Өнгөрөгч 12-р сарын 28-нд болсон Испаничуудын өндөг, гурилан дайн

0

Өнгөрөгч 12-р сарын 28-нд болсон Испаничуудын өндөг, гурилан дайн


Жил бүрийн 12-р сарын 28-нд Испаний Аликанте мужийн Иби хотод Елс Енфаринатс нэртэй фестиваль болдог. Библид өгүүлсэн байдаг Day of the Innocents өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой энэхүү фестиваль нь бүтэн өдрийн турш үргэлжилдэг бөгөөд Иби хотын оршин суугчид өндөг, гурилаар байлдаж, галын наадам хийн тус фестивалийг тэмдэглэдэг байна. Өглөөний 8 цагт эхэлж, оройн 5 цагт уламжлал ёсоор Dansà-г тэмдэглэснээр дуусгавар болдог 200 орчим жилийн настай уг фестивальд оролцогсод Елс Енфаринатс гэх цэргийн дуураймал хувцас өмсдөг аж.Sonet, Xirimita, Tabal нэрээр алдартай Rondalla хэмээх гудамжны хөгжимчдийн хамтлаг хотоор аялан тоглож, өглөөний 8 цагт “New Justice” гэсэн бичиг бүхий уриа лоозон барьсан Елс Енфаринатс гудамжинд гарч ирцгээн, 9 цагт Елс Енфаринатсын хотын дарга болохыг хүсэгчдийн уралдаан болдог байна. Елс Енфаринатсын шилжин суурьшдаг Plaça de l’Església /Church Square/-аас L’Aixavegó-г гаргах үйл явдал эхэлж, үд дундын үе гэхэд Елс Енфаринатс Иби хотын хуучин төвд цугларцгаан өндөг, гурилаар байлдан галын наадам хийцгээдэг. Энэ бүхний дараа оройн 5 цагт дээр дурдсанчлан Dansà-гаар фестиваль дуусдаг байна. Фестивалийн төгсгөлд цугларсан мөнгийг хотын буяны ажилд зориулдаг гэнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/01/04 at 14:47

    goyo yum bna

  2. Зочин

    2013/01/04 at 15:06

    olsgolon ornii humuuus harval uilah bhaa

  3. Зочин

    2013/01/09 at 21:47

    зарим оронд хүмүүс өлсөж үхэж байхад зарим оронд идэх юмаараа тоглож байх юмаа

  4. zalhuugar_1126

    2013/01/19 at 19:38

    hairan guril

  5. Зочин

    2013/04/13 at 14:18

    hairan ondog guril africa yavuulchihgui

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *