Агаарын тээврийн компаниудын нүүр царай – онгоцны үйлчлэгч нар

0

Агаарын тээврийн компаниудын нүүр царай - онгоцны үйлчлэгч нар


Нисэх онгоцны үйлчлэгч нарын дүрэмт хувцасны түүх нь Дэлхийн томоохон агаарын тээврийн компаниудын сурталчилгааны стратегийг илтгэн харуулдаг. Нисэх онгоцны үйлчлэгч нарын дүрэмт хувцас нь энгийн цагаан өмсгөл болон металл товч бүхий хагас цэргийн формоос эхлээд 20-р зууны сүүл гэхэд нэр хүндтэй загвар зохион бүтээгчдийн бүтээсэн загварлаг, эмэгтэйлэг дүрэмт хувцас хүртэл хувирч өөрчлөгдөж иржээ. 70-аад оны үед Southwest Airlines агаарын тээврийн компани тачаангуй загвар бүхий дүрэмт хувцсыг бий болгосон нь жинхэнэ хувьсал хийсэн явдал болсон юм.Тус компаний онгоцны үйлчлэгч нарын маш богинохон богино өмд, урт түрийтэй арьсан гутал нь агаарын тээврийн компаний зар сурталчилгааны ажилд үнэхээр үр нөлөөгөө өгч, нислэгийн тасалбарын худалдааг эрс өсгөсөн түүхтэй.

Онгоцны үйлчлэгч нарын мэргэжлийн анхны зам тавигдаж байх үе буюу 1930-аад оны үед маркетингийн ямар нэгэн санаа байсангүй. Үйлчлэгч бүсгүйчүүдийн харагдах байдал болон албан үүргээ гүйцэтгэх чадвар нь гол шаардагдах үзүүлэлт байгаагүй бөгөөд хоол хийх, өвчтнийг асрах нь л тэдний чадах ёстой зүйл байлаа. Онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдийг Германы агаарын тээврийн Луфтханза компани анх бий болгосон гэдэг.

Pacific Southwest Airlines
Агаарын тээврийн компани болон загвар зохион бүтээгчдийн хамтын ажиллагаа 1950-аад оноос эхэлсэн. Агаарын тээврийн компаниуд ажилтнуудынхаа гадаад харагдах байдалд анхаарал хандуулах болсон төдийгүй сэтгэл татам, стиллэг хэв маяг, царай төрхийг бүтээхээр хичээл зүтгэл тавин ажиллах болсон байна.

Загвар зохион бүтээгчдийн гялалзсан харц онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдэд “секс бөмбөг” шинжийг бүрдүүлэхийг мартсангүй. Нислэгийн туршид хэд хэдэн удаа өөрчлөгдөхөөр барахгүй нислэгийн төгсгөлд бариу богино өмдөөр гоёсон гоо үзэсгэлэнг амласан зар сурталчилгаа нь зорчигчдын анхаарлыг маш их татаж байжээ. Нисэх онгоцны үйлдвэрлэлийн хамгийн тачаангуй загварын үе 1970-аад оноос эхэлсэн бөгөөд тухайн үеийн онгоцны үйлчлэгч нар чамин богино даашинз, богино өмд, урт түрийтэй гутлаар гангарч байжээ.

Air West
1968-аас 1971 оны үе

Qantas Airways
1974-85 онуудад онгоцны үйлчлэгч нар Италийн загвар зохион бүтээгч Emilio Pucci-гийн зохион бүтээсэн дүрэмт хувцсыг өмсөж байлаа. Qantas Airways компани нь 1974 онд Австралийн Дарвин хотоос Tracy хар салхинаас 673 зорчигчийг аварч чадсан нь нислэгийн түүхэнд хамгийн олон зорчигчийг аварч чадсан явдал байсан юм.

American Airlines
1971-ээс 1974 оны үеийн дүрэмт хувцас

Delta Air Lines
1979-83 оны үеийн дүрэмт хувцас
ХХ зууны 80, 90-ээд онуудад хуучинсаг үзэл сэргэснээр загварын түүхэнд төлөв, эгэл дүр төрх эргэн ирсэн.

1965-68 оны үеийн дүрэмт хувцас

Hughes Airwest

Air France
1960-аад он

2005 онд Францын загвар зохион бүтээгч Christian Lacroix-ын бүтээсэн хар хөх өнгийн дүрэмт хувцсыг өмсөх болсон нь тус компаний нүүр царайг бүрэн өөрчилсөн өөрчлөлт болсон байна.

Thai Airways
Араб болон Азийн орнуудад онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд уламжлал ёсоор бараан өнгийн даруухан хувцас өмсөж, толгойноосоо хөлөө хүртэл алчуур зүүсэн байдаг. Гэвч Европын онгоцны үйлчлэгч нарын адилаар костюм өмсөх нь тэднийг илүү сэтгэгдэл төрүүлэм харагдуулдаг.

China Southern Airlines

EVA Airways

Monarch Airlines
1960-аад он

Monarch Airlines-ын үзэсгэлэнтэй үйлчлэгч бүсгүйчүүд

Singapore Airlines
Singapore Airlines-ын онгоцны үйлчлэгчдийн дүрэмт хувцсыг Парисын Pierre Balmeyn хэмээх загварын пүүс бүтээсэн бөгөөд үндэсний хэв маягийг шингээсэн европ загварын дүрэмт хувцас аж.

Lion Air

Ryanair
Ryanair-ын онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдийн дүрэмт хувцас маш энгийн загвартай.

Hooter Air
Тус компаний нислэг 2006 онд зогссоны улмаас түүний онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдийн тачаангуй төрх ч бас үгүй болсон юм. Тус компаний үйлчлэгч бүсгүйчүүдийн дүрэмт хувцас нь бие барьсан богино өмд, майк байжээ.

Aeroflot

S7
Оросын S7 агаарын тээврийн компаний онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдийн ер бусын тод өнгө бүхий дүрэмт хувцсыг Британий Landor пүүсийн загвар зохион бүтээгчид бүтээжээ. Тус компаний онгоцны үйлчлэгч нарт тавигдах шаардлага нь зөвхөн нүүр царайны хувьд тааламжтай төрхтэй байхаас гадна хамгийн дээд тал нь 46 размерын хувцас өмсдөг, маш галбирлаг биетэй байх явдал гэнэ.

Air Italy
Төрийн далбааныхаа өнгөт хувцсаар гоёсон Италийн онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдийг жинхэнэ эх оронч гэж хэлж болох юм.

Royal Brunei Airways
Өнөөгийн онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдийн хувцас ХХ зууны дунд үеийнхэн шигээ сэтгэл татахаар байхаа больсон ч загварлаг, эмэгтэйлэг хэв маягийг хадгалсаар байгаа юм.

3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Mongolhh

    2012/03/01 at 22:39

    bnaa bn

  2. ariunbold_gg

    2012/03/02 at 09:44

    Yuch alga

  3. Зочин

    2012/03/02 at 10:29

    AIRWAYS

  4. s_baatar

    2012/03/02 at 11:21

    thanks

  5. pilguun

    2012/03/02 at 21:13

    MIAT ntr iin huuhnuud n unene awgai nar bdag shuu

  6. SuPeR_XeRo

    2012/03/03 at 14:36

    ed nar chin yag uilchldeg hunuus n bish shde.

  7. Зочин

    2012/07/05 at 12:07

    энэ ямар гоё юм бэ

  8. Зочин

    2014/03/14 at 13:54

    I value the article.Really looking forward to read more.

  9. Зочин

    2014/03/18 at 14:26

    I am so grateful for your article. Much obliged.

  10. Зочин

    2014/03/21 at 20:37

    I like the worthwhile info you supply within your posts.I’ll bookmark your blog and investigate yet again listed here recurrently.I’m quite convinced I will be taught quite a bit of recent stuff perfect right here! Excellent luck for the subsequent!
    maillot PSG 2014 http://maillotpsgpascher.oursland.org/

  11. bolorko

    2016/08/11 at 01:17

    UNEHEER gou huwtsasnii zagwar unen goy ene mergejil minii sonirhol bi iim bolno harjil bai

  12. YY

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *