Мөрний буруу хэлбэр болон бөгтрийг засахад туслах хамгийн үр дүнтэй дасгалууд

2

Хэрэв та бөгтийж явдаг эсвэл унжгар бол, таны мөр гарцаагүй буруу хэлбэртэй байж таараа! Дугуйрсан мөр бол томоохон асуудлын нэг… бас бөгтөр нурууг ч үүнд дурдах хэрэгтэй.

Таны бие ямар байх нь өдрийн турш биеэ ямар байрлалаар авч явсантай салшгүй холбоотой. Энэ асуудалд олон хүчин зүйлс нөлөөлж болно.

Andrey_Popov / Shutterstock.com

Эхний ээлжинд орчин цагийн амьдралын хэв маяг. Компьютерын өмнө олон цагийг өнгөрөөснөөр мөр, хүзүү болон толгой аажмаар доош унждаг.

Мөр буруу хэлбэртэй болоход хүргэдэг бусад хүчин зүйлс:

  • Таагүй нөхцөлд орон дээр хэвтэх
  • Гарын хоёр толгойт болон цээжний булчинг хөгжүүлэх дасгалыг хэтрүүлэн хийх
  • Мөрний гэмтэл бэртэл
  • Тогтмол машин жолоодох
  • Өсвөр насанд хөх ургах
Andrey_Popov / Shutterstock.com

Одоо та мөр буруу хэлбэртэй болоход хүргэдэг хүчин зүйлсийг мэдэж авсан учир, асуудлыг шийдвэрлэх цаг ирлээ. Доор дурдах дасгалуудыг сайтар анхаарч, тогтмол давтаж хийснээр хүссэн үр дүндээ хүрэх бүрэн боломжтой.

1. Ханан дээр суниах

Доорх зураг дээрх дасгалыг хий. Таны ташаа мурийгаагүй гэдэгт итгэлтэй байна, үүнд нуруунд ирэх даралт шууд нөлөөлдөг. Дасгалыг өдөр бүр дор хаяж 3 удаа хийгээрэй. Уг дасгалыг хийж хэвшсэнээр таны мөр болон цээжийг тэлэх болно.

mimagephotography / Shutterstock.com

 

2. Гарныхаа тусламжтай мөрөө тэлэх

Энэ дасгалыг олон цагаар суусны дараа хийвэл илүү тохиромжтой.

 

3. Нурууны дээд хэсгийг ачааллуулах

Бичлэгт гарах өнхрүүш дээр нуруугаараа дээш харж хэвтэнэ. Дараа нь ташаагаа удаанаар өргөж, өнхрүүш дээр биеэрээ удаанаар урагш, хойш болно. Энэ дасгал бол дугуйрсан мөрийг засахад хамгийн үр дүнтэй.

 

4. Бөгтөр засах

Энэхүү хананы тусламжтай хийх далны дасгал таны нурууг хүчирхэг болгож, мөрний буруу хэлбэрийг засахад тусална. Эхлээд харахад энэ дасгал ямар ч үр дүнгүй мэт санагдаж болох ч, дасгалыг хийснээр та удахгүй үр дүнг нь мэдрэх болно. Хэрхэн хийхийг доорх бичлэгээс үзээрэй.

 

5. Хэвтээ скуат хийх

Супермэн ч гэж нэрлэдэг энэ дасгал биеийн ар талын холбоосыг хүчирхэг болгох бөгөөд үндсэн 3 ач тустай: Таны бөгтөрийг засарна, нурууны доод хэсгээр өвчин мэдрэхгүй бас булчин хөгжинө.

Хэрэв та эдгээр дасгалуудыг тогтмол хийвэл үр дүн нь маш богино хугацаанд гарах болно!

Гэсэн хэдий ч та зөвхөн дасгал хийгээд, нурууны бөгтөр бүрэн засарна гэж найдаж болохгүй. Эхлээд мөрнийхөө хэлбэрийг засах хэрэгтэй гэдгийг санаарай.

Энэхүү зөвлөгөөг бид та бүхэнд мэдээллийн чанартай хүргэж байгаа болно. Өөрийгөө гэмтээж бэртээхээс болгоомжилж, мэргэжлийн сертификаттай эрүүл мэндийн мэдлэгтэй, мэргэжлийн холбогдох хүнээс урьдчилж зөвлөгөө авах ёстойг санаарай. Танд эрүүл энхийг хүсье!

6
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *