Зочид буудалд хэрхэн нойр авах вэ: 6 энгийн зөвлөгөө

1

Зочид буудалд муу унтдаг хүмүүст тусгайлан зориулав.

 

1. Цахилгаан шатнаас хол байрлах өрөө захиалаарай

Бас доод давхарт өрөө захиалах хэрэггүй. Зочид буудлын бусад зочдын шуугианаас хол байсан дээр.

 

2. Зохих уур амьсгалыг бий болго

Харанхуй сэрүүхэн өрөө – нойр авах хамгийн боломжит хувилбар. Хэрвээ таны захиалсан өрөө энэ нөхцөлийг хангаж чадахгүй байгаа бол асуудлыг шийдэж болно. Чихэвч дуу чимээг дарна, хөшиг – хурц гэрлээс хамгаална. Агааржуулагчаа 17-19 хэм дээр тохируулаарай.

 

3. Нэг сүлжээний зочид буудал сонгоно

Тайван нойрсох нэг боломж – эвтэйхэн матрас. Сүлжээ зочид буудлууд нэг төрлийн матрас хэрэглэдэг. Хүний бие махбодь шинэ матрасанд дасах хэрэгтэй болдог. Тиймээс, нэг буудлын мартас дээр тухтай унтсан бол тэр сүлжээний зочид буудлыг сонгож байгаарай.

 

4. Өрөө захиалахдаа зөвлөгөө аваарай

Зочид буудал руу утастаад матрасыг нь юугаар хийснийг асууж болно. Жишээ нь, полиэстер уу, поролон уу – энэ бүгд амьсгалахгүй материал. Тиймээс,  агааржуулагчтай байсан ч танд халуун санагдана. Харин, хөвөн даавуун, арьсан, адууны үс эсвэл ноолууран материал таны арьсыг амьсгалуулна.

 

5. Матрас эсвэл дэрээ солиулаарай

Хэт хатуу матрас байвал зөөлнөөр солиулахыг хүсээрэй. Зарим нэг зочид буудлууд танд матрасны сонголт санал болгодог, жишээ нь хэт зөөлөн, харшил хөдөлгөхгүй зэрэг.

 

6. Унтахаасаа өмнө амраарай

Ажлын өдрийн дараа заавал амарна. Энэ нь тайван нойрсоход нөлөөлнө. Зурагт үзэхгүй, сошиал сувгаар зугаалах хэрэггүй. Үүний оронд усанд орж ном уншаарай.

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *