
Өнөөдөр эргэн тойрондоо зүрх сэтгэлээсээ туслах хүсэлтэй хүн тийм ч их биш болов уу. Энэ дэлхийг өчүүхэн ч гэсэн гэгээлэг болгож буй сайхан сэтгэлт хүмүүсийг та бүхэнд танилцуулж байна.
1. Зак Галифинакис
Жүжигчин өөрийн сайн үйлсээрээ нийгмийг гайхашруулж байна. Тэрээр гудамжинд амьдардаг байсан орон гэргүй нэгэн эмээд байр авч өгчээ.
89 настай Мими Хейстэй жүжигчний гараагаа эхлэхээс өмнө танилцаж байжээ. Тухайн үед Мими Лос-Ажнелесийн угаалгын газар ажилладаг байсан бөгөөд харилцагчиддаа туслаж багахан мөнгө авдаг байв.
Зак алдартай болж хэсэг хугацаанд эмгэнтэй харилцаа холбоо тасарсан ч нөхрөөсөө салж юу ч үгүй ор ганцаар хоцорч угаалгын газартаа амьдарч байгааг мэдсэн байна. Эмгэнд туслах хамаатан садан ч байсангүй.
Зак эмгэнд байр худалдан авч өгч зураг авалтдаа урьдаг болжээ. Мими одоо ч угаалгын газартаа ажиллаж байгаа бөгөөд түүний тухай баримтат кино хийх гэж байгаа мэдээлэл цацагдаад байгаа юм.
2. Саша ах
Александр Каширцев – хүүхдүүдэд бол Саша ах. Жолоогоо барихаас гадна анги удирдсан багш шиг хүүхдүүдийн дүнгийн дэвтрийг шалгана. Дүнгээс хамаарч унааны тасалбар тогтооно: “4” бол 17 рублийн оронд 10 рубль, “5” бол үнэгүй зорчино.
Онц сурлагатны тоо өсөхөд тэр айна гэж байхгүй, тэгээд ч тэр энэ ажиллагаагаа зогсоох төлөвлөгөөгүй байна. Түүнийг дэмжиж 74-р чиглэлд явдаг хамтрагч нар нь нэгдэхээр шийджээ.
– Хохирол уу? Би алдсанаасаа илүү ихийг олж байгаа, үнэн шүү гэж Александр ярьж байна. Мөнгө чухал биш шүү дээ.
3. Аркадий Моряхины эвлүүлсэн сайн санааны видео
Энэхүү видеог Алма-Ата хотын залуу Аркадий Моряхин эвлүүлсэн юм. Видеог машины видео бичлэг хийдэг камернуудаас цуглуулж эвлүүлжээ. “Аймшигтай, хамгийн аймшигтай осол” гэдэг утгаар бус, харин хүмүүс бичлэг хийж байгааг мэдэхгүй, бие биендээ сайхан сэтгэлээр тусалдаг юм байна гэдгийг л харуулах гэж эвлүүлсэн гэжээ. Сэтгэл сэргээж, сайн сайхныг түгээх видео юм шүү.
4. Корти Холмс
Америкийн үсчин Корти Холмс номоо чангаар уншаад, уншсан зүйлээ түүнтэй хэлэлцэх хүүхдүүдийн үсийг үнэгүй засдаг.
“Хүүхдүүд үсээ засуулахаар ирэхэд би хэлдэг: “Ширээн дээр байгаа дуртай ном, сэтгүүлээ аваад унш, ойлгохгүй зүйл байвал би чамд тусалж цугтаа уншъя” гэдэг. Үнэнийг хэлэхэд би эхэндээ гайхаж байлаа, эхлээд 4 хүүхэд дугаарлан зогсож байсан юм, төд удалгүй эргээд хартал 20-иод хүүхэд дугаарласан байсан. Бүгд ном уншаад үсээ үнэгүй засуулахыг хүссэн юм”.
5. Егор Лукашин /тайлбаргүй/
Намайг Егор Лукашин гэдэг, би 154 сургуулийн 3-б ангийн сурагч. Би мөрөөдлийн утсаа авах гэж 300 гривен цуглуулсан юм. Амьтны хүрээлэнгийн амьтад өлсөж үхдэг гэж ээж минь хэллээ. Би амьтанд их хайртай, гар утаснаас илүү амьтны амь илүү гэж бодсон учраас цуглуулсан 300 гривенээ амьтанд зориулахаар шийдлээ. Егор Лукашин, 8 настай
6. Добри өвөө
101 настай Добри өвөө Болгарын Баилов тосгонд амьдардаг гуйлгачин өвөө. Гар хийцийн хувцас өмсөж, хуучны арьсан гутал угласан энэ өвгөн Софи хотын Гэгээн Александ Невскийн сүмийн үүдэнд зогсож байдаг байна. Өглөө болгон эртлэн босч нийслэл хотод ирэхийн тулд тэрбээр 10 км зам туулна.
Сүмийн тухай баримтат кино хийж байсан сэтгүүлч сүмийн баримтаас нэгэн сонирхолтой зүйлийг олжээ – хувь хүнээс үзүүлсэн хамгийн их өглөг нь 40,000 евро байсан бөгөөд энэ бүх өглөгийг гуйлгачин өвөөгөөс өгсөн байжээ.
101 настай өвгөн гуйлга гуйж олсон мөнгөнөөсөө ширхэг ч зоос авдаггүй. Өөрийн 100 еврогийн тэтгэврийн мөнгөөр л амин зуулга хийж амьдардаг ер бусын сайхан сэтгэлтэй нэгэн ажээ.








Azjargal Jacob
2015/08/30 at 18:19
sain uils delgereh boltugai. Saihan niitlel baina.
Би ийм л хүн
2015/08/30 at 18:47
Аркадий Моряхины эвлүүлсэн сайн санааны видео unheer ih taalagdlaa bi iim l hun mongold gerlen dohiogui gartsaar neg emeeg gargaj ogoh hoorond manaihaan signalaar bulsan shuu
Warden
2015/08/30 at 19:50
Үнэхээр гайхалтай юмаа сайн үйлс дэлгэрэх болтугай
Зочин
2015/08/31 at 12:55
Сэтгэгдэл *dobri ovoohoor kino hiimeer sanagdlaa
Зочин
2015/08/31 at 14:42
Сэтгэгдэл * Mongol udahgui suireh baihoo. Iim saihan setgeltei hun 10000d 1 l baigaa
Зочин
2015/09/02 at 12:39
Mongol ugasa suirj e helj bgaa odoo neeh haramsah setgegdel tordoggvi humuusiin zan chanar nohoi shig bolzon hohin sda in geed suirtsgee
Зочин
2015/09/05 at 01:26
Бүгд их таалагдлаа, яг ийм мэдээлэл олныг бичээрэй!
Зочин
2015/11/10 at 03:33
сайн үйлс улам бүр дэлгэрээсэй