Шүдний эмч нар бидэнд тэр бүр хэлээд байдаггүй 6 чухал баримт

1

Хэдий шинжлэх ухаан хөгжиж байгаа ч гэсэн шүдний эмчийн үзлэг – түгшүүртэй хэвээр л байна. Дэлхийн шүдний өвчний өдөр болох 2-р сарын 9-нийг тэмдэглэн өнгөрүүлэхгүйн тулд эмчид очиж үзүүлэхээс өөр аргагүй.

Шүдээ өрөмдүүлж ломбо тавиулаагүйдээ баярласандаа болж эмч нараас зарим нэг асуулт асуухаа мартаж орхидог. Эмч нараас асуухаас нааш тэдний хэлдэггүй зүйлс байх ажээ. Энэ нь тэдний мэргэжлийн нууц юм болов уу?

Та бүхэндээ шүдтэй холбоотой чухал бөгөөд зүгээр сонирхолтой байж болох зарим нэг баримтуудыг танилцуулахаар бэлдлээ.

6. Шүдээ хэрхэн угаах вэ?

Өдөрт хэдэн удаа шүдээ угаах ёстой вэ? Эмч нар “өглөө, орой” гэсэн стандарт хариултаа л хэлнэ, гэхдээ цэвэрлэх тооноос илүүтэй нямбай цэвэрлэгээ хийх ёстойг тэр болгон хэлэхгүй. Нян амны хөндийд “тайван тархахад” 48 цаг шаардлагатай. Тиймээс өдөртөө шүдээ угаагаагүй эсвэл цаад захын буйлыг цэвэрлээгүй бол айх зүйлгүй. Харин хоол идсэний дараа амаа заавал цэвэр усаар зайлна.

Шүд угаах хэд хэдэн аргууд байх бөгөөд зохиосон эмч нарынх нь нэрээр нэрлэжээ.

Хамгийн түгээмэл аргуудаас дурдвал:

  • Чартерийн арга. Тойрог, сэгсрэх хөдөлгөөнөөр, шүдний сойз 40 хэмийн өнцөгт. Буйланд иллэг болж өгөхийн зэрэгцээ шүдний завсар үлдсэн хоолны үлдэгдлийг сайн цэвэрлэнэ.
  • Леонардогийн арга. Сойз нь дээд шүдтэй перпендукуляр байрлалд, хөдөлгөөн буйлнаас шүд рүү чиглэнэ. Шүдээ нийлүүлсэн байна. Зажлах арааг “урагш/арагш” чиглэлд цэвэрлэнэ.
  • Смит-Беллийн арга. Хоол зажлах хөдөлгөөний дагуу хийгдэнэ. Сойз шүдний дээр байрлаж тойрог байдлаар угаана.

 

5. Сойз юу нуудаг вэ?

Шүдний сойз дээр нян хуримтлагддаг гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ ямар хугацаанд солих ёстойг мэдэх үү? Сонгодог хувилбар – шүдний сойзоо сайтар угааж хатааж байгаа нөхцөлд 3 сард нэг удаа солих ёстой.

Хэрвээ та сойзоо зажлах дуртай бол 1 сардаа солих шаардлага гарна. Сойзны гэмтсэн сахал амны хөндийг гэмтээх аюултай, гэмтсэн амны хөндий нянд амархан өртөнө.

 

4. Шүдний утас: тийм эсвэл үгүй?

Хуучны сайхан утас эсвэл орчин үеийн шүд цэвэрлэх хэрэгсэл – хүчтэй усны урсгалаар шүдний завсрын хогийг цэвэрлэх ирригатор. Заавал ийм багаж хэрэгсэл байх ёстой юу? Шүдний утас шүд хорхойтохоос хамгаалдаг гэдгийг шинжлэх ухааны талаас батлаагүй тул эмч нар өвчтөнүүдэд утас хэрэглэх эсэх сонголтыг өөрсдөд нь үлдээж байна.

Амны хөндийн ариун цэвэр сахих үүднээс шүдээ утсаар цэвэрлэх хэрэгтэй байж болно. Гэхдээ хэрвээ таны буйл хэт эмзэг бөгөөд мэдрэг бол болгоомжтой хандахыг эмч нар зөвлөжээ. Энэ тохиолдолд ирригатор илүү тохиромжтой. Хэрвээ буйл эрүүл бол шүдний утас нэмэлт иллэг болж өгнө.

 

3. Эмч дээр хэзээ очвол тохиромжтой вэ?

Ихэнх өвчтөнүүд нэгэн дүрмийг баримтална – таагүй ажлыг эртхэн шиг дуусгах. Тиймээс шүдний эмчид үзүүлэх цагаа өглөө эрт авдаг.

Эмч – бас л хүн, эмчилгээний явц нарийн хөдөлгөөн, анхаарал шаардана. Энүүхэндээ нууц дэлгэхэд, эмч нар өглөө бүрэн “сэрээгүй” байдаг, тиймээс эмчийн чадварыг 100% авахыг хүсэж байгаа бол гурав эсвэл дөрөв дэх өвчтөн болж ороорой. Бас сүүл хавьд орох нь буруу сонголт болохыг анхаарна уу.

Эмчид үзүүлэх давтамж, мэдээж тухайн хүнээс хамаарна “дундаж тооцоогоор” томчууд – жилдээ нэг удаа, хүүхдүүд – хагас жилдээ нэг удаа үзүүлэх хэрэгтэй.

 

2. Өөрөө өөртөө тусал

Эмч нар энэ тухай төдийлөн яриад байдаггүй, гэхдээ эмчид байнга үзүүлж байхын оронд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байх нь хавьгүй дээр. Энэ нь зөвхөн амны хөндийн ариун цэврийг сахих тухай биш юм. Амьдралын дадал зуршил шүдэнд шууд нөлөөлнө. Үүнд тамхи, хэт халуун, хүйтэн ундаа, их хэмжээний сахар, амин дэмийн дутагдал зэрэг хамаарна.

Бас нэгэн таагүй зүйл бол шүд цайруулагчид дурлах явдал болно. Эрүүл шүдний өнгө бага зэргийн шаргал эсвэл хөх байдаг гэдгийг эмч нар өвчтөндөө хэлдэггүй. Өнгийг эмаль тодорхойлохгүй, харин дентин буюу шүдний дотор тал тодорхойлж өгдөг. Химийн бодис шүдэнд нэвтэрч эмалийг зөөлөн, сулбагар болгоно. Тиймээс цайруулахаасаа өмнө эмчийн зөвлөгөө аваарай.

Эмалийн гаднах өнгөрийг мэргэжлийн тусгай цэвэрлэгээгээр цэвэрлэдэг, энэ нь бас шүдний өнгийг сэргээж өгдөг.

Эмчид үзүүлэх боломжгүй үед шүд өвдөөд байвал өвчнийг түр зуур намдааж болно. Цэгэн иллэг – эрхий болон долоовор хурууны завсар зөөлөн дарж иллэг хийхэд шүдний өвчин намдана.

 

1. Шүдний эмнэлгийн нууц

Шүдээ үзүүлээд дээш харан хэвтэж байхад эмч, сувилагч хоёрын яриаг сонсож байсан уу? Ширээн дээрх багаж хэрэгсэл танд харагддаг уу? Учир ийм: эмч өвчтөнд багаж хэрэгслийг харуулахгүй байх зорилготой, “аймшигтай” харагдах байдлаас өвчтөн бүр эмээж орхино биз.

Бас эмч, сувилагч нар хоорондоо товч бөгөөд хоорондоо ойлгомжтойгоор ярилцдаг. Бас л өвчтөнийг айлгахгүй байх зорилготой.

Авсан шүдийг яадаг бол гэж та бодож байсан уу? Хэрвээ танд дурсгал болгож өгөөгүй бол шинжлэх ухааны хөгжлийн үйл хэрэгт зориулагдаж судалгаанд явна. Мөн шүдний эмчээр бэлтгэгдэж байгаа оюутнуудын гарт очих биз. Орчин үеийн маникенуудыг хиймэл шүдтэй хийдэг болсон, заримдаа оюутнуудад жинхэнэ шүдийг “үзүүлэн” болгож хичээлдээ хэрэглэдэг байна.

Зарим нэг шүдийг гунигтай хувь тавилан хүлээж байгаа. Ариутгаад шууд устгалд явуулах ажээ.

24
БахархмаарБахархмаар
9
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
7
ХарамсалтайХарамсалтай
6
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sukhee Gantsetseg

    Sukhee Gantsetseg

    2018/02/10 at 11:24

    Eruul mendiin daatgaliin sangaas jild 1 udaa 2 saya togrognii emchilgee avax erxtei gej yarij baigaa bolovch teriig ni xereglesen xun mongold baixgui.Iim gajig sistemtei oron manaix l baix.Gadnii emneleg oruulj irmeer yum doo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *