Эрдэмтэн хүн байна гэдэг өдөр бүр шинэ зүйлтэй учирч, заримдаа онцгой туршилт хийн өдрийг хөгжилтэй өнгөрөөдөг. Жишээ нь газар дээр хичнээн шоргоолж байдаг, далайн гахайнаас утсаар ярихыг гуйх, газар хөдлөлтийн үед эрвээхий үзэх гэх мэт.
Ингээд хамгийн сонирхолтой, гайхалтай туршилтуудыг та бүхэндээ хүргэж байна.
Оксфордын их сургууль Ацтекийн эзэнт гүрнээс ч урт настай
Оксфордын их сургуулийн сургалт 1096 онд эхэлсэн бол Ацтекийн эзэнт гүрний нийслэл Теночтитлан 1325 онд үүссэн. Тиймээс Оксфорд 200 насаар ах.
Эх сурвалж: smithsonianmag , introduction and history , aztecs
Чигчий хуруугаараа үнэнч гэдгээ батлан тангараг өргөдөг. Харин амлалтаа биелүүлээгүй бол чигчий хуруугаа тасдах ёстой
Энэ нь Японоос үүсэлтэй. Бие биедээ амлалт өгөхдөө “чигчий хуруугаараа тангараг өргөн, үнэнч байхаа амлаж байна. Хэрвээ зөрчвөөс чигчий хуруугаа таслана” гэж хэлдэг.
Эдогийн үед (1603–1868 ) дээрэмчид баруун гарын чигчий хурууг огтлон өөрийгөө үнэнч гэдгийг харуулдаг байсан. Харин орчинд үед хүүхдүүд тоглохдоо ашигладаг болсон.
Эх сурвалж: pinky , easternprogress
Бархасбадь болон Санчир гарагт очир эрдэнээр бороо ордог
Энэ 2 гараг дээр жинхэнэ очир эрдэнийг тэнгэрт харах боломжтой. Асар том гараг дээрх даралт нь нүүрсийг очир эрдэнэ болгоход их амархан гэж эрдэмтэд үзсэн байна.
Эхлээд аянга нь нүүрстөрөгчийг метан болгож өөрчилдөг. Эхний 1600 км-т үүнийгээ бал чулуу болгон өөрчлөх ба дахиад 6000 км-ийн явсны дараа энэ нь очир эрдэнэ болж хувирдаг байна.
Эх сурвалж: bbc , extremetech
Дэлхий дээр амьдарч буй 1 хүнд ойролцоогоор 1,6 сая шоргоолж ноогдоно
Өнөөдөр дэлхий дээр 1-10 квадриллион шоргоолж амьдарч байгаа гэсэн тооцоо бий. Энэ нь 1 хүнд 1 сая шоргоолж ногдоно гэсэн үг бөгөөд тэдний нийт жин нь бүх хүний нийт жинтэй адилхан байдаг.
Дэлхий дээр жинхэнэ фламингоноос илүү хуурамч нь их байдаг
Фламинго бол маш ховор шувуу. Хүмүүс гэртээ хашаандаа эсвэл гэрийн ойролцоох зүлгэн дээрээсээ харахыг хүсдэг. Хиймэл фламинго жинхэн фламингоноос илүү их байдаг. Жинхэнэ фламинго ойролцоогоор 2-3 сая байдаг бол хиймэл нь бараг 1 тэрбум орчим бий.
Эх сурвалж: tandfonline , wikipedia
Гүзээлзгэнэ бол жимс биш
Гүзээлзгэнэ “жимс” бол жимс биш юм. Гүзээлзгэнэ гэдэг нь бидний гүзээлзгэнэ гэж боддог жимсний дээр байдаг жижиг ногоон навчийг хэлдэг. Бид энэ ногоон навчийг авах гэж их цаг үрдэг шүү дээ.
Эх сурвалж: huffingtonpost , eol , ncbi
Гадил бол жимс
Дэлхий ертөнц өөрчлөгдсөн. Гадил нь маш том бутнаас ургадаг бөгөөд гадил бол жимс юм. Жимсний тодорхойлолт бол, “шүүслэг, зөөлөн амттай, хэд хэдэн үр агуулсан” гэсэн байдаг хэдий ч гадил бол жимс.
Эх сурвалж: purdue , waynesword
Pirosoma – Далайд амьдардаг 30 метр урт, тунгалаг өт
Далайн нэг эвэрт гэж нэрлэдэг. Энэ нь маш ховор бөгөөд хэдхэн удаа л харагдсан. Аварга том тунгалаг биетэй бөгөөд харанхуйд гэрэлтдэг энэ амьтан өттэй адил бөгөөд халимны хэмжээнд хүртэл өсөх боломжтой.
Эх сурвалж: royalsocietypublishing , marinespecies
6-р Митридат өөрийгөө хорлож чадахгүй
6-р Митридат (Понтийн хаан) багадаа өөртөө зориулж хорт ургамлын тун боловсруулсан. Тэрээр Ромын бослогын үеэр өөрийгөө хордуулахыг оролдсон боловч энэ нь бүтээгүй. Тэр хорны эсрэг дархлаатай байсан юм!
Эх сурвалж: livius
Бид харанхуйд амьдарч байсан бол 36 цаг сэрүүн байх хэрэгтэй ба харин 12 цаг унтах байсан
Цаг хугацаанаас “ангид” амьдардаг байсан бол өдөр хоногийг яаж тооцож мэдрэх байсан бэ?
1964-1972 оны хооронд францын агуй судлаач Мишель Сифр хэд хэдэн судлаачтай хамт өөрсөд дээрээ туршилт хийсэн байна. Тэрээр нарны гэрэл нэвтрэхгүй ачааны юүлүүр дотор амьдарсан бөгөөд хэвийн хэмд, нам гүм байдалтай байсан. Хэдэн сарыг энэ дотор өнгөрүүлсэн. Биологийн цаг өөрчлөгдөж байсныг судлаачид тогтоосон байна. Цаг өөрчлөгдөж 36 цаг болсон бөгөөд 12 цагийг нь унтаж өнгөрүүлж байв. Үүний дараа өөр бүлэг судлаачид туршсан бөгөөд үр дүн нь ижил байсан.
Эх сурвалж: cabinetmagazine , chronos.msu
Нурууны урт гарны урттай тэнцүү. Эрхий хурууны урт хамрын урттай тэнцүү. Харин уруулны урт долоовор хурууны урттай тэнцүү байдаг.
Та туршиж үзэв үү? Энэ бол биеийн зөв харьцаатай хүний хэмжээс юм. Леонардо Да Винчи өөрийн хамгийн алдартай зураг болох “Витрувин хүн” хэмээх зураг нь төгс хэмжээс бүхий зураг юм.
Эх сурвалж: howstuffworks
Нил Армстронг хөхний даруулганы үйлдвэрт оёдолчин байсан
Хамгийн анхны саран дээр очсон хүнийг хөхний даруулганы үйлдвэрт (АНУ, Делавер) оёдолчин байсан гэдгийг цөөхөн хүн л мэднэ.
Эх сурвалж: smithsonianmag
Анхны 3 атомын бөмбөг
1943 онд “Манхэттан” төслийн хүрээнд 3 атомын бөмбөг бүтээсэн ба “Gadget” (хамгийн анхны цөмийн туршилт), Little Boy (1945.8.6-нд Хирошимад хаясан), Fat Man (Нагасакид 1945.8.9-нд хаясан)
Эх сурвалж: rarehistoricalphotos
Анн Хожес бол солирын хэлтэрхийд өртсөн хамгийн анхны амьд хүн
Анн Элизабет Хожес америк эмэгтэй бол 1954.11.30-нд АНУ-ын Алабама мужийн Сулаког хотын ойролцоо болсон солирын уналтын үед ганцаараа амьд үлдсэн хүн юм. Байшингийн дээврийг цоолж орж ирсэн бэрсүүт жүржийн хэмжээтэй хэлтэрхий буйдан дээр унтаж байсан Аннын бие дээр унасан байна. Үүний дараа тэр ихээхэн алдартай болсон билээ.
Коала бол хүнтэй адил хурууны хээтэй цорын ганц амьтан юм
Аделаидийн их сургуулийн профессор Мачей Хеннеберг Коала бол хүнтэй адил хурууны хээтэй цорын ганц амьтан гэдгийг баталсан. Тэр ч бүү хэл микроскопоор шинжилсэн бөгөөд ялгаа олж чадаагүй.
Эх сурвалж: livescience
Оросын газар нутаг Дэлхий вангаас том
Оросын газар нутгийн хэмжээ 17,098,246 кв.км, харин Дэлхий ван 16,650,000 кв.км.
Эх сурвалж: gks , russianembassy , universetoday
Сармагчин толинд өөрийгөө олж харсныхаа дараа цавиа шалгадаг
Шанхайн мэдрэлийн өвчин судлаачдын бүлэг судлаачид нэгэн туршилт явуулжээ. Тэд 10 сармагчинг толины өмнө суулгасан бөгөөд тэд хэсэг хугацааны дараа өөрийгөө гэж мэдсэнийхээ дараа хамгийн түрүүнд 2 хөлийнхөө хоорондох хэсгийг шалгаж үзсэн байна.
Далайн гахай утсаар ярьж чаддаг бөгөөд, хэнтэй ярьж байгаагаа мэддэг
Далайн гахай бүрт өөрийн гэсэн “дохио хүлээн авах” чадвар бий. Тэд өөрсдийн ойр дотныхон болон бусад зүйлсийн дохиог ялгаж салгаж чаддаг. Богино дуу чимээний тусламжтайгаар бие биеэ мэддэг. Яг л хүмүүс утсаар ярьж байхдаа бие биенээ дуу хоолойгоор нь таньдаг шиг. Тиймээс хэрвээ далай гахайтай утсаар ярьвал тэд дуу хоолойгоор нь танина.
Эх сурвалж: livescience , telegraph
Гайхмаар
Тэнэглэл
Бахархмаар
Ха Ха
Хөөрхөн
Буруу
Харамсалтай
Гоё






















Uugaa Lkha
2017/02/16 at 09:44
Баярлалаа. Амжилт хүсье
Mynga Tmndmbrl
2017/02/16 at 10:48
cc
Shagai Sh
2017/02/16 at 14:05
Hudlaa
Зочин
2017/02/16 at 21:37
za flamongog l oidoggui de
Bulgaa Sem
2017/02/17 at 07:18
Гүзээлзэгэнэ банана 2 ын мэдээлэл яг юу вэ?????
Tselmeg Erdenetsogt
2017/02/17 at 08:59
“гүзээлзгэний цомирлог нь л жимс нь” гэнэ үү! “жимсний тодорхойлолт нь шүүслэг, зөөлөн амттай, хэд хэдэн үр агуулаалсан гэсэн байдаг хэдий ч банана бол жимс юм” гэнэ үү! юугаа яриад байна аа. хаха. шааал онигоотой юм бичиж байхын. бананы дотор нь хар хар үрүүд байдагшдээ угаасаа. хайран цаг минь.
Purevdavaa Jigjidsuren
2017/02/17 at 10:17
ingener medej bgaa naran deer shunu buunaaaaa….????
hahah
2017/02/18 at 01:05
gadil bol jims geshsh hahahahha