Тахил болгон өргөх хүүхдийг албаар таргалуулдаг байжээ

0

Тахил болгон өргөх хүүхдийг албаар таргалуулдаг байжээ


Кристофер Колумбыг Америк тивийг нээхээс өмнө тус тивд оршин тогтнож байсан хамгийн том эзэнт гүрэн бол Инкагийн эзэнт гүрэн Ince Empire юм. Орчин үеийн Перу улсын зүүн өмнөд хэсэгт орших Кузко Cusco хотод улс төр, засаг захиргаа, цэргийн төв нь оршиж байсан тус эзэнт гүрний шашны нэгэн уламжлалын талаарх мэдээллийг уншигч та бүхний танин мэдэхүйд зориулан хүргэж байна. Инкачууд улсынхаа удирдагчийг нас барах эсвэл их өлсгөлөн болох гэх мэт үеүдэд хүүхдээр тахил өргөх ёслол үйлддэг байжээ.Эрт дээр цагт оршин тогтнож байсан улс гүрнүүдэд хүн болон хүүхдээр тахил өргөх ёслолууд байдаг ч Инкачуудын хувьд тахил өргөх хүүхдээ албаар таргалуулдаг уламжлалтай байсан нь 1999 онд Чилийн хилийн ойролцоох Ллуллайллако /Llullaillaco/ нэртэй галт уулын 6700 метрийн өндөр оргил дээрээс олдсон олдвороос тодорхой болсон байна. 500 жилийн өмнөх энэхүү олдвор нь уулын хүйтэн, хуурай нөхцөлд арьс болон уушиг, зүрх, элэг, цус гэх мэт дотор эрхтнүүд нь бараг эвдрэлгүй, бүтнээрээ хадгалагдан үлдэж чадсан гурван хүүхдийн занданшуулсан шарил юм. 15 болон 6 настай охин, 7 настай хүү гурав сууж байгаад унтсан байдлаараа хөлдсөн нь өнөөг хүртэл яг тэр хэвээрээ хадгалагдан үлдэж чадсан ба маш сайн хадгалагдаж чадсан болохоор занданшуулсан шарил гэхээсээ илүүтэй унтаж байгаа хүүхэд шиг л харагддаг байна. Аргентины Салта хотын музейд хадгалагддаг энэ олдворыг судалсан судлаачид тэднийг капакоча /capacocha/ хэмээн нэрлэдэг тахил өргөх ёслолын өмнө сайтар хооллон таргалуулдагаас гадна яг тахил өргөх үеэр тэдэнд сайн хувцас өмсүүлж, чича /chicha/ хэмээх эрдэнишишийн архи өгөн унтуулаад 6700 метр өндөр оргил дээрх нүхэнд үлдээн үхүүлдэг байсныг олж тогтоожээ. Инкачуудын хувьд хүүхдүүдийг үхсэн гэж үздэггүй, харин тэдний өвөг дээдэстэй холбогдон яг л сахиусан тэнгэр мэт улс гүрнээ уулын оройгоос харж байдаг гэж итгэдэг байсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/01/23 at 18:14

    yama aimaa yum be.

  2. Зочин

    2013/01/23 at 18:31

    хөөрхийдөө.

  3. mastiphal25

    2013/01/23 at 18:47

    wow [img]http://tinyurl.com/b522yp5[/img] [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img] [img]http://tinyurl.com/axcszfx[/img] [img]http://tinyurl.com/bazwf8l[/img]

  4. MUNHJARGALTUGULDUR

    2013/01/23 at 18:51

    evgvi naasan

  5. Зочин

    2013/01/24 at 14:59

    kashmeer

  6. Зочин

    2013/01/25 at 20:56

    gendee nasan heheh orowdolte yuma

  7. jerry-man

    2013/01/27 at 14:26

    :(

  8. Зочин

    2013/01/27 at 22:22

    mair haragddag shasan yooo zuudend yag ornoo naadah jin :-(

  9. zalhuugar_1126

    2013/01/30 at 17:21

    aimar yum be

  10. Зочин

    2013/03/29 at 22:16

    ymr aimr m b

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *