Та бид өдөр тутмын хэвшил болсон зүйлст нэг их анхаарал хандуулдаггүй болохыг эндээс мэдэж болно. Зарим нэг ажигч гярхай хүмүүс энэ талаар бодож үзэж байсан л байх, гэхдээ учрыг нь олоогүй байж магадгүй юм. Samsung Galaxy S ухаалаг гар утаснуудын төгсгөлд дандаа дагалдаж бичигддэг “S” үсэг ямар учиртай юм бол оо?
Үүнийг тайлбарлахын тулд 2011 он руу буцах хэрэгтэй, энэ талаар Samsung компани ч анхнаасаа дэлгэрэнгүй тайлбар өгч байжээ. “S” гэдэг нь “Super Smart” үгийн товчлол бөгөөд Galaxy S нь Samsung-ийн хувьд урдаа барьдаг хамгийн том загвар юм. Гэхдээ өмнө нь “S” үсгээс гадна өөр төрөл бүрийн утгыг илэрхийлэх үсгэн товчлолуудыг ашиглаж байсан. Тэдгээрээс та бүхэнд танилцуулъя.
S – дээр дурьдсанчлан Super Smart үгийн товчлол. Уг үсгээ Samsung өөрсдийн хамгийн нэр хүндтэй, томоохон загвартаа өгсөн бөгөөд Samsung Galaxy S утас дэлхий даяар 10 сая ширхэг борлуулагдсан байна.
R – уг үсэг нь Royal/Refined үгний товчлол. Энэхүү төрөлд өндөр хүчин чадал, сайн гүйцэтгэл болон бүтээмжийг хослуулсан премиум ангилалын технологийг ашигласан дээд зэргийн ангилал юм.
W – уг үсэг нь Wonder үгний товчлол. Энэ ангилалд спортын хэв маягийг өндөр чанартай гүйцэтгэлтэй хослуулсан төгс тэнцвэртэй байдлыг эрэлхийлж буй хүмүүст зориулсан загварууд багтдаг байна.
M – уг үсэг нь Magical үгний товчлол. Эдийн засгийн хувьд боломжийн, үзүүлэлт өндөртэй загварууд.
Y – уг үсэг нь Young үгний товчлол. Залуучуудын зах зээлд нэвтрүүлэхэд зориулсан загварууд багтана.
Wonder, Magical, Young, Super Smart, Royal/Refined гэсэн ангилалуудын товчлолоос одоо заримыг нь ашиглахаа нэгэнт больжээ. 4 жилийн өмнө мөн A гэсэн ангилал гаргаж байснаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байсан ба уг ангилалын тодорхой тайлбар байхгүй байгаа хэдий ч тус загварын утаснууд худалдаанд гараад эхэлчихсэн байна. Магадгүй үнийн хувьд хямд, хүчин чадал үзүүлэлтийн хувьд дундаж үзүүлэлттэй утаснууд уг ангилалд багтаж байж болох юм.
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу






bugs
2016/04/03 at 15:16
galaxy A zagvaruud bdg bizde
Зочин
2016/04/03 at 15:49
Samsung A5 A7 ntr gd bdag boltson bizde
Lhagvaa Blizz
2016/04/03 at 15:56
Galaxy A bgaashde uleegeed bgaarai
Ск
2016/04/03 at 16:46
Галактикийг дүрсэлсэн байгаа биздээ
Есүдэй Ж.
2016/04/04 at 00:19
“Самсунг Галакси С(Сулунгас) 1” гэж байгаам :)) хаха