Хүн болгон л дараах таагүй тохиолдолтой нүүр тулж байсан: өмсөх дуртай жийнсэн өмд нь товчлогдохоо больж, биед хамгийн эвтэйхэн цамцанд хаанаас ч юм толбо гараад ирж, харин хүрэмний цахилгаан нь зууралдаад явахгүй… Энэ бүх асуудлыг хормын дотор шийдэж сайхан харагдахыг хүсэж байна уу? Та бүхэндээ зориулж бэлдсэн аргуудтай танилцана уу.
Бид бүгд хүндхэн асуудлыг энгийн аргаар шийдэхийг хүсдэг. Тийм учраас энэхүү нийтлэлийг хадгалж авахаас гадна өөрийн болгож автлаа үе үе эргэн харж байхыг зөвлөж байна.
14. Хоёр хажуугаараа ухлаадас томтой майк өмсөх үед силикон хөxний даруулгыг босоогоор нь зүүгээрэй (тийм ээ, ингэж зүүж болно). Санамсаргүй байдлаар хөxний даруулга цухуйна гэж айх зүйлгүй.
13. Жийнсэн өмд бэлхүүсээрээ томдох асуудлыг олон хүн мэднэ. Асуудлыг маш амархан шийдэж болно: өмдний арын хэсэгт резин барьж оёорой.
12. Тусгай тохиолдолд өмсөнө гэж худалдаж авсан туфлийг өдөр тутамд хэрэглэх боломжгүй байдаг. Гэхдээ энэ асуудлыг бас шийдэх боломжтой, туфлийн гадна талд даавуу наагаарай.
11. Хувцасны гацсан цахилгааныг савангийн тусламжтайгаар гаргаж болно: цахилгаандаа саван түрх, одоо ёстой гулгаж өгнө.
10. Майк хадгалах шилдэг арга – алчуурын өлгүүр ашиглах. Шкафныхаа зайг хэмнэнэ, тэгээд ч майк үрчийхгүй тул ямар ч үед шууд аваад өмсөх боломжтой.
9. Хэрвээ та өөртөө таарах хэмжээний жийнсэн өмд олж авч чадахгүй эсвэл жин нэмээд өмдөндөө багтахгүй байвал 5-хан минутад ийм аргаар өмдөө томруулж болно.
8. Нэгэн хэвийн кэт өмсөхөөс залхсан эсвэл кэтний гадаад үзэмж муудсан уу? Гадна талд нь торон даавуу наагаад үзээрэй – шинэ кэттэй болно.
7. Хувцсан дээрх уруулын будгийг арилгахаасаа өмнө эхлээд сахлын хөөс түрхээрэй.
6. Хувцсан дээр тогтсон будгийг арилгахын тулд эхлээд спиртээр арчаад дараа нь шүдний оо түрхэнэ. Энэ бүгдийн дараа угаалгын машиндаа хувцсаа угаана.
5. Хэрвээ хувцсанд углах бэлэн уут байхгүй байвал асуудлыг амархан шийдэх боломжтой. Хэрэггүй болсон хуучин даавууны дээд хэсэгт жижиг нүх гаргаад өлгүүрээ гаргана.
4. Хувцас индүүдэх дургүй юу? Хувцсаа угаалгын машинд сэгсрэхдээ хэдэн мөс хийгээрэй – том үрчлээнүүд бүгд арилна.
3. Арзгар чулуу (хөлийн хатуурсан арьсыг зөөлрүүлэхэд ашигладаг чулуу) хувцасны бөөсийг арилгаж чадна.
2. Бариу шорт эсвэл спортын өмд өмсөхөд “тэмээний уруул” шиг харагддаг. Үүнээс зайлсхийхийн тулд өмдөнд дотроо даавуу барьж оёорой.
1. Зуны халуунд пүүз, кэт өмсөхөд хөл их хөлрөөд байвал уланд нь өдөр тутмын ариун цэврийн хэрэгсэл наагаарай. Хөл хөлрөхгүй бас гулсахгүй.
Та амьдралаа хөнгөвчлөхийн тулд ямар лайфхак хэрэглэдэг вэ?