Статистик тоо баримтаас харахад дэлхийн нийт хүн амын 5-60% нь амнаас эвгүй үнэр гарах зовиураас болж сэтгэл санаагаар унадаг байна. Хэдийгээр та өдөр бүр амны хөндийдөө анхаарал тавьж, их хэмжээгээр сармис идэхгүйг хичээсэн ч заримдаа амнаас гарах эвгүй үнэр арилахгүй ба болзоо эсвэл уулзалтыг балладаг. Гэвч тэр үед танд бохь байхгүй бол яах вэ? Тэгвэл танд бид энэ асуудлыг тэр дорхноо шийдэхэд туслах зарим аргуудыг хүргэж байна.
Амнаас гарах эвгүй үнэрийг тэр дор нь арилгах 5 үр дүнтэй аргыг танилцуулъя. Мөн мэдээний төгсгөлд танд хэрэгтэй бонус хэсэг байгаа гэдгийг дуулгахад таатай байна.
Яагаад бидний амнаас эвгүй үнэр гардаг вэ?
Муухай үнэр нь бактеритай холбоотой ба энэ нь олон муу зуршлуудаас үүдэлтэй гэж үзэж болно. Хэрэв танд энэ асуудал тулгардаг бол та ам болон хэлний эрүүл ахуйдаа анхаарах хэрэгтэйгээс гадна мэдээж хэрэг идэх зуршилдаа санаа тавих хэрэгтэй юм. Амнаас эвгүй үнэр гарахад хүргэдэг хэд хэдэн шалтгаануудыг дурдвал:
- Хүхрийн агууламж ихтэй хоол хүнс их хэмжээгээр идэх
- Тамхи татах, согтууруулах ундаа уух
- Аман дахь микробиом
- Буйлны үрэвсэл
- Стресс болон сэтгэл зовнил
- Амны хөндийн үрэвсэл
- Шүдний өвчин
Хэрэв та амнаас эвгүй үнэр гарахаас тэр дорхноо ангижрахыг хүсэж байвал, мөн дээрээс нь танд шүдний сойз болон бохь байхгүй үед дараах аргуудыг ашиглаж болно.
1. Ус уух
Аман дахь бактери хий болон шүлс ялгаруулдаг ба ус уувал үүнээс сэргийлж чадна. Шингэний дутагдалд орохгүй байх тусам таны амнаас гарах эвгүй үнэр бага байна. Иймд хэрэв таны ам хуурайшаад байвал нэг аяга ус уугаарай гэж зөвлөе.
2. Гаа, яншуй эсвэл базилик зэрэг ургамал зажлах
Хэрэв та үдэшлэг дээр байгаа бол гааны төрлийн ургамал зажлах хэрэгтэй. Энэ нь таны шүдийг цэвэрлэхгүй боловч амнаас муухай үнэр гаргахгүй байх ач тустай юм. Энэ арга үнэхээр үр дүнтэй, гэвч богино хугацаанд таны асуудлыг шийднэ гэдгийг мартаж болохгүй.
3. Алим идэх
Гэрээсээ гарахдаа алим авч явахад буруудахгүй. Алим нь найрлагандаа исэлдсэн полифенол агуулдаг ба энэ нь амнаас гарах эвгүй үнэрийг саармагжуулна. Мөн найрлагаасаа хамаарч таны шүдийг цэвэрлэнэ.
4. Нимбэг сорох
Нимбэг нь эрүүл биш боловч, амнаас гарах эвгүй үнэрт ашиглаж болно, учир нь нимбэг бактерийг устгаж, эвгүй үнэр амнаас гарахаас сэргийлдэг байна. Нэг зүсэм нимбэг сорох эсвэл шүүсийг нь шахаж ууж болно. Сармис болон сонгино идсэний дараа энэ аргыг ашиглавал үнэхээр үр дүнтэй.
5. Амны үнэр дарагч халаасандаа авч явах
Хэрэв та яах аргагүй амнаас эвгүй үнэр гарах зовиуртай нэгэн бол хэтэвч эсвэл халаасандаа амны үнэр дарагч хийж явахад гэмгүй. Түүнчлэн яс эсвэл булчингийн асуудлаас болж бохь зажлах боломжгүй хүнд маш хэрэгтэй.
Бонус: Энэ блоггер танд амны эвгүй үнэрийг арилгах үр дүнтэй аргыг танилцуулсан байна:
Хэрэв танд бидний бэлтгэсэн дээрх мэдээ таалагдсан бол та сэтгэгдэл үлдээгээрэй. Мөн энэхүү хэрэгтэй зөвлөгөөг дотнын хүмүүстээ дуулгахаа бүү мартаарай.