Зөвхөн шалгарсан жорууд!
Зун цаг бол салат хийж идэхэд хамгийн тохиромжтой улирал. Хэрвээ та өргөст хэмх, улаан лоолийн байдаг л нэг салатнаас залхсан, бас халуун хоол хийж идэх хүч үлдээгүй ядарсан бол бидний танилцуулах жоруудаас туршиж үзээрэй.
1. Хашны салат
Орц:
- Хаш – 3 ш
- Улаан лооль – 3 ш
- Фета бяслаг – 250 гр
- Хушга – 50 гр
- Сармис – 2 хумс
- Давс – 1 ц.х
- Ургамлын тос – 2 х.х
- Алимны уксус – 1 х.х
- Ногоон навчит ногоо – 100 гр
- Оливын тос – 1 х.х
Бэлдэх арга:
- Хашаа дунд зэргийн шоо дөрвөлжин (1 см) хэрчинэ. Давс цацаад 10 минут орхиорой.
- Хашнаас ялгарсан шингэнийг асгах эсвэл усаар зайлна.
- Халаасан тосонд 5 минут шараад саванд хийнэ.
- Уксус, жижиглэн хэрчсэн сармисаа дээр нь нэмээд сайтар хутгана.
- Улаан лоолио дунд зэргийн шоо дөрвөлжин (1 см) хэрчинэ.
- Фета бяслагийг шоо дөрвөлжин (1 см) хэрчинэ.
- Самраа хутгаар нухаж жижиглээд, ногоо навчит ногоогоо жижиглэнэ.
- Дараах дэс дараалалтай давхарлана – хаш, улаан лооль, ногоон навчит ногоо, фета бяслаг, самар.
- Дээрээс нь багахан тос хийнэ.
2. Солонгос маягийн хурган гуатай салат
Орц:
- Шинэхэн хурган гуа – 800 гр
- Лууван – 200 гр
- Амтат чинжүү – 1 ш
- Сармис – 3 хумс
- Сахар – 1 х.х
- Давс – ½ ц.х
- Холимог хоол амтлагч – 20 гр
- Уксус – 3 ц.х
- Ургамлын тос – 3 х.х
- Укроп – 30 гр
- Базилик – 30 гр
Бэлдэх арга:
- Хурган гуагаа нарийхан урт хэрчинэ.
- Луувангаа мөн адил хэмжээгээр хэрчинэ.
- Амтат чинжүүгээ бас урт нарийхан хэрчинэ.
- Укроп болон базиликээ жижиглэн татна.
- Хэрчиж бэлдсэн хурган гуа, лууван, амтат чинжүү, ногоон навчит ногоо зэргээ холиод дээрээс нь шахагчаар шахаж, жижиглэсэн сармисаа нэмнэ.
- Салатаа давс, сахар, холимог хоол амтлагч, уксус, ургамлын тосоор амтлаад сайтар хутгана.
- Салатны амтыг хооронд нь сайн шингээхийн тулд халбагаараа дарж хутгана.
- Хөргөгчинд 30 минут амраана.
3. Хулд загасны махтай салат
Орц:
- Хулд загасны мах – 30 гр
- Жижиг үрийн улаан лооль – 4 ш
- Салатны навч – 2 ш
- Ногоон сонгино – 1 ш
- Оливын тос – 1 х.х
- Давс, перец – өөрийн амтанд тааруулна.
Бэлдэх арга:
- Бага зэрэг давсалсан хулд загасны махаа шоо дөрвөлжин хэрчинэ.
- Жижиг үрийн улаан лоолио дундуур нь хуваагаарай. Ногоон сонгинын ишийг цагираг хэлбэрээр хэрчинэ.
- Салатны навчийг сайтар угаагаад дунд зэргийн хэмжээтэй хуваагаан таваг дээрээ тавина.
- Загасны мах, сонгино болон улаан лоолио дээр нь нэмнэ.
- Давс, перецээр амтлаад оливын тосоо хийж сайтар хутгана.
4. Дундад тэнгисийн салат
Орц:
- Хаш – 2 ш
- Улаан лооль – 3 ш
- Сонгино – 1 ш
- Өндөг – 1 ш
- Оливын тос – 3 х.х
- Петрушка – 30 гр
- Давс, перец – өөрийн амтанд тохируулж
Бэлдэх арга:
- Хашаа угаагаад хальсална. Ногоогоо дунд зэргийн хэмжээтэй хэрчээд давс цацан 30 минут байлгаж илүүдэл шүүсийг нь авна. Дараа нь усаар зайлаарай.
- Өндгөө нэмээд давс, перецээр амталж сайтар хутгана.
- Халаасан хайруулын тавганд ургамлын тос хийж амталсан өндгөө шаргал өнгөтэй болтол нь шарна. Дараа нь таглаад, зөөлөн гал дээр 10 -15 минут болгоорой.
- Бэлэн болсон хашаа салатны тавганд хийж улаан лооль, хагас цагираг хэлбэрээр хэрчсэн сонгиноо нэмнэ.
- Давс цацаад, оливын тосоо хийнэ. Яншуйгаар чимэглээрэй.
5. Зөөлрүүлсэн улаан лоольтой салат
Орц:
- Зөөлрүүлж нялцайлгасан улаан лооль – 100 гр
- Олив – 80 гр
- Руккола – 50 гр
- Пармезан – 30 гр
- Амтат сонгино – 1 ш
- Оливын тос – 2 х.х
- Бальзамын уксус – 1 х.х
- Сахар – ½ ц.х
- Давс – 2 гр
Бэлдэх арга:
- Оливыг даршилсан шингэнээс нь авч хатаана. Жимснүүдээ дундуур нь хувааж зүснэ. Рукколаг угааж хатаана. Зөөлрүүлж нялцайлгасан улаан лоолийг тосноос авч бас хатаана.
- Пармезан бяслагийг нимгэн хэрчинэ.
- Сонгиноо арилгаад урт нарийхан хэрчээрэй.
- Салатны тавганд руккола, олив, улаан лооль болон сонгиноо хийнэ.
- Нимбэгийн шүүс, оливын тос, уксус, сахар, давсаа нэмж хийгээд сайтар хутгана.
- Бэлдсэн амтлагчаа салат дээрээ хийж сайтар холино.
- Дээрээс нь нимгэн хэрчсэн пармезан бяслагаа цацна.
Эдгээр жоруудын аль нь танд илүү таалагдав?