
Хот газрын хачин жигтэй хэмнэл болон хөдөөгийн хүмүүсийн амьдралын орчныг, түүнчлэн байгаль дэлхий түүний дотроос ус, голуудыг гэрэл зурагтаа тусган харуулахыг эрмэлздэг гэрэл зурагчин Harry Wilks-ийн 24 жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа нэгэн фото төслийн зурагнуудыг та бүхэнд толилуулж байна. Машинд маш дуртай хэмээн өөрийгөө тодорхойлсон тэрээр хүүхэд байхаасаа л гэр бүлийн машиныхаа дэргэд авахуулсан гэр бүлийн зургуудаа хамгийн дуртай байсан гэнэ.Тиймээс 1987 онд өөрийн эхнэр, зураач Tamar Zinn болон бяцхан хүү Louis нарынхаа зургийг авахдаа машиныг анхныхаа сонголт болгон авсан байна. Түүний гэр бүлийн зургийнхаа субьект болгон сонгосон машин нь Шведийн автомашин үйлдвэрлэгч компаний Saab машин байжээ. Harry авсан зургаа үзэж байхдаа маш баяртай байсан ба жилийн дараа дахин ийм байдлаар зураг авахаар шийджээ. Эцэстээ энэ бүхэн урт хугацаат фото төсөл болж хувирсан байна. Harry-гийн хэлснээр жилдээ ганцхан удаа авдаг энэ зураг гэр бүлийнхнийг нь зүдрээдэг бөгөөд зураг авах үеэр эхнэр, хүү хоёр нь үргэлж гомдоллож, ямар нэгэн юм хэлж, заримдаа бүр тэсвэр алдацгаадаг (1994 оны зургийг хараарай). Гэвч миний сонголтуудыг дандаа зөвшөөрдөггүй боловч тэд зургаа харахдаа дуртай байдаг гэжээ. Ямартай ч өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа гэр бүлийн сонирхолтой фото төслийн зургуудыг тухлан үзэхийг урья.

0

0

0

0

0

0

0

0

jerry-man
2012/03/12 at 12:36
goy yum aa
Mongolhh
2012/03/12 at 14:33
medku2
pilguun
2012/03/12 at 18:50
eej n yag heweeree l bgaad bhiin ymt goy yum bee
24c_Pl4yBoy
2012/03/13 at 14:04
Eej n munhiin us uutsan :4:
Зочин
2012/03/15 at 19:50
eeej n harin hugshirdgu tsaraitai laitai ain
Зочин
2012/03/15 at 22:55
eej ni zuer heden jil heg palajtaigaa shaas
erxem_0505
2012/03/16 at 09:06
ymar goyiin!!1
Зочин
2012/03/19 at 12:03
gaihaltai aain goy ymaa
mongolia
2016/02/17 at 23:19
ymar ch hezvv ym de eej ni hogshirj etsest ni vhen hvvhed ni tomorsoor svvld vhen !amidraliin jam ymdaa !