Тэгэхээр сум нэвтэрдэггүй кимоно байдаг гэвэл та итгэх үү? Эсвэл огт эвдэрдэггүй шүхэр ч юм уу? Эсвэл яасан ч ажиллаж байдаг утас ч юм уу? Итгэхгүй байна уу? Тэгвэл энэ нийтлэлийг уншаад үзээрэй.
1. Урагддаггүй ном
Энэхүү номыг цаастай адил материалаар хийсэн боловч урагдахгүй, мөн цоолох гэж оролдсон ч цоорохгүй. Хэрэв энэ таныг гайхашруулж чадаагүй бол нэмж хэлэхэд эдгээр номнууд усанд тэсвэртэй мөн хоргүй юм байна.
2. Сум нэвтэрдэггүй кимоно
Миа Андо энэхүү кимоног мөнгөн бөгж болон зэвэрдэггүй ган материалаар хийжээ. Дэлхийн анхны сум нэвтэрдэггүй кимоно 25 сая долларын үнэтэй.
3. Компьютерийн хугардаггүй гар
Энэхүү силикон гар нь ус нэвтэрдэггүйгээс гадна цэвэрлэгч бодисонд тэсвэртэй байдаг аж.
4. Хугалж болдоггүй шүхэр
Энэ шүхэр борооноос хамгаалаад зогсохгүй зэвсэг болгон ашиглах боломжтой. Хэрэв та шүхрийг хугалах гэж оролдвол шүхэр биш харин та гэмтэх магадлалтай шүү.
5. Эвдэрдэггүй жорлон
Энэ жорлон өнгөө алддаггүй, зэвэрдэггүй. Та үүнийг эвдлэх гэж хичээсэн ч эвдрэхгүй, учир нь үүнийг эмнэлгийн ган материалаар хийсэн юм.
6. Жорж Форманы мах шарагч
Өөрийн агуу хүчээр дэлхийд танигдсан боксчин Жорж Форман хэврэг зүйлс рекламдахгүй нь лавтай. Энэ мах шарагчийг та хэзээ ч нокаутанд оруулж чадахгүй.
7. Сум нэвтэрдэггүй костюм
Тиймээ, энэ костюм сум нэвтэрдэггүй. Энэхүү костюм ойролцоогоор 20 мянган долларын үнэ хүрдэг.
8. Урагддаггүй нэрийн хуудас
Уг нэрийн хуудсыг Японы тоглоом зохиогч Нион Фальком зохиожээ. Фалькомын хэлснээр энэ нэрийн хуудас нь усанд тэсвэртэй бөгөөд ямар ч туршилтанд бэлэн гэнэ. Жеймс Бонд ийм нэрийн хуудаснаас татгалзахгүй л байх.
9. Фендер гитар
Дэлхийд алдартай гитарнуудын нэг болох Фендер өөрийн бат бөх чанараараа дэлхийд танигджээ. Тайзан дээр хэд хэдэн рок одод энэхүү гитарыг эвдлэх гэж оролдсон боловч амжилтгүй болсон юм. Та YouTube дээр The Who хамтлагийн Пит Таунсхенд хэд хэдэн удаа Фендерийг эвдлэх гэж оролдсон боловч эцэст нь ядарснаасаа болоод зүгээр л орхиод явах бичлэгийг олж үзэж болно.
10. Лего тоглоом
1 ширхэг лего 400-с дээш кг даралтыг тэсвэрлэх чадвартай. Хэрэв легон дээр хамаг хүчээрээ гишгэвэл үр дүнд нь таны хөлийн ул л өвдөж хоцорно.
11. Ширмэн хайруулын таваг
Ширмэн тогоо ашигладаг хүмүүс л гал тогоонд хамгийн удаан байдаг зүйлсийн нэг бол ширмэн тогоо гэдгийг хамгийн сайн мэдэх биз ээ.
12. Геркулес нүдний шил
Хэрэв танд хугардаггүй нүдний шил хэрэг болвол Геркулес нүдний шил яг танд зориулагдан бүтээгдсэн юм. Та түүнийг нугалж, дээр нь сууж, өшиглөж, бүр галын машинаар дээгүүр нь явж болно гээд бод доо.
13. Эвдэрдэггүй нөүтбүүк
Эвдэрдэггүй нөүтбүүк болох Panasonic Toughbook CF-53 нөүтбүүк нь 2011 оноос худалдаанд гарсан бөгөөд хамгийн бат бөх компьютерээр шалгарсан юм.
14. Nokia 3210/3310
Nokia 3210, 3310 шиг бат бөх утас зах зээл дээр бий юу? Байхгүй л гэж бодож байна. Энэ утсыг 3 давхараас шидэж, лантуу болгож ашиглаж байхад ажилласаар л байсан юм!
Ха Ха
Тэнэглэл
Гоё
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Буруу


















Зочин
2015/11/04 at 11:38
odoo ch nokia 3310taigaa shuu yun ipjone ntr lol
Зочин
2015/11/04 at 12:33
Ter rezinen keyboard-iig avaad hereggui gej zovloyo, yum bichihed ih tovogtei baidag yum. une ni ch hyamdhan, engiin keyboard ni deer shuu.
Зочин
2015/11/04 at 19:53
lego bol hudlaa shuu bi shudeeree hazaad hugalj baisan
Зочин
2015/11/05 at 01:23
Сэтгэгдэл *Legog shudeeree hemhelj bolnoo. hunii shud 1-3 tn hurtel daralt uzuulj chadadag gej unshij baisiin bna.
saaltuur
2015/11/05 at 06:36
Shaaltuur
Urtaa Udaanjargal
2015/11/05 at 19:27
gaihaltai
Urtaa Udaanjargal
2015/11/05 at 19:27
gaihaltai
Urtaa Udaanjargal
2015/11/05 at 19:27
gaihaltai