Хэрвээ та өндгийг уламжлалт аргаар шарж бэлдсээр уйдсан бол одоо өөрийн ойр дотныхоо хүмүүсийг шинэ аргаар бэлдсэн хоолоор баярлуулах цаг болжээ. Энэ өндгийг идсэнээр таны өглөөний хоол хангалттай тэжээллэг төдийгүй маш чамин болох болно.
“Орсини” өндөг нь алдарт зураач Клод Моне-гийн дуртай хоол бөгөөд энэ нь ч гайхаад байх зүйл биш юм. Өндөг маань маш хөвсгөр, хөнгөн, тун зөөлөн суфле шиг л болно. Ингээд танд энэ сайхан ер бусын өндгийг өглөөний хоолондоо бэлддэг болоход тань туслая.
“Орсини” өндөг
Орц:
- 3 өндөг
- ¼ цайны халбага давс
- 50 гр цөцгийн тос
Хийх арга:
- Өндөгний шарыг болгоомжтой ялгаж авна.
- Цагаанд нь бага зэрэг давс хийгээд хөөсөртөл нь хутга. Дараа нь шарах зуухны тавцангаа тусгай цаасаар бүрээд цөцгийн тосоор тослоно.
- Ингээд халбагаар уг хөөсөрсөн цагаанаа авч цаасан дээр жижигхэн овоолох байдлаар тавих ба дунд нь заавал жижигхэн хонхорхой гаргана.
- Энэ хонхорхойдоо өндөгний шараа хийнэ. Дараа нь 180 хэм хүртэл халаасан зууханд хийж 10-15 минут болгоно.
Энэ сайхан өглөөний хоол нь таны зүрх сэтгэлийг эзэмдэх нь эргэлзээгүй бөгөөд найзуудтайгаа жороо хуваалцахаа бүү мартаарай!
Davaajav Sodjavkhlan
2019/07/23 at 19:10
Muugii Muugii sharj ogooroi
Muugii Muugii
2019/07/23 at 19:14
za
Kingsley Amis
2019/07/24 at 01:13
Amar Soyol sharj ogoore
Batsukh Purevjav
2019/07/24 at 17:04
Өглөөний цайнд бол нилээд ажиллагаатай л юм байна
Даваа Даваа
2019/07/24 at 17:30
Doljo Doljko