Өвлийн улиралд амттай халуун ундаа уух сайхан. Какао – энэ бол шилдэг хувилбар болох болно. Энэ ундааг бэлдэхэд амархан бөгөөд хурдан, хүн болгон амтархан уух дуртай. Үүнээс гадна эрүүл мэндэд тустай, эрч хүчийг бэлэглэнэ гэдгийг ч бүү мартаарай.
Та бүхэнд амттай жоруудаас түүвэрлэн хүргэлээ.
Өтгөрүүлсэн сүү, шоколадтай какао
Орц:
- Сүү – 500 мл
- Нунтаг какао – 2 х.х
- Хар шоколад – 20 г
- Өтгөрүүлсэн сүү
- Шоколадны үйрмэг эсвэл цинамон – чимэглэлд
Бэлдэх арга:
- Сүүгээ халаана.
- Халсан сүүн дээрээ какао, цинамон болон шоколадаа хийнэ.
- Бүгдийг хайлтал сайтар хутгана.
- Өтгөрүүлсэн сүүгээ хийж холино.
- Гал дээрээс авч аягална.
- Цинамон эсвэл шоколадны үйрмэгээр чимнэ.
Бөөрөлзгөний сироптой какао
Орц:
- Какао – 2 ц.х
- Сахар – 1 ц.х
- Ваниль
- Сүү – 250 мл
- Бөөрөлзгөний сироп – 50мл
Бэлдэх арга:
- Какао, сахар болон ванилиа холино.
- Сүү нэмж зөөлөн галаар хөөрүүлж авна.
- Бөөрөлзгөний сиропоо нэмнэ.
- Аягандаа хийж халуунаар нь ууна.
Цөцгийтэй какао
Орц:
- Какао – 4 ц.х
- Сахар – 2 ц.х
- Ванилийн сахар – 2 ц.х
- Сүү – 500 мл
- Хөөсрүүлсэн цөцгий
Бэлдэх арга:
- Какао, сахар болон ванилийн сахар зэргийг холино.
- Сүүгээ зөөлөн гал дээр хөөрүүлнэ.
- Хөөрүүлсэн сүүгээ какао дээр нэмнэ.
- Халуун какаог аягалаад хөөсрүүлсэн цөцгийг дээрээс нь хийнэ.
Жүржтэй какао
Орц:
- Жүржийн ликёр – 3 х.х
- Сүү – 4 стакан
- Ус – 70 мл
- Какао – 2 х.х
- Чимх давс
- Сахар – 5 х.х
Бэлдэх арга:
- Сахар, какао, давсаа холиод дээрээс нь ус хийнэ.
- Зөөлөн гал дээр 2 минут буцалгана.
- Сүү нэмж сайтар холиод гал дээрээс авна.
- Ликёроо нэмж сайтар хутгана.
- Аягална.
Гадилтай амтат какао
Орц:
- Гадил – 1ш
- Сүү – 200 мл
- Зайрмаг – 50 гр
- Нунтаг какао – 2 ц.х
- Сахар – 1 ц.х
Бэлдэх арга:
- 100 мл сүүн дээр какао, сахраа нэмж зөөлөн гал дээр хөөрүүлнэ.
- Үлдсэн сүүгээ хөөсрүүлж гадилтай холиод аягална.
- Сүүтэй аяга дээр зайрмагаа нэмж дээрээс нь халуун какаог хийгээрэй.