Энэ удаагийн зургийн цуглуулгад жинхэнэ баяр баясал, алдаж хоцорсон гуниг зовлон, ер бусын сэтгэлийн хөөрөл, гутрал, өөрийгөө дооглосон дүр төрх гээд олон төрлийн сэтгэлийн хөдлөл бий. Мөн хэн нэгний амьдралын хамгийн чухал үе дэх итгэл найдвар ч бас харагдах болно. Хэрвээ та нэгэн хэвийн хоосон уйтгартай зүйлээс залхсан бол, хүний бодит сэтгэлийн илрэлийг харуулах эдгээр зургийг үзээрэй.
Эдгээр зургийг цуглуулж байх үед олон янзын сэтгэгдэл төрж билээ. Та ч гэсэн бас бидэн шиг тийм зүйл мэдэрч энэ зураг дээрх сэтгэл хөдлөлөөс бага ч гэсэн хуваалцах болно хэмээн найдаж байна.
Эцэг эх нь энэ хүүхдийг чөтгөрийн хорлолтой хэмээн хаясан байна. 8 сарын дараа өлсгөлөнд нэрвэгдсэн, өвчтэй хүүхдийг сайн дурын ажилтан олж асрамжийн газар авчирчээ. Одоо хүү эрүүл төдийгүй уншиж, хөл бөмбөг тоглож сурч байна.
Би өчигдөр ясны чөмгөө танихгүй хүнд өгч тус боллоо
Ээж маань аавын минь амьдралын сүүлийн 30 минутын турш гарыг нь барьж билээ
Гурван жилд гурван удаа зулбалаа. Ингээд эцэст нь удаан хүлээсэн хөөрхөн амьтнаа харсан минь
Өвөө минь нэг хөлгүй болсон ч эмнэлгээс гарч ирэхдээ далайн дээрэмчний малгай өмссөн байв
Найз охин маань ажил дээрээ муурын зулзага олжээ
Улсын маань нөгөө захад байдаг ахынхаа 30 насны ойд очлоо. Тэрээр намайг хараад үнэхээр баярласан боловч үүнийгээ түрэмгий гэмээр байдлаар илэрхийлж билээ.
Үеэл минь миний муурыг анх удаагаа харж байгаа нь…
Амжилттай хөл бөмбөгчин болон бяцхан хүүгийн уулзалт
Хүү маань эмээгийн ээжийг харлаа
Эхнэр маань анх удаа зураачдын үзэсгэлэнд бүтээлээ тавьсан нь энэ. Тэрээр зургийг нь голоод үзэсгэлэнд тавихгүй байж магадгүй гэж айж байсан ч хоёрдугаар байр эзэлсэн юм.
Франц 1985 он. Ээж минь балетын тоглолтын үеэр тайзны ард намайг угжиж байгаа нь
Хэцүүхэн ажлын өдөр байсан ч эхнэр маань ирж намайг тэр даруй л аз жаргалтай хүн болголоо
Энэ амьтныг үрчилж аваад гэр лүүгээ харих замд
Гал сөнөөгчид рүү “Сайн уу” хэмээн хамаг чадлаараа хашхирсан 3 настай хүүгийн минь дууг сонсоод тэд хариу өгөхөд хүү минь хамгийн их аз жаргалыг амссан билээ.
Настай хүнийг жинхэнээсээ асарна гэдэг энэ дээ
Бид хоёр 7 жилийн турш интернетээр найзалсан бөгөөд эцэст нь ингэж нэг уулзалдлаа
Танилцаад 48 цагийн дараа болон 50 жилийн дараа
Бонус: АНУ болон Мексикийн хилийн дунд нэгэн архитектор дүүжин даажин хийж тавьжээ. Энэ нь хүмүүс үндэс угсаанаас огт хамаарахгүй гэдгийг харуулсан ба одоо хилийн нэг талд байгаа хүн нөгөө талдаа хэрхэн нөлөөлж байгааг харж болно.
Та ямар нөхцөлд аз жаргалтай болдог вэ? Өөрийнхөө хамгийн их сэтгэл хөдөлсөн үеийн тухай бидэнтэй хуваалцаач?
Khurelbaatar Tugsbayar
2019/09/08 at 21:19
shulam* heh
Mary Maya
2019/09/09 at 07:23
Etseg eh nas barad oir toirni humus ni ad uznes olsoj uhehiin dawaan der sain durin ajltan taarsn gsn de angli ehere ch garch bsn medeelel de ug ni
Baldan Zolzaya
2019/09/09 at 13:52
unen yum bich
Зочин
2019/09/09 at 17:17
f
Зочин
2019/09/09 at 17:17
f
Chantsal Duger
2019/09/10 at 14:17
Уламбаяр Дамбий
2019/09/10 at 15:41
Эцэг эх нь хорлол болсон байх.
Hishgee Hishgee
2019/09/12 at 08:46