Капитал банк БНСУ-ын “Yeabit” нүдний эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо

0

Монгол улсын арилжааны анхны Капитал банк нь олон улс, бүс нутгийн болон үндэсний хэмжээнд төрөл бүрийн салбар байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлж, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд хувь нэмрээ оруулан ажиллахыг зорин ажилладаг. Уг зорилгынхоо хүрээнд иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч нийгмийн хариуцлагынхаа үүднээс 2015 оны 09 сарын 01-ний өдөр БНСУ-ын “Yeabit” нүдний эмнэлэгтэй Капитал банк харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Капитал банк БНСУ-ын “Yeabit” нүдний эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 1

Уг санамж бичгийн хүрээнд Монгол улсын иргэн “Yeabit” эмнэлэгт Капитал банкны картаар үйлчлүүлсэн тохиолдолд тус эмнэлгийн бүх төрлийн үйлчилгээний зардлаас 10 хувийн хөнгөлөлтийг эдлэх боломжтой болох юм. Ялангуяа энэ нь БНСУ-д оршин суудаг Монголчуудад таатай боломж төдийгүй, Монгол улс болон дэлхийн бусад оронд амьдардаг Монголчууддаа хөнгөлөлттэйгээр хамруулах үйлчилгээг бүрдүүлж өглөө.

Капитал банк БНСУ-ын “Yeabit” нүдний эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 2

Та бүхэн Капитал банкны 21 аймаг 3 хотод байрлах 90 гаруй салбар нэгж дээр өөрийн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн “олон улсын алтан, “энгийн chip” болон UnionPay картыг захиалсанаар “Seran General Hospital” болон “Yeabit” нүдний эмнэлэгт хөнгөлөлттэй үнээр үзүүлэх боломжтой болох бөгөөд интернет банк болон миний банк /Smart банк/ үйлчилгээний эрх үнэ төлбөргүй нээгдэж дэлхийн хаанаас ч, хэдийд ч өөрийн төлбөр тооцоогоо хянах боломжтой юм.

Капитал банк БНСУ-ын “Yeabit” нүдний эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 3

Дашрамд дурдахад, “Yeabit” нүдний эмнэлэгт хоёр тал харилцан тохиролцсон тохиолдолд манай банк үйлчлүүлэгчийн эмчилгээний төлбөрт зориулан зээл олгох боломжийг бүрдүүлсэнээ итгэлт харилцагч та бүхэндээ сонордуулж байгаадаа таатай байна.

КАПИТАЛ БАНК

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.