1 дүгээр сарын 12-ны Ням гаригаас Тааль галт уул сэрлээ, Филиппиний нийслэл Манил хотоос 60 км-ийн зайд орших Лусон арал дээр байрладаг галт уул. Тааль – дэлхий дээрх идэвхтэй жижиг галт уулд тооцогдоно, хамгийн сүүлд 1977 онд дэлбэрсэн гэсэн мэдээ бий. 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхэлж 1 км-ийн өндөртэй үнс цацагдаж эхэлсэн бол 1 дүгээр сарын 13-наас эхлэн халуун лав урсах болжээ. Аюултай бүсэд амьдарч байгаа хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Rappler-ын мэдэгдсэнээр, галт уул одоо ч идэвхижсэн хэвээр, гэхдээ ялгарах лав, үнс нь багассан гэнэ. Мэргэжилтнүүд галт уулыг илүү хүчтэй дэлбэрэх магадлал өндөртэй гэж үзэж байна. Та бүхэндээ зургуудыг сонирхуулъя:
Тааль галт уул 1 дүгээр сарын 12-ны өдрийн 4:15 минутад
Тагайтай хотоос авсан гэрэл зураг
Үнс болон утаа нь уйлж буй хүнийг санагдуулам
Галт уулын цахилгаан
Тааль галт уулыг алсаас харахад
Галт уулын эргэн тойронд байгаа газар нутаг бүхэлдээ үнсэнд хучигджээ
Нутгийн оршин суугчид үнсэнд хучигдсан мал аж ахуйгаа эргэж иржээ
Энэ залуу үнс, утаанаас хамгаалах амны хаалтыг үнэгүй тарааж байна
Галт уулаас холгүй орших хан боргоцойн талбай