үе үе арьсаа амрааж байх нь маш чухал болж байна.

© ashleygraham / Instagram

“Чийгшүүлэгч тос түрхсэний дараа таны арьс өөрөө чийг хангалттай байна гэж ойлгоод бие даан чийгээ ялгаруулахаа больдог, үүний үр дагаварт таны арьс хуурайшиж, унжиж эхэлнэ” гэж нүүрний арьс арчилгааны эмч Кейт Керр хэлжээ. Үүнээс гадна, зарим нэг арьс арчилгааны бүтээгдэхүүн ширүүн үйлчилгээтэй орц агуулсан байх тул эрүүл арьсыг гэмтээх аюултай гэнэ. Арьс арчилгаандаа хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдээс бүгдээс нь татгалзах хэрэггүй, зарим нэгийг нь л хэрэглэхээ түр завсарлахад болно. Хэрвээ та арьсандаа “бүтэн мацаг” барихаар шийдсэн бол 1-2 хоногийн хугацаатай хийхийг зөвлөе.

 

 

Арьс арчилгааг завсарлах нь хүн бүхэнд бас тохирохгүй

© melissajoanhart / Instagram

Чухам арьс арчилгааны ямар бүтээгдэхүүнээс шалтгаалж арьс цочирсон эсвэл тууралт гараад байгааг сайн мэдэхгүй байвал нэг хэсэг арьсаа бүрэн амраах нь зөв. Хэсэг хугацаанд амраасны дараа хэрэглэж байсан бүтээгдэхүүнүүдээ нэг нэгээр нь түрхэж ажиглах хэрэгтэй гэж анагаахын шинжлэх ухааны доктор Морган Рабах зөвлөжээ. Мөн нүүрээ өглөө, оройдоо угааж байхыг ч мартаж болохгүй гэсэн байна. Арьс байнга цэвэрхэн байх ёстой ажээ.

©chrissyteigen / Instagram

Батга гарах хандлагатай арьс бол өдөр тутмын цэвэрлэгээгээ хийж явах нь зөв, эс бөгөөс арьсны өнгө байдал бүр дордож болзошгүй. Мөн арьсны тодорхой төрлийн өвчтэй, жишээ нь экзем-тэй хүмүүс гоо сайхны арчилгаагаа үргэлжлүүлэн хийх нь зүйтэй. Хэрвээ таны арьсанд ямар ч асуудал байхгүй бол “бүтэн мацаг” хийх ч онцгой шаардлага байхгүй. Мөн ганц хоёр өдөр арьсаа арчилж чадаагүй гээд сандраад байх ч хэрэггүй. Арьс үүнд сөрөг хариу үзүүлэх нь юу л бол, гэхдээ багахан өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй. Эмзэг эсвэл үрэвсэх хандлагатай арьстай хүмүүс хэсэг хугацаанд арьс арчилгаагаа завсарлах нь илүү тохиромжтой гэж үзэж байна.

 

Ухамсартай хэрэглээ буюу арьс арчилгааг түр завсарлахын эерэг өөрчлөлт

© gal_gadot / Instagram

Хэсэг хугацаанд завсарлахад та хавьгүй бага гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэнэ, цаашлаад гоо сайхны бүтээгдэхүүн удаан хэрэглэгдэнэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та гоо сайхны бүтээгдэхүүнд бага мөнгө зарцуулна. Магадгүй тэгж их олон төрлийн арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдаж авах хэрэггүй юм байна гэдгийг ч ойлгож эхлэх болно.

Та арьс арчилгаандаа ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ? Та өөрийн арьсандаа ямар нэгэн “мацаг” барьж үзсэн үү? Ямар өөрчлөлт гарсан бэ? Энэ тухайгаа бусад уншигчидтай хуваалцаарай.

5
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *