5 минутын дотор гадагшаа гарахад бэлэн болох, хувцаслах, үсээ янзлах, бүхэл өдрийн турш сайхан харагдах, үнэтэй бүтээгдэхүүн авалгүйгээр гоё харагдах, мөнгөө хэмнэх гэх мэтчилэн аргуудыг хэн мэдэхгүй байхыг хүсэх билээ? Энэ мэтчилэн хялбар аргуудыг гоо сайхны влогуудаар дамжуулан эмэгтэйчүүддээ хүргэдэг нь интернетийн бас нэгэн хүч билээ.
Бид та бүхэндээ эмэгтэй хүний амьдралыг хялбар болгох 8 аргыг танилцуулах гэж байна. Магадгүй танд өөр аргууд байгаа бол бидэнтэй хуваалцаарай.
Хиймэл сормуусыг хэрхэн наах вэ?
Хиймэл сормуусыг наахын өмнө сормуусаа сормуусны будагны сав эсвэл багсныхаа ишинд ороож хэдэн минут барих хэрэгтэй. Ингэснээр сормуус уян хатан болж, тойрог хэлбэртэй болон наахад илүү амар болгодог байна.
Гялалзсан (саатай) хумсны будгийг хэрхэн арилгах вэ?
Саатай хумсны будаг арилгах тийм ч амар ажил биш байдаг. Эмэгтэйчүүд бид арилгахын тулд нилээдгүй цаг хугацаа шаардаж, зарим үед хумсаа гэмтээх тохиолдол гардаг. Тэгвэл та цаг, мөнгөө хэмнэхийн тулд саатай хумсны будаг түрхэхийн өмнө хумсандаа нимгэн давхарга үүсгэн цавуу наах хэрэгтэй. Цавуу хатсаны дараа саатай хумсны будгаа түрхэнэ. Ингээд хумсаа арилгах шаардлага гарахад хүмсны мах түлхэгч ашиглан хялбархан будгаа арилгаж болдог байна.
Үсний хавчаараа хэрхэн байранд нь тогтоох вэ?
Үсний нарийн хавчаараа тогтоох 2 үндсэн арга байдаг. Эхнийх нь, хавчаарынхаа арзгар хэсгийг доош нь буюу хуйх талдаа харуулж, үснийхээ эсрэг чигт доороос дээш нь хавчих. Ингэснээр хавчаар үсэнд илүү удаан тогтдог байна.
Хоёрдугаарт, хавчаарандаа хэрэглэхээс өмнө үсний лак түрхээрэй.
Хэрхэн нүүр тослогтох, гялайхаас сэргийлэх вэ?
Хэрэв та тослог арьстай бол эсвэл зуны дунд сар болж байгаа бол танд зайлшгүй тослогтохоос сэргийлэх арга хэрэгтэй. Гоо сайхны дэлгүүрт тослог шингээгч цаас байдаг ч бид төдийлөн авч чаддаггүй. Тэгвэл гэрийн нөхцөлд нүүрний тослог арилгахын тулд нойлын нимгэн цаасыг ашиглаад үзээрэй. Энэ нь нүүрний гялайлт арилгах өртөг багатай, үр дүнтэй арга юм.
Хэрхэн уруулаа том, дүүрэн харагдуулах вэ?
Уруулаа бумбагар том харагдуулахын тулд ямар нэгэн мэс ажилбарт оролгүйгээр гаа, тос байхад л хангалттай. Хэдэн дусал гааны тосыг ердийн ямар ч тостой хольж урууландаа түрхээрэй. Мэдээж үр дүн тосоо түрхсэн үед л мэдэгдэх хэдий ч байнга түрхвэл үргэлж бумбагар уруултай харагдаж болох нь. Мөн та хэрэглэхийнхээ өмнө харшилтай эсэхээ шалгахад илүүдэхгүй биз ээ.
Хэрхэн нүүрний будаг арилгагч сальфеткийг өөр зүйлээр орлуулах вэ?
Ихэнх нүүрний будаг арилгагч нойтон сальфеткууд үнэтэй байдаг шүү дээ. Тиймээс бага ч болов мөнгөө хэмнэхийн тулд та хүүхдийн нойтон сальфетка хэрэглээд үзээрэй. Энэ нь үнийн хувьд арай хямд бөгөөд нүүрний будгийг ч сайн арилгадаг байна.
Хэрхэн далавчтай мэт нүдний контур зурах вэ?
Бид далавчтай мэт нүдний контур зурах олон арга харж байсан билээ. Тухайлбал карт ашиглаж зурах, халбага, скоч гэх мэт. Тэгвэл танд өөр нэгэн арга танилцуулъя. Та бариултай шүдний утсан дээр нүдний контураа зураад зовхин дээрээ тавиарай. Ингэж далавч мэт дүрс үүсгэх ба дараа нь түүнийгээ дүүргэж будахад л болно.
Хиймэл сормуусыг хэрхэн хадгалах вэ?
Та хиймэл сормуусынхаа хэлбэр, хэмжээг хадгалахдаа өндгөн шоколадны саванд хийж хадгалаарай. Тэгвэл сормуус гэмтэх, алга болох зэргээс сэргийлж чадна.
Танд эдгээрээс гадна өөрийн гэсэн гоо сайхны онцгой арга байдаг уу? Доор сэтгэгдлээ үлдээж бидэнтэй хуваалцаарай.