Франц эмэгтэй хүн бүрийн сайтар дагаж мөрддөг 10 ашигтай дүрэм. Тэдний гоо үзэсгэлэн, эмэгтэйлэг байдал энэ бүгдтэй салшгүй холбоотой

1

Франц бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, хэв маягаараа дэлхийд гайхагддаг, мөн ахуйн болон гоо сайхны арчилгааны хувьд ч гэсэн өөрийн гэсэн арга барилтай. Тэд бүгдийг төгс хийхийг эрмэлздэг ба аливаад нухацтай ханддаг. Тэдний уламжлал, арга барилыг судлах тусам худлаа үг биш болохыг ойлгоно.

Франц эмэгтэйчүүдийн амьдралдаа хандах хандлагын эмэгтэйлэг, тэнцвэртэй байдал нь бидний сэтгэлд үнэхээр нийцдэг тул бид энэ тухай танд сонирхуулахаар шийдсэн юм. Тэдний ашиглаж байгаа туршлагыг амьдралдаа хэн ч хэрэгжүүлэх боломжтой. Хэрвээ та өөрийн амьдралдаа бага ч болов франц шинж төрхийг оруулахыг хүсэж байгаа бол бидний бэлдсэн нийтлэлийг үргэлжлүүлэн уншаарай.

10. Эрдэс бодис агуулсан усаар нүүрээ шүршдэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Францад арьс арчилгааны сонгодог арчилгаа бол чийгшүүлэх арга юм. Арьсыг дээд зэргээр чийгшүүлж чадсанаар нүүрэндээ аль болох бага оо энгэсэг түрхэнэ мөн дээд зэргээр арчилсан юм шиг харагдаж чадна. Аль 12–13 наснаасаа эхэлж чийгшүүлэх тос түрхэхээс гадна франц эмэгтэй бүрийн ариун цэврийн өрөөнд нүүрэнд зориулсан эрдэс бодистой шүршигч ус байдаг. Арьсыг хормын дотор сэргээж бохирдлоос хамгаалдаг, мөн өдрийн турш нүүрний арьсыг өнгөлөг байлгахад тусалдаг ажээ.

 

9. Пуш-апаас зaйлсхийдэг

© Depositphotos.com

Франц бүсгүйн хувцасны шүүгээнээс та ихэнх эмэгтэйчүүдийн хувьд энгийнд тооцогдох овор ихтэй хөxний даруулгыг тэр болгон олж харахгүй, тэр дундаа пуш-ап-загварынх бүр ч харагдахгүй л болов уу. Тэдэнд гоо сайхан чухлын хувьд чухал, гэхдээ өөрийн тав тух болон өөрөөрөө байхаас дээгүүр тавигдахгүй. Биед нь таарсан боди, бралетт, нимгэн торон топ – франц эмэгтэйчүүдийг өндөрт байхад туслаад зогсохгүй мөн өөрийн хэв маягийг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг.

 

8. Хоол хийхээсээ өмнө хөнгөн зууш иддэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хүндхэн ажлын өдрийг дуусгаад гэртээ ирсний дараа өлсөж цангахын эрхэнд ахиухан хоол идэхийг хүсдэг. Харин франц эмэгтэйчүүд стрессээ тайлж тайвшрах маш зөв дадлыг өөртөө сулгаж чаджээ. Тэд хөнгөн зууш иддэг: гэртээ ирснийхээ дараа ангаахай самар, олив эсвэл хумус иднэ, харин дараа нь л оройн хоолоо хийх ажилдаа ордог байна.

 

7. Зөвхөн хар кофе л уудаг

© Depositphotos.com

Франц эмэгтэйчүүд хар кофе уухыг эрхэмлэдэг – сүү, сахаргүй кофе. Амтны хувьд төдийлөн зөв хувилбар биш ч гэлээ тэд энэ хувилбарыг хамгийн зөвд тооцдог ажээ. Уг ундааны жинхэнэ амт, шим тэжээлийг авахын тулд хамгийн гол нь сайн чанарын кофе (шинэ үрийн) сонгохоос гадна зөвхөн фрэнч-прессээр чанах хэрэгтэй. Энэ тохиолдолд кофены амт, үнэр бүрэн гарах тул элсэн чихэр хийх шаардлагагүй болно.

 

6. Заавал мицеллер усаар угаадаг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Мицелляр ус – Францад маш алдартай бүтээгдэхүүн тул хормын дотор л дэлгүүрийн лангуун дээрээс алга болдог. Үүнд гайхаад байх ч зүйл алга, яагаад гэвэл крантны ус нь хатуулаг ихтэй, тиймээс арьсыг хуурайшуулж барзайлгах магадлалтай юм. Энэ сөрөг нөлөөнөөс зaйлсхийхийн тулд арьсыг байнга чийгшүүлж, шим тэжээлээр хангаж байвал зохино. Мицелляр ус яг ийм үйлчилгээтэй. Уг бүтээгдэхүүн нүүрний будгийг болгоомжтой арилгаад зогсохгүй мөн арьсны нүхийг бөглөх бохирыг гүн цэвэрлэж чаддаг.

 

5. Хоолыг цаг гаргаж иддэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Франц эмэгтэйчүүд өөртөө шатахуун юүлж байгаа мэтээр яаран сандран хооллодоггүй. Францад хоол иднэ гэдэг бол бүхэл бүтэн үйл хэрэг, үүнд заавал тусгайлан цаг гаргаж сурчээ. Тийм учраас франц эмэгтэйчүүд энэ асуудалд үндэслэлтэй хандана: яарч сандрахгүй, зөвхөн ширээний ард сууж байж хооллоно, тэр ч бүү хэл хүргэлтээр авсан хоолыг идэхдээ ч гэсэн нэг удаагийн хэрэгсэл хэрэглэхгүй, зурагт үзэж, ном уншиж анхаарал сарниулахгүй. Хоол хийхдээ сэтгэлээ гаргана, хоолны зүсэм болгоноос амт, сэтгэлийн тaaшаалыг мэдрэхийг хичээдэг. Энэ нь хоол хэтрүүлж идэхээс хамгаалахын зэрэгцээ хоолны үеэр тайван амрах боломжийг олгодог ажээ.

 

4. Гоо сайхны тaриаг фанатизмгүйгээр хийлгэдэг (энэ тухайгаа ч тэр болгон ярихгүй)

© Featureflash / Depositphotos.com

Франц эмэгтэйчүүд хөгшрөлтийн асуудалд биднээс өөрөөр ханддаг. Юуны түрүүнд тэд арчилгаандаа онцгой анхаарал хандуулна, тэд хөгшрөлтийн анхны шинж тэмдгийг аль болох эрт урьдчилан харахыг хичээхийн зэрэгцээ энэ явцыг удаашруулахыг зорино. Үрчлээ мэдэгдэхүйц болоод ирэхээр мэдээж гоо сайхны мэргэжилтний туслалцаа авдаг байна. Гэхдээ ямар нэгэн хэтрүүлэггүйгээр өөрийн гоо сайхныг хадгалахыг хичээдэг. Франц эмэгтэйчүүд насны өөрчлөлтөөс айдаггүй гэдэг нь худлаа яриа. Тэд арьс арчилгааны зөв энгийн дүрмийг л баримталдаг юм: Францад гоо сайхны мэс заслын асуудлыг хувь хүний нууцад хамруулдаг ажээ.

 

3. Нүүрний иллэгийг зохих хэмжээнд тааруулж хийдэг

© Depositphotos.com

Та нүүрний иллэгийн ач тусыг дам үгээр биш бодитоор мэдэрсэн байх гэж найдаж байна. Зөв болон байнгын арчилгааны үр дүнд нүүрний булчингийн ачааллыг суллаж, арьсыг чангалж чадна. Мөн нүүрний хаван буурч, хөгшрөлтийн шинж тэмдэг багасдаг. Франц эмэгтэйчүүд үүнийг жинхэнэ утгаар нь мэддэг тул стрессийг багасгаж, арьсыг толигор болгох өдөр тутмын иллэгэнд бага ч болов цаг гаргаж заншжээ.

 

2. Хээнцэр дотуур хувцсанд мөнгө хэмнэдэггүй

© Depositphotos.com, © Depositphotos.com

Дотуур хувцас гадуур хувцасны цаана ордог гэдэг утгаар нь бодвол чухал ач холбогдол өгөх шаардлагагүй юм шиг санагдана. Харин франц эмэгтэйчүүд энэ төрлийн хувцсанд онцгойлон анхаарал хандуулдаг. Тийм ч учраас хотуудын гудамжинд олон тооны дотуур хувцасны дэлгүүр ажилладаг ажээ. Франц эмэгтэй торгон, нимгэн хээнцэр дотуур хувцас гэхээр нүд нь сэргээд л ирнэ. Өөрт эвтэйхэн, хээнцэр дотуур хувцас өмссөн эмэгтэй хүн болгон өөртөө итгэлтэй алхдаг юм.

 

1. Хуурай шампунийг зориулалтаас нь өөрөөр ашигладаг

© Depositphotos.com

Франц эмэгтэйчүүд төгс хэв маягийг гаргахыг эрмэлздэггүй. Нүүрээ аль болох бага будгаар будна, бага зэрэг замбараагүй төрх, багахан замбараагүй үс – энэ бүгд франц хэв маягт тооцогдох болжээ. Тэдний үс арчилгаандаа ашигладаг нэг арга бол – хуурай шампунийн хэрэглээ болно.

Хуурай шампунийн үндсэн зорилго нь хуйхны тослогийг багасгахад оршдог, харин франц эмэгтэйчүүд үсийг хөвсгөр болгох мөн үсээ засахад ашигладаг. Хуурай шампунийг хуйхандаа цацаад үсээ дээш өргөж боогоод 10 минут байлгана. Дараа нь боолтыг авч үсээ задгай тавьж сэнсээр хэв оруулан самнана. Ингээд л боллоо – гоёмсог үсний засалт бэлэн.

Та эдгээр дүрмүүдээс аль хэдийн баримталж эхэлсэн үү? Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

8
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *