Гар – эмэгтэй хүний нууц хөзөр, тийм ч учраас тэд гарандаа маш их ач холбогдол өгдөг. Хүйтэн, сэрүүний улиралд болон гэрээ цэвэрлэх үед та бээлий өмсөх ёстой, орондоо орохын өмнө тэжээлийн тос үргэлж түрхэх хэрэгтэйг мартаж болохгүй, мөн 7 хоногт нэг эсвэл хоёр удаа спа эмчилгээ хийлгүүлэх нь чухал. Сүүлд нь заавал ч үгүй гоо сайхны салон явах шаардлагагүй, та гэртээ хэдхэн орцын тусламжтай гарын маск хийх боломжтой. Бид танд олон эмэгтэйчүүдээс нааштай хариу авсан үр дүнтэй 2 төрлийн маск хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ. Өөртөө аль тохирохыг нь сонгож хэрэглээрэй!

Хэрхэн гарын маскыг хэрэглэх вэ?
- Үр нөлөөг нь сайтар анзаарахын тулд маскыг зааврын дагуу зөв хэрэглэнэ. Маскыг 7 хоногт 1-3 удаа хэрэглэх ба нэг удаа хэрэглэхдээ 10 минут байлгана, орондоо орохын өмнө хэрэглэвэл илүү үр дүнтэй.
- Угааж, цэвэрлэсэн гартаа маскыг тавина. Бүлээсгэх үүднээс гартаа зөөлөн иллэг хийж өгөөрэй.
- 15-20 минутын турш зааврыг давтаж, дараа нь маскыг бүлээн усаар угаана. Зарим маскыг шөнийн турш байлгаж, гадуур нь зориулалтын даавуун бээлий өмсөж хонуулдаг.
- Гарын маск хэрэглэсний дараа гартаа тос түрхэнэ.

Маск 1
Орц:
- 2 хоолны халбага далайн давс
- 2 хоолны халбага хүнсний сод
- 3 хоолны халбага нүүрний хөөс (эсвэл угаагч шингэн)
- Цөөн дусал нимбэгийн шүүс (нэмэлтээр)
Бэлтгэх болон хэрэглэх:
- Давсыг кофе бутлагчид хийж бутална. Дараа нь саванд хийнэ.
- Дээр нь хүнсний сод болон угаагч шингэн эсвэл хөөсийг хийнэ.
- Орцуудыг хольж гаргаж авсан зуурмагийг гартаа түрхэнэ.

Маск 2
Орц:
- 1 зүсэм жүрж
- 2 хоолны халбага хүнсний тос
Бэлтгэх болон хэрэглэх:
- Зүсэм жүржийн шүүсийг шахаж, дээр нь хүнсний тосыг хийнэ.
- Гарынхаа арьсан дээр түрхэж (тохойндоо бас), 10-15 минут байлгана.
- Маскыг хуурай сальфеткаар арчиж авна.

Эдгээр маскуудыг та заавал хэрэглээрэй. Мөн бусад хүмүүст хэрэгтэй гэж бодож байгаа бол Фэйсбүүкт хуваалцаарай.
Ха Ха
Бахархмаар
Хөөрхөн
Буруу
Гайхмаар
Харамсалтай
Гоё
Тэнэглэл




Amaraa Amaraa
2019/06/09 at 23:27
Д. Оюунбилэг
2019/06/11 at 15:37
M