Нэг шөнийн дотор Хубэй мужид коронавирусын улмаас нас барсан хүний тоо 2 дахин нэмэгдэж, 14,840 хүн халдвар авч, 242 хүн нас бараад байна

0

Коронавирусын эмчилгээг эрүүл мэндийн мэргэжилтнүүд олсон талаарх мэдээлэл сүүлийн үед олон нийтийн дунд тайвшралыг бий болгоод байсан.

Гэвч саяхан мэдээлсэн мэдээгээр Хятадад тархаад буй үхлийн аюултай вирусын голомт болох Хубэй мужид ганцхан шөнийн дотор халдвар авсан болон нас барсан хүний тоо огцом нэмэгдэж, 14,840 хүн халдвар авч, 242 хүн нас барсан байна. Вирусын халдвараас болж нас барсан хүний тоо өмнөх үетэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн талаар “South China Morning Post” эх сурвалж мэдээлсэн бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байгаа нь санаа зовоох асуудал болоод байгааг онцолжээ.

China Daily

 

Дэлхий дахинд уг вирусын халдвараар 60,107 хүн өвчилж, 1363 хүн нас баржээ

South China Morning Post

Хубэй мужийн эрүүл мэндийн хороо халдвар авсан өвчтөнүүдийн оношилгоонд өөрчлөлт орсон эсэх талаар тодруулга хийсэн бөгөөд эмч нар вирусын тархалтын улмаас өвчтөн хэрхэн халдвар авч байгааг тогтооход илүү хялбар болсон байна.

“Өнөөдрөөс эхлэн бид эмнэлзүйн хувьд оношлогдсон тохиолдлын тоог халдвар авсан гэж батлагдсан тоонд оруулж байгаа учраас өвчтөнүүдэд цаг алдалгүй эмчилгээ хийх боломжтой боллоо.” хэмээн холбогдох газрыг удирдлагууд хэлжээ.

Foreign Policy

Өмнө нь өвчтөнүүдийг оношлох цорын ганц арга зам байсан сорилын иж бүрдэл хомсдолтой байсан учир, энэ өөрчлөлтийг хийж байгаа гэнэ. Одоо өвчтөний оношилгоонд компьютер томографийн аппарат болон бусад олон төрлийн сорилууд багтаж байгаа бөгөөд ингэснээр вирусын талаарх мэдээллийг илүү нарийвчлалтай гаргах боломжтой болсон аж.

“Эмнэлзүйн оношилгооны хувьд бид гарсан хариунд 70-80% итгэх болно. Эмнэлзүйн оношилгоог нэмэгдүүлснээр өвчний талаар нэмэлт дүгнэлт гаргахад бидэнд туслах юм.” гэж мэргэжилтэн Tong Zhaohui хэлсэн байна.

Bloomberg

Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд энэхүү өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бөгөөд Хонг Конгийн Их сургуулийн мэргэжилтэн, доктор Ho Pak-leung хэлэхдээ эмч нар ямар нэгэн шинжилгээ хийхээс өмнө өвчтөнүүд нас барсан гэжээ.

Эдгээр тоог харахад сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй болох нь батлагдаж байна. Гэхдээ зөв оношилгоо хийж чаддаг болох юм бол, бид удахгүй коронавирусын төгсгөлийг харахыг үгүйсгэхгүй юм.

4
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Н. Ариунаа

    Н. Ариунаа

    2020/02/14 at 13:09

    ))lull

  2. Dashiiv Sarangua

    Dashiiv Sarangua

    2020/02/15 at 01:29

    Muu eoriin um

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *