Дэлхий дээр долоон тэрбум гаруй хүн амьдарч байна – тэдний зарим нь жирийн хүнээс олон зүйлээр ялгаатай байх нь тийм ч гайхмаар зүйл биш юм. Өнөөдөр та бүхэнд төсөөлөхөд бэрх, айдас төрүүлэм хүмүүсийг танилцуулж байна.
1. Пикси Фокс
25 настай Пикси Фокс хүүхэлдэйн киноны гол дүрүүдтэй адил болох бага насны мөрөөдлөө биелүүлэхийн тулд саяхан 6 хавиргаа авахуулсан ажээ.
2. Мбах Бежан
68 настай Мбах Бежан Индонезид маш алдартай. Тэрээр хамгийн байж боломгүй хэлбэрээр нугарч чаддаг чадвараараа алдартай болжээ.
3. Кристи Лав
34 настай, итгэмээргүй том хөхтэй (48NN) бариач бүсгүй үйлчлүүлэгчиддээ бариа хийж өдөрт 1,800 долларын орлого олдог гэнэ.
4. Чандра Вишну
Индонезийн дөрвөн хүүхдийн эцэг болох Чандра Вишнуд маш ховор өвчний хүнд хэлбэр ажиглагджээ. Энэ өвчний үед хоргүй хавдар биеийн бүх гадаргуугаар гардаг гэнэ. Энэ нь генийн өвчин бөгөөд 2500 хүн тутмын нэг хүнд илэрдэг аж.
5. “Миний нүүрний аварга хавдар”
Эд бол TLC сувгийн “Миний нүүрний аварга хавдар” нэвтрүүлгийн од юм. Тэрээр нейрофиброматоз буюу мэдрэлийн ширхэг гэмтэх өвчтэй – энэ өвчний үед хавдрын өсөлтийг зогсоох боломжгүй байдаг юм байна. Энэ хавдар түүний нүүрийг бүхэлд нь хамарсан бөгөөд түүний хараанд нөлөөлж гавлын яс нь бүтцээ алдан сэтгэл санааны гүн хямралд оруулжээ.
6. Ухархайн хүч
2012 оны 4-р сарын 28-нд Ян Гуанхе гэх Хятад залуу нүдний ухархайгаараа 1,6 тонн жинтэй машиныг чирж, үзэгчдийг алмайруулжээ.
7. Чандра Бахадур Данги
Гиннесийн номонд тэмдэглэгдсэний дагуу Чандра Бахадур Дангийн өндөр 54.6 сантиметр юм байна. Үүгээрээ тэр түүхэн дэх хамгийн намхан насанд хүрсэн залуу болсон ажээ.
8. Пол Мейсон
50 настай Пол Мейсон 2 жилийн өмнө 380 кг жинтэй байжээ. Эмч нар түүнд үхэлд хүрэх магадлал өндөр байна гэж анхааруулсны дараа тэрээр ходоод тайрах мэс засалд оржээ. Тодорхой хэмжээний жин хаясны дараа тэрээр маш их сул унжсан арьстай үлджээ. Мэс засалд орохын тулд жингээ барих шаардлага гарсан бөгөөд түүнд нилээд их цаг хугацаа шаардлагатай гэж эмч нар анхааруулжээ.
9. Крис Уолтон
Крис Уолтон дэлхийн хамгийн урт хумстай эмэгтэйгээр шалгарч Гиннесийн номонд оржээ – түүний хумс 6 метрийн урт юм байна.
10. Донна Симпсон
Охайо мужийн Донна Симпсон гэх бүсгүйг хамгийн тарган хөл хүнд эмэгтэй хэмээн Гиннесийн номонд оруулжээ. Тэрээр энэ цолыг 2007 оны 2 сард охин Жаклиныг төрүүлсний дараа авчээ. Тэрээр тухайн үедээ 241 кг жинтэй байсан бөгөөд түүнийг эх барихад 30 эмч шаардлагатай болсон гэдэг.
11. Полин Поттер
Калифорнийн 47 настай Полин Поттер гэх эмэгтэй дэлхийн хамгийн тарган эмэгтэй болж 2012 оны Гиннесийн номонд орсон байна. Тухайн үед тэрээр 291 кг жинтэй байжээ.
12. Сьюзен Эман
32 настай ганц бие ээж, дэлхийн хамгийн тарган эмэгтэй болох зорилго тавьсан байна. Одоо тэр 300 гаруй кг жинтэй байгаа ч дараагийн 10 жилийн хугацаанд 540 кг болж чадна гэж найдаж байгаа ажээ.
13. Жалиса Томпсон
Атлантик хотын уугуул бүсгүй нүдээ ухархайгаасаа гаргах өвөрмөц авьяастай гэнэ. Дараа нь нүдээ байранд нь ямар ч асуудалгүйгээр эргүүлэн оруулж чаддаг юм байна.
14. 12 хуруутай хүн
37 настай Йоандри Эрнандес Гарридо гарын 12 хуруутай учир “24” гэх хочтой болжээ. Тэрээр Куб улсад амьдардаг ба өөрийн илүү хуруугаар маш их бахархдаг гэнэ шүү. Учир нь хуруунууд нь түүнд мөнгө олоход тусалдаг – тэрээр жуулчидтай мөнгөөр зургаа авахуулдаг гэнэ.
15. Энэтхэгийн 2 умайтай бүсгүй 2 хүүхэд төрүүлжээ
28 настай Ринку Деви 2 хүү төрүүлжээ. Сонирхолтой нь хөвгүүдийг өөр өөр цаг хугацаанд олсон учир ихэр биш гэнэ. Дэлхий дээр нийт 100 гаруй эмэгтэй 2 умайтай байдаг юм байна.
16. Гаргүй мужаан
42 настай Sintayehu Tishale Эфиопи дахь өөрийн урландаа хөлөөрөө хадаас хадахаас авахуулаад бүх зүйлийг хийж чаддаг юм байна.
17. Илүү хуруунууд
Акшат Саксена 2010 онд Энэтхэгт төрсөн бөгөөд төрөхдөө гар хөлийн нийт 34 хуруутай байжээ. Акшин хамгийн их хуруутай хэмээн Гиннесийн номонд оржээ. Гэвч номонд орсноос хойш нэг жилийн дараа түүний илүү хуруунуудыг авчээ.
18. Аварга том хөлний хавдар
31 настай Вьетнамын уугуул иргэн генийн ховор өвчнөөр өвчилжээ. Үр дүнд нь түүний хөлд 80 кг жинтэй хавдар ургасан байна.
19. Дэлхийн хамгийн үсэрхэг охин
Супатра Сасупфан “Дэлхийн хамгийн үсэрхэг охин” гэх цолоор Гиннесийн номонд орсон үйл явдал нь түүнд өөртөө итгэх итгэл өгсөн учир дуулах, бүжиглэх, жүжиглэх ур чадварт хүч сорих зориг өгчээ.
20. Дэлхий дээрх хамгийн их пирсинг хийлгэсэн сүйт бүсгүй
Энэ бол Эдинбургд болсон Элейн Дэвидсоны хурим дээр авахуулсан зураг юм. Тэрээр 6925 пирсинг хийлгэж дэлхий дээрх хамгийн их пирсингтэй сүйт бүсгүй болжээ.
21. Чонон хүү Ларри Гомез
Чонон хүү Ларри Гомез гипертрихоз буюу “хүн чоно хам шинж”-тэй.
22. Сиамын ихрүүд
Эдгээр 2 толгойтой сиамын ихрүүд 2011 оны 5 сард төрцгөөжээ. Тэд Хятадын түүхэн дэх хамгийн анхны 2 толгой, 1 биетэй сиамын ихрүүд болцгоожээ.
23. Дэлхийн хамгийн жижигхэн эмэгтэй
Энэтхэгийн Нагпура хотын 22 настай Жоти Амжи дэлхийн хамгийн намхан эмэгтэй болж Гиннесийн номонд орсон байна. Түүний өндөр нь ердөө 63 см юм.
24. Дэлхийн хамгийн өндөр хүн
Гиннесийн номонд тэмдэглэгдсэний дагуу Султан Кёсен дэлхийн хамгийн өндөр хүн болсон. Түүний өндөр 251 см юм байна.
Дараах зурган дээр Султан дэлхийн хамгийн намхан хүн асан Хэ Пинпинтэй зургаа авахуулжээ. Пинпиний өндөр 74 см гарантай ажээ.
25. Усанд ордоггүй хүн
Энэтхэгийн Кайлаш Сингх гэх хүн хүүтэй болохоос нааш усанд орохгүй гэж ам гарчээ. Сингх 7 охинтой бөгөөд усанд оролгүй 40 гаруй жил болжээ.
26. 6 хөл
6 хөлтэй хүүхэд 2012 оны 4 сарын 13-нд Пакистанд төржээ.
27. Арпан Саксена
Генийн ховор өвчний улмаас 4 настай хүү гартаа 13 хуруу, хөлдөө 12 хуруутай мэндэлжээ. Тэдгээрийн ихэнх нь хоорондоо нийлсэн байсан аж.
Amar Asur
2016/02/26 at 12:50
yuniihan gaihamshig baidiin haha
Tsogoo Anu
2016/02/26 at 13:05
Yu gaihamshig gaj uzegdel
Томми
2016/02/26 at 15:33
Delhiin hamgiin ondor hvn Wadlow Pershing 2.72cm baisin!!! Sultan Kosen bol odoo amidarch bui hvmvvsin. hudla medeelel oruulsan bn
Guffaw Guffaw
2016/02/26 at 20:50
Geniin ovchin tusaahuideel bayrla zugeer adilhan neg delhii deer hun bolj torchood negnee ingeh muuhail baimaar ym daa
Уранцэцэг Баярбилэгт
2016/02/26 at 20:51
Гаж
Amaraa Re
2016/02/26 at 22:19
Amaraa Re
2016/02/26 at 22:19
Зочин
2016/02/27 at 12:34
wtf this is nasty i gone be pee
Зочин
2016/02/27 at 13:21
sejgiin bala ym
sst.
2016/02/27 at 21:28
Тэр 2 толгойтой 1 биетэй сиами ихэр хүүхэд DOTA 2 тоглоомын баатар “OGRE MAGI” адилхан бх юм
Injgee Injgee
2016/02/28 at 01:43
sonin hvmvvs bnaa bna
nvfhvj
2016/02/28 at 19:13
t1 yma
Зочин
2016/03/04 at 21:46
үнхээр сонирхолтой юм
aDmOrTaA
2016/03/06 at 17:47
nuli photo shop baigazde ter tucma ter urt humastai emegtei
Зочин
2016/03/07 at 15:15
үнэхээр аймшигтай юм аа
oogii
2016/04/28 at 22:45
Aimar bla
nuuts gunj
2016/05/23 at 21:20
Olon huruu l ih bn
Зочин
2016/05/24 at 16:06
soni shn medee bn
Зочин
2016/05/25 at 18:25
6 ch hudlaa bhaa
toroo
2016/05/25 at 19:42
bi yag iim shdeee
^•^
2016/06/06 at 01:44
Гайхамшигтай ч юм шиг өрөвдмөөр ч юм шиг :/ Хэцүү юмаа :'((( заримыг нь харахаас ч нүд хальтармаар :'(((
Зочин
2016/06/06 at 01:44
Гайхамшигтай ч юм шиг өрөвдмөөр ч юм шиг :/ Хэцүү юмаа :'((( заримыг нь харахаас ч нүд хальтармаар :'(((
Shine itgelt bayn
2016/06/11 at 18:07
Sodon sonin yum uzle
Зочин
2016/07/03 at 14:29
Vnexeer gaixtal awlaadaa
zochin
2016/08/22 at 15:18
ymar aimar ym be