
Бид бүгд хүн, мөн бид байр суурь болон албан тушаалыг үл харгалзан бүгд сул талтай байдаг. Төрийн тэргүүнүүд мөн адил заримдаа ажлаас гадуур, гэрэл зурагчид болон сурвалжлагч нараас хол байж амрахдаа өөрсдийн гэрийн тэжээмэл амьтадтай цагийг өнгөрүүлдэг гэнэ. Үүнээс гадна, улсын тэргүүнүүд нөхөрлөлийн харилцааг харуулахын тулд бие биедээ гэрийн тэжээмэл амьтан бэлэглэдэг байна.
Бид танд одоо үед төр удирдаж буй хүмүүсийн гэрийн тэжээмэл амьтдын мэдээллийг хүргээд зогсохгүй өмнөх удирдагчдын амьтдыг ч мөн танилцуулъя.
Дэвид Кэмерон. Их Британийн Ерөнхий сайд
Дэвид Кэмерон муур тэжээдэг бөгөөд түүний муур Ларри Ерөнхий сайдын өрөөний байнгын зочин юм.
Билл Клинтон. 1993-аас 2001 он хүртлэх АНУ-ын Ерөнхийлөгч
Клинтон саксофоноос өөр Цагаан ордны жинхэнэ од байсан өөрийн муур Коксад хайртай байжээ. Папарацциуд түүний алхам бүрийг дагадаг байсан ба муур өөрийгөө Цагаан ордны эзэн мэт мэдэрдэг байв.
Тони Блэр. 1997-оос 2007 он хүртлэх Их Британийн ерөнхий сайд
Түүний залгамжлагчийн хувьд Дэвид Кэмерон мөн адил муурыг эрхэмлэдэг байжээ. Үнэндээ түүний эхнэр муураа тэжээдэг байсан. Энэ зурган дээр эхнэр, муур Хамфрийн хамт авахуулсан байна.
Жорж Буш. 2001-ээс 2009 он хүртлэх АНУ-ын Ерөнхийлөгч
АНУ-ын 43-р Ерөнхийлөгчийн дуртай нохой Барни нэртэй байсан юм. Буш Цагаан ордны зүлгэн дээр тэжээвэр амьтантайгаа тоглох дуртай байжээ.
Барак Обама. АНУ-ын Ерөнхийлөгч
Одоогийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонголт маш өвөрмөц байдаг. Түүний гэрийн тэжээвэр нохой португалийн усны нохой бөгөөд түүнийг Бо гэдэг. Бидний ихэнх нь ийм үүлдрийн нохой байдаг гэж сонсоогүй гэж бодож байна.
Гунтис Улманис. 1993-аас 1999 он хүртлэх Латвийн Ерөнхийлөгч
Улманис Европын олон удирдагч нарын адил үргэлж муурыг илүүд үздэг байжээ.
Рональд Рейган. 1981-ээс 1989 он хүртлэх АНУ-ын Ерөнхийлөгч
Рональд Рейган болон түүний эхнэр Нэнси гэрт нь амьдарч байсан муурнуудыг эрхэмлэдэг байжээ.
II Элизабет. Их Британий хатан хаан
II Элизабет чөлөөт цагаа хотоос гадуур лабрадоруудтайгаа өнгөрөөх дуртай. Харин ордныг хатан хааны ноход-корг хамгаалдаг гэнэ. Тэр ч байтугай эзэн хааны өглөөний хуваарьт нохойгоо хооллох заншил бий. Элизабет өөрийн биеэр ямар нохойнд юу тохирохоор нь хоолыг нь бэлдэж өгдөг.
В.И. Ленин. ЗХУ-ын Ардын комиссарын зөвлөлийн дарга
Тэрээр мууранд дуртай нэгэн байсан. Тэр ч байтугай Ленин хилийн цаана амьтан тэжээж байжээ. Женевд түүний улбар муур амьдардаг байжээ. Халдлагын дараа зөвлөлийн даргын өрөөнд хэд хэдэн муур суурьшсан гэдэг.
Дмитрий Медведев. ОХУ-ын ерөнхий сайд
Тэрээр багаасаа муур тэжээдэг байсан ба төрийн тэргүүн болсны дараа өөрийн муур Дорофей-г дагуулан хамт амьдардаг байжээ. Харамсалтай нь саяхан Дорофей нас барж, түүний оронд Енисей ирэв. Медведев Путиныг дуурайж лабрадор тэжээж байгаа гэнэ.
Обама болон түүний эхнэр Москва дахь айлчлалын үеэр Дорофей гэнэт гарч ирж айлгасан гэдэг.
Владимир Путин. ОХУ-ын ерөнхийлөгч
Ерөнхийлөгчийн дуртай амьтныг хэлэхэд хэцүү, түүнд ихэнх улс орны олон удирдагчид эв найрамдлын бэлэг тэмдэг болгон олон амьтан бэлгэлжээ. Путиныг төр барих үед түүнд бэлэглэсэн бүх амьтнаар амьтны хүрээлэн нээж болохуйц их болсон юм. Иорданы хаан гурван Араб морь, харин Пакистаны тэргүүн-хоёрыг бэлэглэсэн гэнэ. ОХУ-ын ерөнхийлөгчийн жүчээнд одой морь байдаг бөгөөд түүнийг Оросын нэгэн түшмэл бэлэглэсэн гэдэг.
2002 онд Путин Молдав Улсын Ерөнхийлөгчөөс амьд матар, харин Москвагийн хотын дарга асан Юрий Лужковоос ямаа бэлгэнд авсан байна. Мэдээж Путинд бэлэг нь таалагдаагүй.
Гэхдээ камерт Ерөнхийлөгчийн ноход олон удаа өртжээ: түүний пудель Тоси болон Родео, мөн мэдээж хэрэг Сергей Шойгугийн бэлэглэсэн эмэгтэй лабрадор Кони нар юм. Путин болон Германы канцлер Меркелийн саяханы уулзалтаар Кони Ангелыг цочоожээ.








Пунцаг
2015/08/03 at 23:05
Сэтгэгдэл * muujgaaaaa
Пунцаг
2015/08/03 at 23:05
nohoooo