Интернэтийн сул талууд: Хэрвээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл мансууруулах бодис байсан бол

0

Интернэтийн сул талууд: Хэрвээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл мансууруулах бодис байсан бол


Нийтлэлийн маань гарчиг зарим нэгнийх нь дургүйцлийг төрүүлж болох ч зарим нэгэн хүний хувьд бол нээрээ юу билээ гэсэн бодлыг төрүүлж байж ч магад. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, түүн дотроос интернэтийг нэг талаар хэрэглэгчдийг донтуулагч гээд хэлчихэд нэг их буруутахгүй. Интернэт, олон нийтийн харилцааны вэб сайтуудыг Patrick Moberg гэгч эрхэм хүмүүсийн сайн мэдэх согтууруулах ундаануудтай жишсэн харьцуулалтыг гаргаж, “Интернэтийн сул талууд” гэж нэрлэсэн байна. Эндээс та өөрийгөө хэр зэрэг “донтогч” вэ гэдгийгээ олж мэдэх боломжтой юм шүү.Жишээлбэл, микроблогийн Tumblr сайтыг лонх дарстай адилтгасан байна. Тус сайт нь нам гүмхэн үдэш лонх дарс дундаа тавиад дурсамжит мөчүүдээ хүүрнэн ярилцаж, зургийн цомог эргүүлэн, дуртай дуугаа дуулж суугаа хоёр найз эсвэл хос хоёрт дарсны тааламжтай үйлчлэл хэрхэн мэдрэгддэгтэй адил мэдрэмж төрүүлэх хэмжээний тийм нөлөөтэй гэжээ. Интернэт хэрэглэгчдийн хамгийн түгээмэл нэвтэрдэг сайт болох YouTube сайтыг текилатай зүйрлэжээ. “Ердөө ганцхан шүү” гэж байсан найз тань нэг л мэдэхэд 4 эсвэл 5 хундага болж орхих бөгөөд бүх зүйлс туйлын хөгжилтэй болж хувирна. Харин Twitter сайтыг кокайнтай жишсэн нь түүний нөлөөлөл хэр болохыг харуулжээ. Хараал идсэн хэн ч бай таны найз нөхөд болж хувирна гэсэн байна. Дэлхий дахиныг байлдан дагуулж байгаа Facebook олон нийтийн харилцааны сайтыг цангис жимсний архитай зүйрлэсэн байна. Энэ нь таныг маш нүүрэмгийгээс гадна олны дунд биеэ зөв боловсон авч явах хүслээр тэтгэнэ гэжээ. Vimeo сайтын тухайд түүнийг маш сайхан бөгөөд сэрүү татам аятайхан амттай хүчилтэй адилтгасан байна. Эндээс олон сайхан, гайхам зүйлсийг олж үзсэнээр таны хорвоо дэлхийг ойлгох ойлгоц, мэдрэмж ч нэмэгдэнэ гэжээ. MySpace сайтын тухайд түүнийг бохир заваан шүршдэг будагтай зүйрлэж, таны итгэл төгс харагдах байдлыг үгүй хийнэ гэсэн байна. Gmail-ыг кофейн агуулсан эмтэй зүйрлэжээ.

[ XopoM.com ] фото
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Зочин

    2011/07/28 at 13:55

    neereech unen yumuu thdee bi facebook you tube 2 oos oor yum uzdq xexe

  2. love666

    2011/07/28 at 14:16

    magadgve

  3. BA3

    2011/07/28 at 14:49

    hehehe

  4. king

    2011/07/28 at 15:01

    mini heregledeg facebook twitter gmail youtube 4 ni bol yg l bna, busdin bol buu med

  5. Crunch

    2011/07/28 at 17:02

    hoooh bi tequila ih uudiin bnshde hahhaa

  6. chechnya

    2011/07/28 at 17:14

    goy medee bn

  7. SoL0

    2011/07/28 at 17:35

    xaxa

  8. yodo01

    2011/07/28 at 21:14

    hahah yag unen

  9. tuulaixan

    2011/07/28 at 23:36

    хохоохох

  10. Sfile

    2011/07/29 at 14:06

    Bi ch gaiguin bnoo

  11. D2shk3

    2011/07/30 at 03:25

    unen ym shu !!!

  12. asd_dashka

    2011/08/01 at 00:21

    mmmmmmmmmmmm

  13. mede0724

    2011/08/01 at 21:26

    eostoi unun ug

  14. tulga_b13

    2011/08/04 at 13:01

    hehe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *