Төгс бие галбиртай 15 алдартай ээжүүд

0

Зун дуусч хэсэг хугацаанд бид задгай хувцас, наран шарлагын газрын талаар мартах хэрэгтэй болох нь. Гэвч яагаад мартна гэж, бидэнд усны хувцастай үзэсгэлэнт оддыг харах боломж байгаа шүү дээ. Өнөөдөр танд хэдий хүүхэд гаргаж мөн хөгширсөн ч өөрийн төгс бие галбираа хадгалан үлдэж чадсан оддын талаарх мэдээллийг хүргэе.

15. Меган Фокс, 29 настай, хоёр хүүхэдтэй (2, 1 ойтой)

Энэ зургийг 2015 онд Меган Хавайд амрах үеэрээ авахуулжээ. Жүжигчин маань хэдий 2 хүүхдийн ээж ч өөрийн төгс сайхан бие галбираа 17 настай охиных шиг л хадгалж чадсан юм. 2008 онд тэрээр FHM сэтгүүлийн хамгийн секси бүсгүйгээр шалгаржээ. Саяхан Меган 5 жил хамт амьдарсан нөхөр Брайан Остин Гринээс салжээ. Меганы гэрт хүүхдүүдийнх нь тоглох дуртай 2 тэжээвэр ямаа байдгийг та мэдээгүй байх.

Төгс бие галбиртай 15 алдартай ээжүүд 1

14. Кендра Уилкинсон, 30 настай, хоёр хүүхэдтэй (5 нас, 1 ойтой)

Кендра бол Playboy-ын од, реалити шоуны оролцогч мөн Хью Хефнерын хуучин найз бүсгүй юм. Тэрээр 18 насандаа хөх томруулах мэс засалд орсон аж. Кендра Хэнк Бескеттэй гэрлээд аль хэдийн 6 жил өнгөрсөн ба 2 өхөөрдөм хүүхэд төрүүлж өгсөн юм.

Төгс бие галбиртай 15 алдартай ээжүүд 2

13. Бритни Спирс, 33 настай, хоёр хүүхэдтэй (10, 9 настай)

Попын хатан хаан маань нилээн эрт ээж болсон аж. Дуучин маань өөрийн дуунуудаасаа гадна хамгийн богино гэрлэлтүүд болон өөр бусад дуулианд хэргүүдээрээ алдартай болсон билээ. Бритниг дөнгөж 18-тай байхад People сэтгүүл 2000 оны хамгийн нөлөө бүхий хүмүүсээс 4-р байранд оруулж байжээ.

Төгс бие галбиртай 15 алдартай ээжүүд 3

12. Кристина Милиан, 33 настай, нэг хүүхэдтэй (5 настай)

19 настайдаа тэрээр дуучнаар алдартай болж байсан бөгөөд дараа нь өөрийн жүжигчин болох мөрөөдөлдөө хүрч чадсан юм. 5 жилийн өмнө Кристина ээж болсон бөгөөд өөрийн бие галбираа хадгалан үлдэхийн тулд эрүүл хооллолт болон 7 хоногийн 6-д нь спортоор хичээллэн өнгрүүлдэг гэнэ. Охиноо төрүүлсний дараа Кристина хөхөө томруулсан бөгөөд одоо тэрээр өгзөг томруулах мэс засалд орох тухай бодож байгаа гэнэ.

Төгс бие галбиртай 15 алдартай ээжүүд 4

11. Сиенна Миллер, 33 настай, нэг хүүхэдтэй (3 настай)

Энэхүү зургийг энэ жилийн 7 сард авчээ. Төрснийхөө дараа Сиенна олон хүүхэдтэй болохыг хүсч байна гэжээ. 2006 онд тэрээр хамгийн дур булаам 99 эмэгтэйчүүдээс 2-т орсон аж. Сиенна авьяаслаг жүжигчин төдийгүй Hugo Boss-ын BOSS Orange-ийг сурталчилж байгаа загвар өмсөгч юм.

Төгс бие галбиртай 15 алдартай ээжүүд 5

10. Алессандра Амбросио, 34 настай, хоёр хүүхэдтэй (7, 3 настай)

Victoria Secret –ийн супермодель урьдын адил өөрийн сайхан бие галбираа хадгалан үлдэж чадсан бүсгүй билээ. Өнгөрсөн жил Maxim сэтгүүлийн хамгийн тачаангуй 100 эмэгтэйчүүдийн жагсаалтад 7-д оржээ. Алекссандра хоолны дэглэм барьдаггүй, харин Brazilian Butt Lift-ийн видео хичээлээр хичээллэдэг тухайгаа мэдэгдсэн юм.

Төгс бие галбиртай 15 алдартай ээжүүд 6

9. Жессика Альба, 34 настай, хоёр хүүхэдтэй (7, 4 настай)

Тэрээр 2006, 2007 онд удаа дараалан хамгийн үзэсгэлэнтэй, тачаангуй эмэгтэйгээр шалгарсан билээ. Харин GQ түүнийг түүхэн дэхь хамгийн тачаагуй 25 эмэгтэйчүүдийн шагсаалтад оруулжээ. Энэхүү гэрэл зургийг 2015 оны 6 сард Shape сэтгүүлд зориулан авахуулжээ. Жүжигчин маань оддын дасгалжуулагч Рамон Браганзагийн хамт хичээнгүй сургалтын ачаар ийм төгс биетэй болсон ажээ.

Төгс бие галбиртай 15 алдартай ээжүүд 7

8. Ферги, 40 настай, нэг хүүхэдтэй (2 настай)

2 жилийн өмнө Ферги хүүгээ хийсвэрээр гаргажээ. Дуучныг байнга ботокс шахуулдаг мөн гоо сайхны мэс засалд орсон зэрэг цуу яриа байдаг. The Black Eyed Peas хамтлагийн Ферги хэлэхдээ: Би өглөө бүр алхаж, эрүүл хооллож, дугуй унаж ийм биетэй болсон гэжээ.

Төгс бие галбиртай 15 алдартай ээжүүд 8

7. Эли Ландри, 42 настай, гурван хүүхэдтэй (8, 3, 2 настай)

1996 оны Америкийн Мисс, жүжигчин, загвар өмсөгч ирээдүйн нөхөртэйгөө сүмд учирсан бөгөөд 3 хүүхэд төрүүлжээ. Энэхүү зургийг энэ жил Хавайн эрэг дээр авчээ. Эли пластик мэс ажилбарт ороогүй ба өөрийн галбираа зөв хоолны дэглэмийн тусламжтай хадгалдаг гэнэ.

Төгс бие галбиртай 15 алдартай ээжүүд 9

6. Женни Маккарти, 42 настай, нэг хүүхэдтэй (13 настай)

1994 оны Playboy сэтгүүлийн модель одоогоор өөрийн шоуг хөтөлж байгаа аж. Женни өөрийн гоо үзэсгэлэнг ботокс хэрэглэж мөн хөхний мэс засалд орж хадгалсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин биеийн хэлбэрээ Тай-бо сургалтын ачаар хадгалан үлдсэн гэжээ. Түүний хүү аутизмтай гэсэн цуу яриа байдаг ч Женни үүнийг үгүйсгэсээр байгаа аж.

Төгс бие галбиртай 15 алдартай ээжүүд 11

5. София Вергара, 43 настай, нэг хүүхэдтэй (22 настай)

Энэ зургийг өмнө жил түүний төрсөн өдрөөр авчээ. 40 настайдаа София дэлхийн хамгийн дур булаам бүсгүйгээр шалгарж байжээ. Түүний биенд ганц ч мэсийн хутга хүрээгүй юм байна. София хоолны дэглэм барьдаггүйгээс гадна биеийн тамираар шаргуу хичээллэдэггүй нэгэн юм байна.

Төгс бие галбиртай 15 алдартай ээжүүд 10

4. Гвен Стефани, 45 настай, гурван хүүхэдтэй (9, 7 настай, 1 ойтой)

Гвен энэхүү жагсаалтад байгаа бусад бүсгүйчүүдтэй харьцуулбал сайрхах хөх түүнд байхгуй, гэвч түүний гайхалтай биеийг хар даа. 3 сард дуучин маань 46 нас хүрэх бөгөөд өмнө жил 3 дахь хүүхдээ төрүүлсэн билээ. Гвен алдарт дуучнаар зогсохгуй мөн амжилттай бизнес-бүсгүй юм. Түүнийг хагалгаанд орсон гэх цуу яриа нотлогдоогүй байгаа аж.

Төгс бие галбиртай 15 алдартай ээжүүд 12

3. Женнифер Лопес, 46 настай, хоёр хүүхэдтэй (ихэр, 7 настай)

Энэхүү зургийг US Magazine сэтгүүлд зориулан энэ жил авчээ. Дуучин маань спортоор хичээллэдэг бөгөөд сайхан бие галбираараа алдартай билээ. Түүний бие гитар хэлбэртэй. FHM сэтгүүл дээр хамгийн тачаангуйгаар хоёр удаа шалгарж байсан цорын ганц бүсгүй юм. Лопес нүүрний мэс засалд орсон гэдгээ үгүйсгэдэг аж. Тэрээр хоолны дэглэм барьдаггүй боловч давс, элсэн чихрийг хоолондоо хэрэглэхээс татгалздаг гэнэ.

Төгс бие галбиртай 15 алдартай ээжүүд 13

2. Холли Берри, 49 настай, хоёр хүүхэдтэй (7 настай, 1 ойтой)

Хэдий тэр 48 настай ч гэлээ одоо болтол тачаангуй бие галбираа хадгалан үлдэж чадсан юм. Олон жилийн турш тэрээр дэлхийн хамгийн тачаангуй эмэтэгтэйгээр тодроод байгаа ажээ. Холли өөрийн хөхийг төрөлхийн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хөхөө сайхнаар нь авч үлдэхийн тулд тэрээр сард 10 мянган доллар зарцуулдаг гэнэ, үүнд нь: бүх төрлийн гоо сайхны эмчилгээ, дасгал, кикбокс орно.

Төгс бие галбиртай 15 алдартай ээжүүд 14

1. Кортни Кокс, 51 настай, нэг хүүхэдтэй (11 настай)

“Найзууд” цувралын од Кортни хөгширдөггүй мэт санагддаг. Саяхан жүжигчин маань салсан хэдий ч аль хэдийн өөр хүнтэй болзоод эхэлжээ. Тэрээр хэлэхдээ, надад зөвхөн 3 гоо сайхны нууц байдаг: сормуусаа будаад, хөмсөг зураад, уруулаа бага зэрэг будна. Үр дүн нь ийм л байна даа.

Төгс бие галбиртай 15 алдартай ээжүүд 15

7
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Tamir Tamir

    Tamir Tamir

    2015/10/04 at 23:07

    Woow

  2. Tamir Tamir

    Tamir Tamir

    2015/10/04 at 23:07

    Woow

  3. Tamir Tamir

    Tamir Tamir

    2015/10/04 at 23:07

    Woow

  4. Tamir Tamir

    Tamir Tamir

    2015/10/04 at 23:07

    Woow

  5. Tamir Tamir

    Tamir Tamir

    2015/10/04 at 23:07

    Woow

  6. Tamir Tamir

    Tamir Tamir

    2015/10/04 at 23:07

    Woow

  7. Tamir Tamir

    Tamir Tamir

    2015/10/04 at 23:07

    Woow

  8. Tamir Tamir

    Tamir Tamir

    2015/10/04 at 23:07

    Woow

  9. Tamir Tamir

    Tamir Tamir

    2015/10/04 at 23:07

    Woow

  10. Tamir Tamir

    Tamir Tamir

    2015/10/04 at 23:07

    Woow

  11. Tamir Tamir

    Tamir Tamir

    2015/10/04 at 23:07

    Woow

  12. Tamir Tamir

    Tamir Tamir

    2015/10/04 at 23:07

    Woow

  13. Tamir Tamir

    Tamir Tamir

    2015/10/04 at 23:07

    Woow

  14. Tamir Tamir

    Tamir Tamir

    2015/10/04 at 23:07

    Woow

  15. Зочин

    2015/10/17 at 17:20

    Сэтгэгдэл *Хотын төвд томоохон Худалдаа Үйлчилгээний төвд талбай зарж байна.
    Хотын А бүсэд байрлалтай СБД 11-р хороолол, хуучнаар 4-н уул зах болон Номин Хайпер маркетийн суурин дээр баригдсан “САРУУЛ ХОТХОН ЦОГЦОЛБОР”-т урсдаг шаттай 1,2 давхар үйлчилгээний талбайд хэсэгчлэн болон бөөнөөр нь захиалга авч эхэллээ. 2016 оны 02 сард ашиглалтанд орно.
    Утас: 9989-9448, 8901-3858, 9181-8383

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *