Энэ зун хаа сайгүй ийм үстэй бүсгүйчүүд явна. 2018 оны үсний тренд өнгө

0

2018 оны трэнд өнгийн сонирхуулж байна – та алийг нь туршиж үзэх вэ?

Сарнайн алтан өнгө

Энэ жил сарнайн алтан өнгө трэнд болно. Кайли Женнер өөр дээрээ туршаад үзсэн. Хэрвээ та зоригтой эсвэл неон өнгөөр будуулахаас цааргалж байгаа бол энэ өнгийг сонгоорой.

 

Хүйтэн саарал өнгө

Эмээгийн үсний өнгө гэхээс илүү хүйтэн өвлийн хатан хааны өнгө гэмээр. Цагаан болон саарал өнгөнөөс ялгаатай, гайхалтай нь ямар ч арьсны өнгөнд тохирно. Ким Кардашян үүнийг нотолсон, та ч гэсэн чадах нь ойлгомжтой.

 

Карамелийн үндсэн туяанууд

Өөрийгөө гоёорой. Цонхигор царайтай бүсгүйчүүдэд бол шилдэг санаа байж чадахгүй, харин илүү бараан өнгийн арьстай бүсгүйчүүдэд илүү тохиромжтой байж чадна.

 

Лаванда/сарнайн зөөлөн туяа

Чамин бас аальгүй төрх – алтан сарнайн туяа бусдаас ялгарна. Өөрийн үсний туяатай хольж болно эсвэл лаванда өнгөөр будуулаарай. Туяаны хувьд сонголтууд бий – гүн хөх ягаанаас мөсөн? Хүйтэн эсвэл дулаан өнгийн нүүрний будалттай зохицно.

 

Цайвар шаргал үстнүүд

Ммм. Ийм үс хараад круассан идмээр санагдах вий дээ. Ийм шаргал үст бүсгүй – эрүүл, цөцгийн цайвар яг л цөцгийн тос шиг харагдана. Бохир өнгөнд дургүй бүсгүйчүүдийн хувьд цайвар үс нь цэвэрхэн, бага зэрэг хөнгөн харагдахад нөлөөлдөг.

 

Үнсэн саарал

Хэрвээ таны өөрийн үсний өнгө бор бол ийм туяа танд яг зохино. Цөцгийн тосны шаргал болон хүйтэн мөнгөлөг туяа хоёр таны хувьд шинэ эхлэл болох вий.

 

Зэсэн шаргал

Улаан өнгийг санагдуулам, гэхдээ жүржийн ягаан болон бор өнгийн хослол гарна. Яг л галын дөл шиг.

 

Хар хэрээ

Ширүүн эсвэл өнгөө алдсан үсэнд илүү тохиромжтой. Цонхигор царайтай бүсгүйчүүдэд илүү тохирдог. Энэ өнгийг сонгохоор шийдсэн бол зовхиндоо хар нарийхан зураас тавьж, гялалздаг тениэр будаарай. Хурц, ширүүн харагдах хэдий ч шийдэмгий хүмүүст маш тохиромжтой харагдана.

 

Ягаан туяатай хар

Хэрвээ та илүү зөөлөн хар өнгө хайж байгаа бол азтай юм. Бага зэргийн ягаан туяа байгаа шүү.

7
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *