Хэрвээ та амьдралынхаа бүтэн 1 жилийг 3000 миль зам алхаж өнгөрүүлбэл энэхүү урт замынхаа төгсгөлд огтоос өөр хүн шиг харагдах нь гарцаагүй. Christoph Rehage 2007 оны 11-р сарын 9-нд алхаж эхлээд 2008 оны 10-р сард л сая нэг зогссон. Бээжингээс Хятадын баруун хойд зүгт орших Урумчи хүртэл 2796 миль замыг туулахдаа дандаа явган явсан байна. Залуу эр 20-30 миль тутамдаа өөрийнхөө зургийг авч, аялалаа баримтжуулж байжээ.Rehage өөрийн вэбсайтан дээр “Би замдаа хаана унтах вэ, хаана хооллох вэ гэж бодож явснаа санаж байна. Тэнд ямар ч метафизикийн асуултууд байхгүй, ямар ч том санаа зовох зүйлгүй, зөвхөн прагматик асуудлууд л байсан. Энэ үнэхээр утга учир дүүрэн, сайхан.” гэж бичсэн байна. Түүний явган аялалын замд ганцхан тохиолдол байсан нь ахынхаа мотоцикл дээр хэдхэн минут суусан явдал байсан гэнэ. 2008 оны 10-р сарын 25-нд аялалаа зогсоосон шалтгаан нь өөрийн амьдралаа эргүүлэн олж авах байсан хэмээжээ.






Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



