Боинг Коммершл Эйрплейнес /Boeing Commercial Airplanes/ компани1963-1984 оны хооронд Боинг 727 загварын зорчигчийн нисэх онгоцыг үйлдвэрлэж байсан. Дундаж хэмжээний, нарийхан их биетэй, гурван хөдөлгүүр бүхий энэхүү тийрэлтэт нисэх онгоц 149-189 зорчигчийг тээвэрлэх хүчин чадалтай. Америкийн Орегон мужийн Брюс Кемпбэлл /Bruce Campbell/ хэмээх цахилгааны инженер мэргэжилтэй нэгэн эрхэм 30-аад жилийн тэртээгээс үйлдвэрлэгдэхээ больсон Боинг 727 онгоцыг худалдан авч, өөрийн амьдрах орон зай болгожээ. Тэрбээр онгоцны шалыг нэвт харагддаг тунгалаг шалтай болгосны зэрэгцээ онгоцны сүүл хэсэгт гэр-нисэх онгоц руу ордог гол шатыг хийсэн байна. Ариун цэврийн өрөө нь гол хаалганы дэргэд байрладаг энэхүү өвөрмөц сууц амьд байгаль дунд, ой моддын дунд байрладгаараа бас нэгэн өвөрмөц орчныг бүрдүүлжээ.
Боинг 727 доторх амьдрал
0
0
0
0
0
0
0
0