Киноны эсвэл бодит амьдрал дээрх дуут туслах дээр дандаа эмэгтэй хүн ярьдгийг та анзаарсан уу? Жишээ нь, Apple-ийн Siri, Amazon-ы Alexa, Яндексийн Алиса гээд бүгд л эмэгтэй хүний дуу хоолойгоор ярина. Siri-г бүтээгчид дуут туслахыг боловсруулж байхдаа нэгэн судалгаа хийжээ: эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай бүх хүмүүс эмэгтэй хүний дуу хоолойгоор ярьж байгаа туслахыг илүү таашааж тэдний хэлсэн зөвлөгөөг илүү дагаж байгааг олж тогтоожээ. Тийм ч учраас банкны бэлэн мөнгөний машин, онлайн орчуулагч – хааяа л эрэгтэй хүн ярина.
Ингээд бүх ажил жигдэрч тодорхой явж байтал Нью-Йоркийн шинийг санаачлагч Virtue компани Copenhagen Pride ба EqualAI-тай хамтран эрэгтэй болон эмэгтэй хүйсний алинд нь ч харьяалагдахгүй цоо шинэ дуу хоолой гаргаж иржээ. Ингээд бүгдээрээ шинэ санаачлагатай танилцацгаая, сонсъё, харъя.
Хүний дуу хоолой нь эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш гээд та төсөөлөөд үз дээ??
Төсөөлөхөд хэцүү байгаа биз? Гэхдээ энэ дуу хоолойг гаргаад л ирсэн байгаа юм даа.
Танилц, Q – хүйс нь тодорхойгүй дуут туслагч бөгөөд “нейтрал хүйс”-ийн дуу хоолой
Бүтээгч: Virtue компани Copenhagen Pride ба EqualAI-тай хамтрав
Q-ийн дуу хоолойг бий болгохын тулд төслийн багийхан 5 сайн дурынхны дуу хоолойг бичиж авчээ. Сайн дурын гэх оролцогчид нь өөрсдийгөө аль ч хүйсэнд хамруулж хүлээж авдаггүй хүмүүс байсан байна. Дараа нь эдгээр дуу хоолойг ямар хүйсний хүнийх болохыг 4600 туршилтад оролцогчдоос олж тогтоохыг хүссэн байна.
Туршилтын үр дүнд дараах дүгнэлтийг хийжээ: Q нь 145 – 175 герцээр дуугарах ёстой юм байна.
Та өөрөө сонс доо! Q-ийн дуу хоолойг та аль нэг хүйсэнд шууд хамааруулж чадахгүй байгаа биз дээ?
Одоохондоо зөвхөн дуу хоолой л байна, тун удахгүй хэнээс ч дутахааргүй дуут туслагч болно, хүний асуусан асуултанд бүрэн хариулах болно.
Уг төсөл зөвхөн дуут туслагч төдийгүй илүү сайжруулалт хийх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ. Q нь одоогийн виртуал туслахад тавигдах бүхий л шаардлагыг хангаж чадаж байгаа юм: дулаан зөөлөн, бие даасан тул зөвхөн онлайн туслагч биш цаашлаад гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, нийтийн унаа зэрэгт ашиглах бүрэн боломжтой гэж үзсэн байна.
Тэнэглэл
Гайхмаар
Ха Ха
Гоё
Хөөрхөн
Бахархмаар
Харамсалтай
Буруу






Telmen Bold
2019/03/22 at 17:17
Болор-Эрдэнэ Төгөлдөр чиний хоолой байна шд
Gan-Erdene Altangerel
2019/03/23 at 19:26