Нэгэн залуу өрөөндөө нууцаар камер байрлуулж, шөнө муураа юу хийдгийг нь харахыг хүсжээ. Гэтэл юу болсон гэж санана?

18

Муурнууд зүгээр суух дуртай. Тэд өдрийн турш 12-16 цагийг унтаж, амарч өнгөрөөдөг – тэгвэл шөнийн цагаар юу хийдэг вэ? Та магадгүй үүнийг мэдэхгүй байх, гэхдээ муурнууд төрөлхийн шөнийн амьтад юм. Тэд унтах цагаа эзнийхээ орондоо орох цагтай тааруулдаг боловч бүх л шөнийн турш сэрүүн байж, тоглохыг хүсдэг байна.

Тайландад амьдардаг нэгэн залуу өрөөндөө нууцаар камер тавьж, муураа шөнийн цагаар өөрийг нь унтаж байхад юу хийхийг нь харахыг хүсжээ. Таны төсөөлж байгаачлан энэ залуу муурныхаа өхөөрдөм идэвхтэй байдал болон үсэрхэг найзынхаа өөрийг нь хараад байж байгаа дүрсийг нууц камерт буулгаж чаджээ.

Бангкок, Тайландад амьдардаг энэ муур эзэмшигч нууц камер тавьж, шөнө муураа юу хийхийг нь бичсэн байна

Фэйсбүүк хэрэглэгч Ломфонтен Ломфонтан (Lomphonten Lomphontan), шөнийн цагаар хийсэн муурныхаа бичлэгийг фэйсбүүк групп болох “Cat Lovers Club”-д оруулжээ. Таны харж байгаачлан тэр хэд хэдэн сонирхолтой зураг авсан байна.

Муур бол Африкийн зэрлэг муурнуудын үр удам юм – ихэнхдээ шөнийн цагаар сэрүүн байдаг амьтад. Муурыг гэрийн тэжээвэр амьтан болгон сургахын тулд тэднийг яг хүмүүс шиг өдрийн цагаар идэвхтэй байлгах хэрэгтэй боловч ихэнх муурнууд өдөрт хоёр удаа унтаж, сэрдэг учир та эдгээр зургууд дээрх шиг муураа шөнийн цагаар сэрүүн байхыг нь олж харна.

Энэ фэйсбүүк хэрэглэгч шөнийн цагаар муураа юу хийхийг нь харах хүсэлтэй цорын ганц “муур сонирхогч” биш юм. Жоржиагийн их сургуулийн хэсэг судлаачид Атланта дахь 55 муур байгаа нэгэн газарт нууц камерууд байрлуулж, 37 цагийн турш тэдний үйл хөдлөлийг ажиглажээ. Гудамжин дахь муурнуудын 44% нь яг өвөг дээдэс шигээ ан хийж байсан бол тэжээвэр муурнуудын 85% нь дулаан газар бараадахыг илүүд үзсэн байна.

Тэд дотор эсвэл гадаа байсан ч гэсэн шөнийн цагаар ихэнх муурнууд улих дуу авиа гаргадаг. Уйлж байгаа гэмээр ингэж дуу чимээ гаргах нь хэд хэдэн учир шалтгаантай: хөгшин, стресс, эрүүл мэндийн асуудал эсвэл уйтгарласан (гэр доторх муурнуудад хангалттай тоглох цаг олддоггүй).

Хэрэв таны муур шөнө унтахгүй нойрыг чинь хулжааж байвал хэд хэдэн учир шалтгаантай байж болно. Та шөнө унтахын өмнө хүүхдүүдээ эрхлүүлж, хэсэг хугацаанд ч болов тоглодог шиг муурандаа бас ижил анхаарал халамж тавих хэрэгтэй. Муураа орондоо орохын өмнө хооллоорой, тэд сайн хооллосны дараа унтах хандлагатай байдаг.

Шөнийн цагаар муур унтахгүй, эзнийхээ хажууд байх нь танд хайртай эсвэл таныг гэмтээх гэж байна гэсэн үг биш юм. Муур эзнийхээ нүд, зовхины хөдөлгөөнийг харж, өөртэй нь тоглох гэж байна хэмээн боддог аж. Иймд хэрэв та бөх гэгч нь сайхан унтаж амрахыг хүсэж байвал тэднийг өөр өрөөнд оруулж, гаднаас нь цоожлохоос өөр аргагүй юм.

463
Ха ХаХа Ха
255
ХөөрхөнХөөрхөн
117
ГайхмаарГайхмаар
98
ТэнэглэлТэнэглэл
72
БахархмаарБахархмаар
61
ГоёГоё
39
БурууБуруу
32
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

27 Сэтгэгдэл

  1. Amarbat Batsaikhan

    Amarbat Batsaikhan

    2019/03/24 at 00:23

    Kaan Tiago

  2. Н. Баттулга

    Н. Баттулга

    2019/03/24 at 01:57

    aimar sanagdchixlaa camera luu xarj bgan ?

  3. Yuka Kh

    Yuka Kh

    2019/03/24 at 03:10

    Ene muur l iim hachin ym bnshd ternes bish manai muur bid 2 nuruu nuruugaa niiluleed hamtdaa hurihiraad l untdiishd ?

  4. Galbadrah Nandia

    Galbadrah Nandia

    2019/03/24 at 05:43

  5. Enkhee Enkhee

    Enkhee Enkhee

    2019/03/24 at 08:02

    Муур шөнө эзнээ үхэж бна уу гэж эргэдэг гж манайхны хөгшчүүл ярьдаг бсан үнэн бгаа биз. Дургүй мууранд

  6. Buyantogtokh Ankhbayar

    Buyantogtokh Ankhbayar

    2019/03/24 at 08:31

    Zulzaya Buyantogtokh

  7. Garwaadai Oyuntsetseg

    Garwaadai Oyuntsetseg

    2019/03/24 at 09:43

    Мууранд дургүй

  8. Б. Эрдэнэхангал

    Б. Эрдэнэхангал

    2019/03/24 at 09:50

    Unshach zalhuu we

  9. Molly Bold

    Molly Bold

    2019/03/24 at 10:11

    Амьтнаас айдаг хүмүүс ч эвгүй гарууд байдаг даа итгэлтгүй

  10. Otgoo Ob

    Otgoo Ob

    2019/03/24 at 10:21

    urviisun zavaan huur be

  11. Yondon Jargalsaihan

    Yondon Jargalsaihan

    2019/03/24 at 10:38

  12. Munguu Munguu

    Munguu Munguu

    2019/03/24 at 10:48

    xuurxun egduutei amitan shde xairlaj chadval ergeed xairlaj chaddin

  13. Enkhtsogt Orsoo

    Enkhtsogt Orsoo

    2019/03/24 at 11:02

    Камерлуу удаан харж хэвтээгүй нь ойлгомжтой. Эзэн нь зориуд камерлуу харсан хэсгийг зураг болгон оруулсан байна. Муурнууд бүгд яг ижил зан араншинтай. Тэрнээс хүний сэтгэл санаа уур бухимдлаа нүүрний булчингуудаар хувиргаж илэрхийлдэг шиг реакц үзүүлдэггүй. Тэдний нүүрний харагдах ширүүн харцтай байдал зүгээр тэдний тѳрѳлхийнх. Муу санаатын тѳрхийг хүн л ѳѳрѳѳ тѳсѳѳлж олж хараад байгаам чааваас хаха. Тэрнээс тэд чинь гэмгүй хайр хүргэм хѳѳрхѳн амьтад. Яахав зэрлэг анчин амьтны генийг агуулсан байгалийн ердийн нэг бүтээл

  14. Pvrew-Ochir Tungalag

    Pvrew-Ochir Tungalag

    2019/03/24 at 11:23

    Muur olon sn taltai hair hureheer amitan shuu mash tseverch

  15. Болдбат

    2019/03/24 at 11:27

    Мууранд хайргүй бол зүгээр нохой аваад тэжээчих хэрэгтэй байх. Өсөлт нь зогссон бар гэсэн үг шүү дээ. Нохой бол тэжээвэр чоно гэсэн үг. Аюултайгаа хүрвэл хоёулаа аюултай. Өлгийтэй юмуу нярай хүүхдийг тэжээвэр амьтантай хамт байлгаж болохгүй. Идэх тохиолдолд олон гарсан.

  16. hoorhon ym be.ezniigee tewreed l

  17. Julaa Julaa

    Julaa Julaa

    2019/03/24 at 13:14

    yun ezniigee tevteh bahalzuuriig n shahah gj bgaan shig l haragdaj bn

  18. Udval Ganjid

    Udval Ganjid

    2019/03/24 at 14:04

    Шөнө хөнжил дотуур яваад тоглоод янз бүр л болдог. Хааяа толгой дээр гараад ч унтчихдаг . Амьтан л бол амьтан . Рефлекс нь тийм юм чинь .

  19. Bataa Bolor

    Bataa Bolor

    2019/03/24 at 19:41

    Мууранд дургуй эмэгтэйчууд хувийн амьдрал нь асуудалтай азгуй эмэгтэйчууд байдаг гэсэн мууранд дургуй эрчууд нь голдуу архичин хучирхийлэгч байдаг гэнээ

  20. Bataa Bolor

    Bataa Bolor

    2019/03/24 at 19:42

    Баахан инээлээшд юун инээдтэй зэвуун харж мардийн

  21. Herlen Maamuu

    Herlen Maamuu

    2019/03/24 at 20:07

    Muur hamgiin muuhai amitan

  22. Hh

    2019/03/24 at 20:13

    Yoo aimshgiin ym li gej bodlooshd

  23. Hh

    2019/03/24 at 20:13

    Yoo aimshgiin ym li gej bodlooshd

  24. Уянга Уянга

    Уянга Уянга

    2019/03/25 at 00:09

    Kha Liun

  25. Отгон Отгоо

    Отгон Отгоо

    2019/03/25 at 20:13

    Ymar aimaar ym be

  26. Зочин

    2019/10/30 at 18:09

    Ineed hurj uhlee harjaagaag ni?

  27. шрш

    2020/06/21 at 13:06

    боож ал

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *