Таны толгойг бүрэн чадлаар нь ажиллуулах логикийн 5 бодлого

2

Хүний оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь логикийн бодлого юм. Хэвшил болоогүй бодлого, “оюун ухааны гимнастик” нь бидэнд их хэрэгтэй зүйл билээ. Энэ удаа та бүхнийг оюун ухааны мини-марафонд оролцон анхаарал, сэтгэн бодох чадвараа шалгахыг санал болгож байна.

Энэ удаа 5 бодлого бодуулах бөгөөд дараагийн бодлого өмнөхөөсөө арай илүү хүнд байх болно. Зарим бодлого анх бодсоноос тань хамаагүй энгийн зүйл ч байж болно шүү гэдгийг санаж байгаарай.

1. Зуслан дээрх 7 эгч дүүс

Зуслан дээр 7 эгч дүү ирж тус тусын ажлаа хийж эхэлжээ. Эхнийх нь хайрын роман унших бол хоёр дахь нь бин хайрч, гурав дахь нь шатар тоглон, дөрөв дэх нь үгийн сүлжээ бөглөж, тав дахь нь угаалга хийж, зургаа дахь нь ногоогоо усалж байжээ.

Долоо дахь нь юу хийж байсан бэ?

 

2. Гутлын хулгай

Нэгэн залууд маш сайхан эмэгтэй гутал хийдэг хоёр үйлдвэр өв болон иржээ. Шинэ эзэн маань үйлдвэрийн ажилчид эдгээр сайхан гутлыг өөрийн найз, эхнэрт өгөх гэж хулгайлж байдгийг анзаарсан байна. Хүн болгоныг гардаж барах биш.

Үйлдвэрийн эзэн гутлын хулгайг багасгахын тулд ямар арга хэмжээ авсан бэ?

 

3. Муур, хулгана

Бороо ороход муур өрөөнд эсвэл хонгилд байна.

Муур өрөөнд байхад хулгана хөеөндөө, бяслаг хөргөгчинд.

Бяслаг ширээн дээр байхад, муур хонгилд, хулгана өрөөнд.

Одоо бороо орж, бяслаг ширээн дээр байна. Муур болон хулгана хаана байна вэ?

 

4. Танд гуяны хэдэн яс байна вэ?

Шалгалтын үеэр багш оюутанд гуяны яс өгөөд асуусан нь:

  • Чамд ийм хэдэн яс байна вэ?
  • Тав
  • Буруу. Чамд гуяны яс ердөө хоёр л бий.

Гэвч оюутан зөв хариулсан байжээ. Яаж яваад түүний зөв болов оо?

 

5. Удирдагчийг яаж зальдах вэ?

Арлын нэгэн удирдагч энэ арал дээр гаднаас хүн ирж суурьшихад тун дургүй байжээ. Өөрийгөө шударга удирдагч гэж харуулахын тулд нэгэн зарлиг гаргасан байна. Зарлигт шинээр ирж байгаа хүн өөрийн ирсэн шалтгаанаа ямраар ч хамаагүй хэлэх ба “Хэрвээ шинээр ирсэн хүн үнэнээ хэлбэл буудан хорооно. Хэрвээ худлаа хэлбэл дүүжлэн хорооно“ гэсэн байж.

Арал дээр ирж байгаа хүн удирдагчийг хэрхэн залилж арлын хүн болох вэ?

Та хичнээн зөв хариулт олсныг одоо шалгая.

Хариулт

  1. 7 дахь нь 3-тай цуг шатар тоглож байна.
  2. Эзэн нэг үйлдвэрээ зөвхөн зүүн хөлийн гутал үйлдвэрлэдэг, нөгөөхөө зөвхөн баруун талын гутал үйлдвэрлэдэг болгосон байна
  3. Бодлогын нөхцлөөр муур 2 газар байж болно. Өрөөнд эсвэл хонгилд. Бяслаг хөргөгчинд биш учир муур өрөөнд байж болохгүй. Тиймээс муур зөвхөн хонгилд байх болно. Энэ нөхцөлд хулгана өрөөнд байх болно.
  4. Оюутан жирэмсэн байж. Тэр өөрийн гуяны хоёр яс, хүүхдийн хоёр гуяны яс, барьж байгаа гуяны ясыг хэлсэн байна.
  5. Шинээр ирсэн хүн “би дүүжлэгдэх цаазтай хүн“ гэж хэлж удирдагчийг гарах газаргүй болгоно. Хэрвээ энэ үгийг нь үнэн гэж үзвэл буудах хэрэгтэй. Тэгвэл энэ нь худал болно.Хэрвээ худал бол дүүжлэх ёстой байдаг. Тийм нөхцөлд үнэн хэлсэн болж таарна. Иймээс “би дүүжлүүлэх цаазтай хүн” гэж хэлээд амь насаа аварч үлдэн, арлын хүн болж болно.

Та хэдэн бодлого бодож чадсан бэ? Хамгийн их таалагдсан бодлого тань аль нь вэ?

24
Ха ХаХа Ха
9
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
7
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *