Өдөр болгон дарсан ногооны шүүс уувал таны тархинд ямар өөрчлөлт явагдах вэ? Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл

2

Фермент буюу эсгэг хүнсний хэрэглээ нь жишээ нь, даршилсан байцаа, дарсан өргөст хэмх болон тараг нь мэдрэлийн тайван бус байдлыг эмчлэхэд нөлөөлж байгааг илрүүлжээ. Энэхүү нээлтийг сэтгэл зүйн эрүүл мэндийг судалдаг хэсэг бүлэг эрдэмтэн, мэргэжилтнүүд олон удаагийн туршилт, судалгааны үр дүнд хийсэн байна. Тэд гэдэс ходоод сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлж байгааг олж тогтоожээ.

Гэдэс ходоод болон тархи хоёр хоорондоо уялдаа холбоотой ажилладгийг тогтоогоод удаж байгаа. Тайван бус байдлын тухайд бол эрдэмтдийн үзэж байгаагаар, фермент бүхий хүнсэнд агуулагдах сайн нянгууд нь ГАМК- нейромедиатор гэх химийн бодисын түвшинг нэмэгдүүлнэ. Уг бодис нь бие махбодийг тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл фермент бүхий хоол хүнс хэрэглэснээр сайн нянгууд нь ходоодонд хуримтлагдаж шууд тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ.

Ходоодны экосистем нь тухайн хүний бие махбодийн онцлогоос хамаарч харилцан адилгүй тул чухам ямар хэмжээний дарсан өргөст хэмх эсвэл өөр бусад төрлийн фермент бүхий хүнс хэрэглэж байж зохих үр дүнд хүрэхийг шууд хэлэх боломжгүй юм. Үүний адил мөн энэ төрлийн хүнсний “айдсын эсрэг” үйлчилгээний түвшинг ч хэлэх боломжгүй.

Фермент бүхий хоол хүнс болон тархины хоорондын нөлөөг хүн дээр хийсэн туршилт төдийлөн их биш юм, эрдэмтэд судалгаа, туршилтуудаа ихэнх тохиолдолд амьтан дээр хийжээ. Судлаачдын урьд нь хийсэн судалгаагаар пробиотик болон депресс эсвэл айдастай холбоотой байгааг илрүүлжээ. Фермент бүхий хоол хүнсний хэрэглээ нь хувь хүний ч тэр, нийгмийн ч тэр айдсыг дарахад нөлөөлж байгааг туршилтуудаар баталсан байна.

Мөн эрдэмтдийн олж илрүүлсэн бас нэгэн зүйл бол тархинд агуулагдах ГАМК-ийн түвшин болон ходоодны үрэвслийн түвшин хоорондоо холбоотойг ч илрүүлж чаджээ. Фермент бүхий хоол хүнс хэрэглэснээр ходоодны шарх буурч байгааг буюу ходоодны таагүй урвал багасч байгааг эрдэмтэд судалгаагаар олж илрүүлсэн байна.

Ходоод болон тархины уялдаа холбоог эрдэмтэд дараах байдлаар тайлбарлажээ:

“Фермент бүхий хоол хүнсийг байнга хэрэглэснээр тархины эрүүл мэндэд эерэгээр буюу микробын үйлчилгээ үзүүлж байгаагаар тайлбарлагдана. Фермент бүхий хоол хүнс эсвэл ундаа нь хүний микробиотод шууд нөлөөлж байна гэж үзэж болно… Энэ нь өөрийн гэсэн дэс дараалалтай явагдана…”

Хамгийн сонирхолтой нь, ходоодонд агуулагдах нейроны тоо нь нугасанд агуулагдах нейроны тоотой ойролцоо ажээ. Ходоод, ходоодны мэдрэлийн системд агуулагдах нейроны байрлалууд нь өөрийн гэсэн анагаахын нэршилтэй буюу “хоёр дахь тархи” ч гэж нэрлэх тохиолдол байдаг. Ходоодонд агуулагдах эдгээр нейронуудын идэвхижлээс хамаарч ходоод хариу үйлдэл үзүүлнэ, гэхдээ тархитай холбогдохгүйгээр шүү. Үнэн хэрэгтээ ямар нэгэн хоол хүнсэнд татагдах нь тархинаас үүдэлтэй бус харин ходоодноос өөрөөс нь үүдэлтэй байх ч тохиолдол бий.

Бидний микробиом бол нянгуудын нэгдэл бөгөөд бидний ходоодонд оршин байдаг – хүний нас, генетик код, стрессийн түвшин, оршин суух орчин зэргээс хамаарна. Үүнээс гадна энэхүү микробиом нь бидний төв мэдрэлийн системтэй холбогдож өдөр тутмын сэтгэл санаанд ч нөлөөлөх талтай.

Пробиотик, фермент бүхий хүнс болон өдөр тутмын сэтгэл санааны хоорондын уялдаа холбоог нарийвчлан судалжээ: ходоод/тархины холбогдох сүлжээ болон өөр бусад ямар өөрчлөлт явагдаж байгааг илрүүлэх зорилготой. Нэгэн судалгааны явцад туршилтанд орж байгаа хүмүүсийг 2 бүлэгт хуваан нэгэнд нь өдөр болгон пребиотик өгч байсан бол нөгөөд нь плацебо өгчээ. Гурван долоо хоногийн турш пребиотик уусан хүмүүсийн стрессийн даавар болох кортизолын хэмжээ хамаагүй багассан байгааг тогтоосон байна. Тэдний дунд туршилт явуулахад тэд сөрөг мэдээллээс илүүтэй эерэг мэдээллийг илүү сонирхон анхаарал хандуулж байгааг ч тогтоосон байна.

5
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Цэдэвдулам Гаваа

    Цэдэвдулам Гаваа

    2018/11/28 at 01:49

    Darsan nogoo yuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *