
Өнгөрөгч 8-р сарын 20-нд Хятадын нийслэл Бээжин хотын эрх баригчид үйлдвэрлэл болон автомашины хэрэглээнд хориг тавьжээ. 9-р сарын 3-ны өдөр тохиох Дэлхийн хоёрдугаар дайнд Япон улс ялагдал хүлээсний 70 жилийн ойг тэмдэглэхтэй холбоотой энэхүү хоригийн үеэр тус хотын зарим оршин суугчид амьдралдаа анх удаа цэлмэг хөх тэнгэр ямар байдгийг харах боломжтой болсон байна.
Баярын жагсаалын дараа хориг цуцлагдсанаар Бээжингийн агаарын чанарын индекс 160 болж, хүний эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлэх хэмжээнд хүрсэн хэмээн АНУ-ын хүрээлэн буй орчин хамгааллын агентлаг мэдээлжээ. Нэгэн хэрэглэгч онлайнд “Цэргийн хөх парад дуусаж, бидний ердийн саарал өдрүүд эхэллээ” хэмээн бичсэний зэрэгцээ Хятадын сошиал медианд хэд хэдэн иймэрхүү сэтгэгдэл бичигдсэн байсныг LA Times иш татсанаас гадна Weibo зэрэг сайтуудаас үүнтэй адил постуудыг Хятадын хянан шалгагчид идэвхтэйгээр устгаж байгааг CNN онцолсон байна.
Эдгээр өдрүүдэд Бээжинд 5 сая машин явсан
Үр дүн нь үнэхээр гайхмаар – Хүмүүс ихэвчлэн өтгөн манан харагддаг байсан газарт байшин барилга байгааг харах боломжтой болсон
Хоригийн үеэр Бээжингийн агаарын бохирдлын дундаж түвшин өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 73,2%-иар буурсан байжээ
Хоригийн үеэр Бээжин хот доторх болон ойр орчмын 40,000 барилгын бүтээн байгуулалтын ажлыг ч зогсоожээ.
Цагаан хэрэм өдөр бүр ингэж харагдах ёстой ажээ








Зочин
2015/09/16 at 09:23
Сэтгэгдэл *Zuv unshij bichildee!!! Oir orchmiin jijin tom bukh uildveruudee khaasan gej baigaazdee. Kheden saya mashin zogsoogood shuud ingej tsever boldoggui yum. Amerikiing calefornia muj id nart uchnuun mashin baina teglee geed ingej bokhirdoggui yum!!! Zugeer l uildver iin khayagdal utaa n ingej baigaan.
Buyant Janchiv Erdenebileg
2015/09/16 at 09:50
Хугацаа нь дууссан машиныг хөдөлгөөнд орохыг хориглох нь зүйтэй
Khishgee D Kh
2015/09/16 at 10:09
бээжингийн ойр хавийн хотуудын үйлдвэрийг зогсоосон гэсэн шүү
Batzaya Batmandakh
2015/09/16 at 10:21
Зочинkkk
2015/09/16 at 11:11
Сэтгэгдэл *hujaa nar ugaartaj bhd zugerde
Billy James
2015/09/16 at 12:42
5 say mashin
Billy James
2015/09/16 at 12:42
5 say mashin
Зочин
2015/09/16 at 18:04
uildveruudiig zogsooson gej bna sh dee malaaa sensatslah geed yadchihiin bitgii tenegteech
Gantugs Namsrai
2015/09/16 at 19:02
Za odoo nanai Batuul tegne gej dairna daa