Нууцлаг, далдын хүч агуулсан мэт харагдах үнэхээр сонирхол татам 20 гэрэл зураг

4

Үл мэдэх зүйл биднийг ямар нэгэн хэмжээгээр айдаст автуулдаг, өөрөөр хэлбэл боломжит аюулаас хол байхыг бид хичээдэг. Орчин үеийн шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байгаа тул бидний мэдэхгүй нууц багассаар байгаа нь сайшаалтай. Оновчтойгоор тайлбарлаж чадахгүй байгаа зүйлийнхээ гэрэл зургийг дараад интернетэд байрлуулахад туршлагатай аялагчид, эрдэмтэд зэрэг нөхдүүд учрыг нь тайлбарлаад л өгнө. Жишээ нь, тал дээр ургах мөөг яагаад хүрээ татаад байна, дэлхий хаа нэгтээ яагаад гэрэл асаад байна, хүүхдүүд халаасандаа цуглуулах шилэн бөмбөлгийг хэн тараагаад байна гээд асуултууд хэзээ ч дуусахгүй.

Энэ удаад та бүхэндээ хамгийн их сонирхол татахуйц гэрэл зургуудыг танилцуулахаар түүвэрлэлээ. Гэрэл зурагны доор байгаа тайлбарыг түрүүлж уншихгүйгээр та өөрийнхөө тайлбарыг хийж чадах эсэхээ шалгахыг хүсье.

Хүн-араатан

© curlysass / reddit

Гипертрихоз буюу үсний илүүдэл гэх нэршилтэй өвчлөл. Хэрвээ төрөлхийн биш л бол энэ өвчнийг бүрэн анагааж болно.

 

Бяцхан тэжээвэр луу

© GallowBoob / reddit

Мексикт тархан суурьшсан ховор төрлийн гүрвэл. Ой мод сүйтгэх, ховор амьтны хулгайн ангаас болоод устах аюулд оржээ.

 

Хирошимагаас холгүй орших японы ой модонд мутантын үлдэгдэл олдлоо

© TyphoonJE / twitter

Үнэндээ, энэ бол япон зураачийн уран бүтээл юм. Бүтээлийг Японы уран зургийн музейд байрлуулснаас хойш гэрэл зураг нь вирус шиг л тарж байна.

 

Цагаан хэрээ

© vhin-vii / reddit

Канадын Кваликум-Бич хотод ийм төрлийн шувуутай таарна. Лейкизм – хар өнгийн пигментээ гээсэн хэрээнүүд буюу мутацид орсон шувуу юм. Ойролцоогоор 10 жилийн тэртээ цагаан өнгөтэй 2 хэрээ байсан бөгөөд тэдний үе удам үргэлжилсээр байна. Кваликум-Бич дэх цагаан хэрээний тоо жилээс жилд өсөх болжээ.

 

Чөтгөрийн тойрог

Энэ хэсгийг нөгөө ертөнцтэй холбох хонгил эсвэл чөтгөрийн мөр гэж үздэг байжээ. Энэ тойрог дотор орсон хүн үхнэ гэж айдаг. Саяхан шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар гарсан: хөрсөндөө мөөгний хүрээтэй бөгөөд төв хэсгээсээ адил хурдаар тэлж тойрог үүсгэдэг. Тойрог тэлэх тусам төв хэсэг нь шим тэжээлгүй болж үхжинэ, харин хүрээ тэлсээр л… Дээр нь мөөг ургаж байгааг та харж байгаа биз дээ, жил ирэх тусам хүрээ нь тэлсээр байх юм.

 

Шөнө огцом амьсгал боогоод

© dieselman / pikabu

Гэрэл зураг дээр байгаа хүний амьсгал унтаж байхад нь хэдхэн секундын дотор гэнэт боох аюултай (нойрон дунд амьсгалын тасалдалтай хурхирах хам шинж гэнэ). Тэр шөнө аминд нь ордог амьсгалын төхөөрөмжийнхөө дизайныг сайжруулахыг хүсжээ.

 

Хүүхдүүдийн түүдэг оньсого шиг шилэн бөмбөлөг

© inetsolomon / yaplakal

Шилний үйлдвэрийн нэг төрлийн бүтээгдэхүүн. Энэ шилээр цонх, гэрэл гээд юу эсийг хийх вэ? Бөмбөлгүүд тээвэрлэлтийн явцад их бага хэмжээгээр унаж тардаг, тэгээд л сониуч хүүхдүүд түүж байгаа нь тэр.

 

Үл ойлгогдох үзэгдэл

© major.melody / pikabu

Агаарт дэгдэж байгаа цасан ширхэгийн талст гэрэлд ойж байгаа юм, гэхдээ ихэнх тохиолдолд хүйтэнд энэ үзэгдэл илэрнэ. Нар яг л асч буй гал шиг харагдаж байгаа биз дээ?

 

Усанд уусдаг далай тэнгисийн чөтгөр

© David Liittschwager / liittschwager

Энэ далайн тэнгисийн чөтгөр буюу лимацин дун лабораторид 45 хоногийг өнгөрөөсөн юм. Эрдэмтэд уг дунд усанд уусгасан нүүрсхүчлийн хий хэрхэн нөлөөлөхийг ажиглан судалжээ.

Дэлхийн уур амьсгал өөрчлөгдлөө гэхэд ямар өөрчлөлт гарч болохыг тогтоох зорилгоор энэ судалгааг хийсэн. Үүний тулд CO2 түвшинг нэмэгдүүлжээ: агаарт нүүрсхүчлийн хий ихээр ялгарахад усан дахь түвшин ч гэсэн нэмэгдэж байв, үүний үр дагаварт ус исэлдэж амьд биетүүдийг үхэлд хүргэж байв.

 

Хөх өнгөтэй ус

© LordSynister / reddit

Энэ нуурын тухай маш их домог байдаг: энэ нууранд сэлсэн хүн тун удалгүй үхнэ. Хэрвээ усыг стаканд хийвэл өөрийн гоё өнгөө алдана. Олон хувилбаруудын нэгийг авч үзвэл, усанд байгаа эрдэс бодисын орцоос шалтгаалж ус ийнхүү үлгэр домгийн юм шиг харагддаг ажээ.

 

Цахилгаанаар буудах чадвар

© tsyren / pikabu

Өвлийн цагаар бараг бүгд л ийм чадвартай болно: дулаахан синтетик хувцастай байвал статик цахилгаан үүсдэг. Хэрвээ тасалгааны чийгшлийг нэмэгдүүлж чадвал цахилгаанаар буудаж чадахгүй. Цэвэр материалтай хувцас өмсвөл бусдыг цахилгаанаар цохиж цочоохоо болино.

 

Мөсөөр хийсэн байшин

© insanezane777 / reddit

АНУ-ын Огайод болсон хүчтэй цасан шуурганы дараа байшин ийм болжээ

 

Үл мэдэгдэх амьтны сарвуу

© mattjh / reddit

Хуягт казурагийн хөл – бие нь тэмээн хяруултай дөхөж очихоор аварга том шувуу юм. Өндрөөрөө бараг 1,5 м хүрнэ. Хүчтэй том хөл нь дайрахад тус болно.

 

Галт ууланд болгосон хар өндөг

© blessykurian / instagram

Нэг л ийм өндөг идчихвэл 7 насаар урт насална гэж ярьцгаадаг. Японы Овакудани хөндийд байх идэвхтэй галт ууланд л болгодог. Түүхий өндгийг галт уулын бургилж байгаа эрдэс бодистой усанд хийж болгоно.

 

Хана нь харагддаггүй байшин

© Gridim / pikabu

Зүгээр л харагдах байдал ийм юм: Сингапурын гурвалжин байшин, тодорхой өнцгөөс байшингийн гэрэл зургийг авахад ингэж харагдана.

 

Чийдэн нь өөрөө гэрэлтээд байдаг далдын хүчтэй бүс

© petrovoker / pikabu

Нууц нь ердөө л цахилгаан соронзон долгионд байгаа юм: чийдэн нь өөрөө асна, үс цахилгаанжиж босно бас агаарт озон үнэртэнэ.

Иймэрхүү үзүүлбэрийг Никол Тесла өөрийнхөө байшинг тойруулаад үзүүлж байсан: ирсэн зочдыг цахилгаан нэвтлэх шиг л болсон гэдэг. Урилгаар ирсэн эрдэмтдийн сонирхлыг маш их татсан гэнэ лээ.

 

Модон дээрх нууц тэмдэглэгээ

© Trojan_Pinata / reddit

Үүнд ямар ч далдын хүч байхгүй: тоншуул хуурай модонд ийм мөр үлдээдэг байна

 

Далайн эргээс эртний эдлэл олдлоо

© H1ggyBowson / reddit

Дунгийн ясны гадуур ургасан гартаам. Амьтанд аажим шингэсээр түүний орон зайг эзэлсэн минерал.

 

Шинжлэх ухаанд үл танигдах амьтан

© Katrina Mengchen Zhang / flickr

Галуун хошуутын арга ясны гэрэл зургийг өөр өнцгөөс авчихсан юм.

 

Нэг сэнс байхгүй мөртлөө сүүдэр нь харагдаад байх юм

© Prostoilogin / pikabu

Бас л таны харааг хуурч байгаа үзэгдэл юм: сэнсний нэг дэвүүр гэрлийн хугаралд орж таазны өнгөнд шингэсэн. Сайтар ажиглаарай.

 

Ид шидийн сургуульд

© assertivelion / reddit

Рио-де-Жанейрод байрлах Португалийн хатан хааны нэрэмжит номын сангийн уншлагын танхим

 

Хүний дайтай сарьсан багваахай

© sakundes / reddit

Энэ аварга том сарьсан багваахай жимсээр хооллоно. Хэмжээгээрээ үнэхээр том: зэрлэг байгальд суурьшсан эрэгчин нь 6 настай хүүхдийн дайтай, үүнд далавчаа дэлгэх хэмжээг тооцсонгүй. Ой дотор ийм амьтантай нүүр тулбал сайн юм болохгүй, яагаад гэвэл хүнийг үхэлд хүргэх аюултай вирус тээгч амьтан ажээ.

 

Харь гаригаас ирсэн туулай

© BarbaraHee / reddit

Рекс үүлдрийн хар туулай.

 

Голын цус сорогч

Цэнгэг болон давстай усны алинд ч амьдарч чадах аварга том могой гэмээр миноги юм. Ихэвчлэн загасанд наалдаад дараа нь цус, булчинг нь сорж авдаг. Миноги бас хүн рүү дайрна: эмнэлгийн тусламжгүйгээр миногийг салгахад амаргүй. Гэхдээ цаг алдаж огт болохгүй: секунд тутамд хүний биед улам гүн шигдсээр байдаг.

Та этгээд эсвэл далдын хүч гэмээр зүйлтэй учирч байсан уу?

72
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
10
Ха ХаХа Ха
8
ГоёГоё
7
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Алтаннаран Ажи

    Алтаннаран Ажи

    2019/02/21 at 19:18

    Bat-orshix Batmunx

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *