Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлсийн үхэлд хүргэх хэмжээ ямар байдаг вэ?

1

Алхимичдийн хэлж байгаагаар бол бүх зүйл эм, бас хор. Гол шалтгаан нь хэмжээнд л байгаа юм.

Бидний түгээмэл идэж уудаг хүнс ямар хэмжээнд ирвэл хортой болохыг бид мэдэхээр шийдсэн юм. Уг тооцоо нь дунджаар 80 кг жинтэй эр хүн дээр хийгдсэн болно.

Ус

Өдөрт 2 л ус ууж байх ёстой гэж сонссон л биз дээ? Энэ хэмжээг 3 дахин нэмэгдүүлбэл таны бөөр биеэс шингэнийг гадагшлуулж чадахгүйд хүрнэ. Эцэст нь дотоод эрхтэн хавагнах, тархи, амьсгал зогсоно. Тэгэхээр зүгээр нэг уснаас ч хордож болох нь байна. Америкийн “Хэн хамгийн их ус уух вэ” тэмцээн дээр Женнифер Стрейж 7,5 л ус уусан гэдэг.

 

Кофе

Кофеины 15 грамм л хүнийг үхлийн аюулд хүргэнэ. Энэ нь 113 стакан кофе (250 мл-аар) гэсэн үг. Энэ тохиолдолд кофеиноос хордож бус харин усны хордлогоос болж үхнэ: 113 стакан гэдэг нь ойролцоогоор 30 литр ус. Том халбагаар нь кофе зажилж идээд байдаггүй л юм бол кофеноос хордож үхэх нь хаашаа юм. Харин кофег хийжүүлсэн эрч хүчний ундаатай хольж уувал үхэх болохыг анхааруулъя!

 

Шоколад

Шоколаданд теобромин гэх бодис ихээр агуулагддаг. Энэ нь төв мэдрэлийн системийг идэвхжүүлдэг бодис. Хэрвээ 10 кг орчим шоколад идвэл хордлогод орно, эхлээд дотор муухайрч гүйлгэнэ, дараа нь татаж унана. Цаашлаад дотуур цус алдаж зүрхний шигдээс болох аюултай.

 

Согтууруулах төрлийн ундаа

Эрүүл эрэгтэй хүний хувьд 40 градусын 1,25 литр архи (0,5 л-ийн 2,5 шил эсвэл 45 мл-аар 27 шот) үхлийн хэмжээ болно. Гэхдээ! Ууж байгаа эр хүн маань энэ хэмжээний архи уухаасаа өмнө бөөлжихгүй бол шүү дээ.

 

Тамхи

Тамхинд ойролцоогоор 0,8 мг никотин байдаг гэж үзвэл хүн нэг дор 75 тамхи татвал үхэлд хүрнэ.

 

Алимны үр

18 алим идлээ гээд та үхэхгүй. Харин 18 алимны үрийг сугалж аваад сайтар зажилж идвэл үхлийн аюулд хүргэнэ. Үрэнд цианид агуулагддаг тул ийм үр дагаварт хүргэх ажээ.

 

Интоорын яс

Алимны үрэнд дуртай хүмүүсийн адил интоорын ясыг нунтаглаад идвэл цианидын хордлогод хүргэнэ (цианидын агууламжтай жимс гэвэл чангаанз, тоор, гашуун бүйлсэн самрын цөм зэрэг орно).

 

Гадил

Гадилд кали агуулагддаг, хэмжээг нь хэтрүүлбэл үхэж болзошгүй. Гэхдээ үүний тулд нэг дор 400 гадил идэх хэрэгтэй болно.

 

Жүрж

Жүржид хордож үхэхийн тулд нэг дор 11 мянган жүрж идэх хэрэг гарна.

 

Давс

Өдрийн давсны хэрэглээ – 1,5-4 грамм. Давсны үхлийн хэмжээ – 250 грамм нэг дор идэх (ойролцоогоор 48 ц.х). Хэрцгий нэгэн өөрийгөө ийм аргаар амиа хорлохоор шийдсэн бол ёстой өрөвдөлтэй үхлээр үхэх нь, яагаад гэвэл удаан, аймшигтай үхэл байх ажээ.

 

Перец

Ойролцоогоор 130 ц.х перец идэж байж үхнэ. Хүний бие энэ их хэмжээний перец идүүлэх нь юу л бол, өөрийгөө хамгаалж элдэв арга хэмжээ авах нь мэдээж.

 

Сахар

Нэг фунт биеийн жинд 13,5 грамм сахар үхэл авчирна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хүн дунджаар 2,5 кг сахар идвэл үхэлд хүрэх ажээ, ойролцоогоор 500 ц.х.

 

Шүдний оо

Шүдний ооноос болж үхнэ гэдэг хэцүү. Энэ тухай ярихад ч ичмээр. Гэхдээ онолын хувьд 24 савтай шүдний оо хүнийг нөгөө ертөнц рүү илгээж чадна. Ингэх хэрэг байна уу?

Ер нь дуртай дуртай гээд аливаа хүнсийг хэмжээг нь хэтрүүлэн идэх ямар ч хэрэг байхгүй шүү дээ.

29
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. mgl

    2017/09/08 at 21:56

    biad chin 1litr 250 arhiig neg dor husdag biz de?

  2. yamar amidralgui yum bichdeg yum

  3. b

    2017/09/09 at 01:54

    xervee xund tustai yum bichii gevel unen bodit medeelel tavi,ugui bol uxej dald or

  4. 2333

    2019/03/04 at 05:33

    2 maanagaa bood uzdee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *