Хүмүүс бид өнгөрсөнд хийсэн алдаагаа өнөөдөр бас ирээдүйд дахин давтахгүй байх учиртай. Үүний тулд ядаж л тэр бүхнийг дурсаж байх хэрэгтэй. Эдгээр түүхэн гэрэл зурагнууд хүн төрөлхтний өнгөрсөн үеийн алдаа эндэгдлийн гэрч төдийгүй сануулга сургамж болох хүчирхэг зэвсэгнүүд юм. Өрөвдөх хайрлах сэтгэл зүрхтэй хэн ч бай энэ зурагнуудыг үзээд өөрийн эрхгүй шүүрс алдаж, бидний түүхэнд дахин хэзээ ч ийм эмгэнэлтэй зүйлс бүү тохиолдоосой гэж хүсэх нь дамжиггүй.
1. Германы танкын цувааны өөдөөс тэмцсэн Зөвлөлтийн КВ-1C танк ба түүний буудуулсан цэрэг. Воронежский фронт. 1943 оны 1-2-р сар
2. Улаан талбай дээрх жагсаал. 1941.11.07. Эдгээр цэргүүд хэдхэн км-ын цаана байгаа фронт руу шууд явж байгаа юм.
3. Агаарын хөлгийн эринд цэг тавьсан хамгийн том агаарын хөлөг Хинденбургийн сүйрэл
4. Хоёр өөр ертөнцийн уулзалт. 1959 он. Москва дахь Dior-ын шоу
5. 1945 оны 11-р сар. Бөмбөгдөлтөнд өртсөн Германы Гамбургийн гудамжний хог хаягдлыг цэвэрлэж байгаа циркийн хоёр заан Кири, Мани нар
6. 1966 он. Умард Вьетнамын партизаны сэжигтнээр баривчлагдсан аавдаа наалдан суух жаал хүү
7. 1914 он. Америкийн байгалийн түүхийн музейд усны үхэртэй танилцаж байгаа хараагүй хүүхдүүд
8. 1965 оны 6-р сарын 6. Вьетнамын Донг Кой хот орчимд болсон хоёр өдрийн бөмбөгдөлт, ширүүн тулааны дараа газар доорх нуувчнаас гарч ирсэн хүмүүс
9. 1912 оны 4-р сар. Титаник хөлгийн зорчигчийн тасалбар
10. 1930 он. СССР. Сүмд явсан үе тэнгийнхнийгээ матаж байгаа сайн дурынхан
11. 1937 он. Ял шийтгүүлэхийн өмнөх ханхүү Михайл Долгоруков. Аман яриагаар түүний нэр төрийг 1957 оны 1-р сарын 4-нд сэргээсэн гэдэг.
12. 1896 он. II Николасыг хаан ширээнд суусныг хүндэтгэн гэрлээр чимсэн Кремль
13. 1911 он. Пенсильваны нүүрсний компани эдгээр балчир уурхайчдыг нүүрс олборлуулахаар хөлсөлжээ.
14. 1985 он. Москва. КГБ-ын туршуул баригдсан байгаа нь
15. Берлиний хананы дэргэд байгаа хүүхдүүд
16. 1941 он. Дорнод фронт
17. 1903 он. Бритиш Энэтхэг, Бенгал. Нутгийн эмэгтэйг тээврийн хэрэгсэл болгон ашиглаж байгаа колончлогч орны худалдаачин
18. Цэргийн бахархалт газарт хийж буй аялал
19. 1942 он. Крым. Үхэгсдийн дунд ойр дотныхныгоо хайж байгаа хүмүүс
20. 1900 он. Парис. Тамхины үлдэгдэл иш түүж байгаа хүн
21. 1863 он. АНУ, Луизиана. Зодуурын шарх сорвио үзүүлж байгаа боол
22. Асфальтан дээрх шохойн бичвэр. Артек
23. 1989 он. Нахимовын тэнгисийн цэргийн коллежийн сонсогчид ахмад дайчин Анатолий Леопольдович Голимбиевскийд ёсолж байна.
24. 1914-1918 оны Дэлхийн нэгдүгээр дайн. Шатаж байгаа онгоцноос үсэрч байгаа Герман нисгэгч. Түүнд шүхэр байхгүй.
25. 1942 он. Атлантын далайг гатлагч Норманди хөлөг онгоцны сүйрэл
Харамсалтай
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Тэнэглэл
Буруу





























Baljinnyam Sumiya
2015/11/14 at 13:22
Coal mine kids
Зочин Oyuka
2015/11/14 at 16:34
Сэтгэгдэл *Uneheer evgui ym aa ter titanikiin tasalbariig haranguut kinoogii ni uzsen temj tursun harin yaj ene zurgiig avsan ym be gedeg l sonin baina
Зочиn
2015/11/15 at 00:53
Сэтгэгдэл *uneheer mash chuhal dursamh duuren setgel shimshrem bas surgamjtai jinhene tuuh bna bidend surah zuil ih bna bid sain bidoh l heregtei yug bodoh…..
Зочин
2015/11/15 at 03:45
Хөөрхий муу орос танк чадлаараа үзсэн байна ш дээ хажууд нь байгаа хонгионуудыг харахаар
Зочин
2015/11/15 at 20:05
Ter booliin sharh sorwi ymar aimar ym be burhan min