Бясаа маш олон газар нуугдаж чаддаг. Энэ аюултай шавьжийг гэртээ хэрхэн оруулж ирэхгүй байх вэ?

3

“Embassy Suites by Hilton” зочид буудлыг жижиг асуудлаас болж шүүхэд өгчээ – тэр бол бясаа. Эдгээр хортон шавьжнууд бие физиологийн хувьд өчүүхэн боловч, тэд ноцтой аюул тарьж чадна. Энэ талаар Бразилийн загвар өмсөгч Sabrina Jales St. Pierre хэнээс ч илүү сайн мэдэх ба учир нь тэр зочид буудлыг шүүхэд өгсөн юм.

sabrinajales/Instagram

Sabrina Jales St. Pierre: бясааны хохирогч

Загвар өмсөгч хортон шавьжинд хазуулж, харшилтай болсон ба ажлаа хийхэд нь саад учруулсан талаар хэлжээ. Амрах гэсэн санаа нь хар дарсан зүүд болон хувирч, сэтгэл санааны хувьд ч асар их стресстэй нүүр тулгарсан гэнэ.

Africa Studio / Shutterstock.com

 

Бясаанууд таны бодож байгаагаас ч ойр газар бий

Харамсалтай нь бясаанууд дан ганц зочид буудалд байдаг гэвэл та эндүүрч байна. Эдгээр шавьжнууд хаа сайгүй байдаг. Тэд яг одоо магадгүй танай гэрт байж байхыг ч үгүйсгэхгүй! Хүмүүсийн төдийлөн анзаарч мэддэггүй зүйл бол энэ шавьж хаана ч дасан зохицох чадвартай. Уг шимэгч шавьжнаас халдвар авч болох ба халдвар маш богино хугацаанд тархдаг.

Mariia Masich / Shutterstock.com

Эдгээр шавьжнууд хоолгүй хэдэн сарын турш байх чадвартай учир, тэднийг өөрсдөө алга болно гэж бодох ч хэрэггүй. Эхний алхам бол тэднийг үгүй хийхийн тулд танай гэрийн хаана нуугдаж байгааг олох хэрэгтэй. Жишээ нь, тэд орны дотор талд, гудасны завсар, тэр ч бүү хэл жаазны хүрээнд хүртэл байдаг.

fizkes / Shutterstock.com

 

Бусад байх боломжтой тав тухтай газрууд:

  • Шүүгээ
  • Цахилгаан хэрэгсэл
  • Таазнуудын хоорондох зай
  • Сандлын завсар болон хөшиг тогтоогч
  • Эрэг, шурагны толгой
priia studio / Shutterstock.com

 

Сандрах хэрэггүй! Та дараах цөөн хэдэн алхмын тусламжтай гэрээ энэ шавьжнаас хамгаалж чадна:

  • Гэрээ хог новшинд даруулахгүй байх
  • Хоёр дахь удаагаа гар дамжиж буй тавилгуудад үүрлэсэн эсэхийг шалгах
  • Гудсаа сайтар хамгаалж хучих
  • Гэрээ цэвэрхэн байлгах
  • Хими цэвэрлэгээнд хувцсаа өгөхдөө анхааралтай байх
  • Мэргэжлийн газраас зөвлөгөө, тусламж авах
namtipStudio / Shutterstock.com

Сайхан унтаж амарч, шавьжинд хазуулах хэрэггүй! Та урьд өмнө бясаанд хазуулж байсан уу? Хэрхэн энэ шавьжнаас ангижирч байсан бэ? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

18
БахархмаарБахархмаар
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Б. Оюунмандах

    Б. Оюунмандах

    2019/08/04 at 09:52

  2. Bysaand hasuulj bui negen

    2022/04/06 at 18:13

    ene amitn zohvn mini oroond bgad bhima manai geriinhn hazuulhgu bi l hazuulaad geriinhnaasa gaduurhgdd bi bs neg nohoito yma ter nohoig maan buruutgd bhi yahu…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *