Youtube, Facebook, Twitter, Vimeo-гоос хүссэн видеогоо татаж авах шилдэг 10 сайт

1

Ямар нэг өөрт таарах сайтыг сонгож аваад түүнийхээ тусламжтайгаар YouTube, Facebook, Vimeo зэрэг сайтуудаас хүссэн видеогоо татаж аваарай.

Доор дурдах сервисүүд нь хоорондоо ихээхэн төстэй байдлаар ажиллах ба хэрэгтэй видеоныхоо линкийг хуулж авч зохих газарт нь тавиад, формат зэрэг бусад шаардлагатай зүйлсээ оруулаад “татах” товчлуур дээр дараад л болоо.

Харамсалтай нь iPhone болон iPad-д ийм боломж байхгүй ба iOS-ын хязгаарлалтаас болж ийм бэрхшээл үүсдэг учир энэ нийтлэл нь ийм төхөөрөмжтэй хүмүүст тохирохгүй юм. Харин компьютер болон бусад Android төхөөрөмжтэй хүмүүст энэхүү веб-сервисүүд найдвартай туслагч байх бөгөөд зөвхөн Video Grabber нь хөдөлгөөнт хэрэгсэлд таарахгүй билээ.

1. Video Grabber

  • Дэмждэг сайт: YouTube, Facebook, Twitter,TED, Dailymotion,Vevo, Vimeo болон бусад 1000 гаруй сайт
  • Нэмэлт боломж: Нягтралын хэмжээг сонгох, MP4, 3GP болон WEBM рүү хөрвүүлэх. Өндөр чанартай видео оруулах боломжтой ба үнэтэй хувилбар нь видеоны дууг нь салгаж авах боломжтой.

Video Grabber →

2. TubeOffline

  • Дэмждэг сайт: ВКонтакте, YouTube, Facebook, Vimeo, Twitter, Dailymotion болон бусад 1000 гаруй сайт
  • Нэмэлт боломж: Нягтрал сонгох, MP4, 3GP болон WEBM, MP3 руу хөрвүүлэх

TubeOffline →

3. 9xbuddy

  • Дэмждэг сайт: ВКонтакте, YouTube, Facebook, Vimeo, Twitter, Одноклассники болон бусад 100 гаруй сайт
  • Нэмэлт боломж: Нягтрал сонгох, MP4, 3GP болон WEBM, MP3, M4A руу хөрвүүлэх

9xbuddy →

4. SAVEVIDEO.ME

  • Дэмждэг сайт: Facebook, Vimeo, Twitter, Smotri, Coub болон бусад 25 сайт
  • Нэмэлт боломж: Нягтрал сонгох

SAVEVIDEO.ME →

5. KeepVid

  • Дэмждэг сайт: YouTube, Facebook, Vimeo, Instagram, Twitch, Dailymotion, Yahoo болон бусад 20 гаруй сайт
  • Нэмэлт боломж: Нягтрал сонгох, MP4, 3GP болон WEBM, MP3 руу хөрвүүлэх. 3 удаагийн видео оруулалтын дараа үргэлжлүүлэн ажиллах бол холбоосоо Facebook-ээр дамжуулах хэрэгтэй. Өндөр нягтралтай видео болон MP3 хуулж авахын тулд төлбөртэй хувилбарыг нь ашиглах шаардлагатай.

KeepVid →

6. SaveFrom

  • Дэмждэг сайт: YouTube, Facebook, Одноклассники (өргөтгөсөн хувилбар), Mail.Ru , Livejournal, Vimeo, Smotri, Dailymotion болон бусад 20 гаруй сайт
  • Нэмэлт боломж: Нягтрал сонгох, MP4, 3GP болон WEBM рүү хөрвүүлэх. Өндөр нягтралтай видео болон MP3 хуулж авахын тулд нэмэлт программ шаардлагатай.

SaveFrom →

7. SaveDeo

  • Дэмждэг сайт: YouTube, Facebook, Vimeo, Instagram, TED болон бусад 20 гаруй сайт
  • Нэмэлт боломж: Нягтрал сонгох, MP4, 3GP болон WEBM, MP3 руу хөрвүүлэх.

SaveDeo →

8. YooDownload

  • Дэмждэг сайт: YouTube, Facebook, Instagram, Twitter болон бусад цөөхөн сайт
  • Нэмэлт боломж: Нягтрал сонгох, MP4, 3GP болон WEBM, MP3 руу хөрвүүлэх.

YooDownload →

9. VideoGrabby

  • Дэмждэг сайт: YouTube, Facebook, Twitter болон бусад
  • Нэмэлт боломж: Аудио MP3 ялгаж хуулах боломжтой боловч хэрвээ энэ нь дууны клип байвал эрх зүйн нөхцлөөс шалтгаалан боломжгүй.

VideoGrabby →

 

10. Catchvideo.net

  • Дэмждэг сайт: YouTube, Facebook, Vimeo, Dailymototion болон бусад
  • Нэмэлт боломж: Аудиог ялгаж татах боломжтой боловч зохиогчийн эрхээс шалтгаалсан хязгаарлалт бий.

Catchvideo.net →

5
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Soko Jak

    Soko Jak

    2018/01/19 at 17:34

    1st

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *