Гадил жимсний тухай 22 мэдүүштэй баримт

3

Хүн бүр гадил жимсэнд дуртай. Үүнд гайхах зүйл огт байхгүй. Учир нь энэ амтат жимс биед ямар ач тустай гэж санана. Бид танд зориулж гадил жимсний талаарх дараах хэрэгцээт баримтуудыг хүргэж байна.

 

1. Гадил нь стрессийн эсрэг үйлчилдэг. Түүнд триптофан ихээр агуулагдана. Үүнээс аз жаргалын даавар буюу серотонин ялгардаг юм. Тийм учраас л гадил идсэний дараа сэтгэл санаа сэргэдэг юм шүү дээ.

2. Гадил – нярай хүүхдээс авахуулаад бүх хүнд харшил өгдөггүй цорын ганц жимс юм.

3. Яс бэхжүүлэх. Гадил жимс нь биед кальцийг хуримтлуулдаг. Ингэснээр кальци шээсээр гадагшлалгүй ясанд хуримтлагдан ясыг бэхжүүлнэ. Энэ нь кофенд дурлагсдад маш чухал ач холбогдолтой. Учир нь кофе эсрэгээрээ хүний биеэс кальцийг гадагшлуулдаг.

4. Ходоодны бичил биетүүдийг дэмжинэ. Гадил жимсний найрлаган дахь ферментүүдийн ачаар биед орж ирсэн хоол тэжээлийн бодисуудыг хэвийн бичил биетүүд хурдан задалж шингээнэ.

5. Өтгөн хатах. Өтгөн амархан хатдаг хүмүүст гадил маш тустай. Өдөр бүр гадилыг хэрэглэвэл энэ асуудлаас ангижрах боломжтой.

6. Гадил жимс цээж хорсолтыг намдаана.

7. Ходоодны шарх. Гадил нь ходоодны ханыг бүрхэж хоолны хүчил болон муу нөлөөтэй бодисуудаас хамгаална. Энэ нь ходоодны шархны эдгэрэлтийг дэмжинэ.

8. Суулгалтын үед. Суулгалт өгч байгаа хүмүүст гадилыг санал болгож байна. Гадил таны биеийг маш хурдан тэнхрүүлэх болно.

9. Гадил жимс кали их хэмжээгээр агуулдаг учир дасгал хийдэг хүмүүс булчин зангирахаас сэргийлэх зорилгоор хэрэглэвэл тохиромжтой.

10. Хаван. Гадил хаван бууруулдаг.

11. Энергийн эх үүсвэр. Дасгал хийхийн өмнө гадил идвэл илүү эрч хүчтэй байх болно – сахарын хэмжээ удаан өсөх ба дасгал дуустал хангалттай их энергийн нөөцтэй байх болно.

12. Хоол боловсролтыг сайжруулах. Гадил жимсний найрлаганд орох пектин, хелат нь хор болон бусад муу нөлөөтэй бодисуудыг биеэс сайн гадагшлуулж хоол боловсролтыг дэмжинэ.

13. Эмэгтэйчүүдэд. Гадиланд агуулагдах серотонин болон бусад бодисууд сарын тэмдгийн өмнөх хам шинжийг арилгана. Сарын тэмдэг ирсэн үедээ гадил идвэл сэтгэл тавгүйтэх, мөн зарим таагүй шинж тэмдгүүд арилах болно.

14. Цус багадалт. Гадил жимс төмрийн өндөр агууламжтай учир цус багадалттай хүмүүст зайлшгүй шаардлагатай хүнс юм.

15. Зүрхний өвчин. Гадил жимсэнд агуулагдах кали нь цусны судсанд сайнаар нөлөөлж зүрхний шигдээс болон харвалтын эрсдэлийг бууруулдаг. Мөн цусны даралт ихсэх өвчнийг эмчилнэ.

16. Дархлаа. Гадил жимс нь антиоксидант болон амин хүчил агуулдаг. Эдгээр нь дархлааг дэмжиж бие махбодийг хамгаална.

17. Бөөр. Гадил жимс нь бөөрний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө. Жимсэнд агуулагдах бичил элементүүд болон амин дэмүүд нь бөөрөнд нөлөөлж бөөрний чулууг гаргана.

18. Дотор муухайрах. Замд явах үед дотор муухайрах мөн жирэмсний хордлогын үед хэрэглэх маш сайн арга юм.

19. Шавьжинд хазуулсан загатнаа. Гадил жимсний хальс шавьжинд хазуулсан загатнааг арилгах шидтэй – гадил жимсний хальсыг дотор талаар нь шавьжинд хазуулсан хэсэг дээрээ хэдэн минут тавина.

20. Халуурах. Гадил биеийн температурыг бууруулж чадна. Халуурсан эсвэл хэт халуун үед хэрэглээрэй.

21. Тамхинаас гаргах. Их хэмжээний витамин, кали, магни нь биеэс никотины үлдэгдлийг гадагшлуулах ба тамхигүй амьдралд дасан зохицуулна.

22. Оюуны чадварыг дээшлүүлэх. Калийн өндөр агууламж нь шинэ мэдээлэл хүлээн авах чадварыг дэмжиж шалгалтанд бэлдэхэд туслах болно.

Эх сурвалж

15
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Batsaikhan Borjgin

    2016/02/02 at 17:58

    Цэрэнчимэд

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *