
Экстрим төрлийн спорт хүн болгоны анхаарлыг ямар нэгэн байдлаар татдаг. Туршаад үзмээр санагдавч айдсаа даван туулж чаддаггүй. Гэхдээ л шинэ мэдрэмжийг мэдрэхээр өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн ямар нэгэн хамгаалалтгүйгээр өндөр уул өөд авирч, шүхрээр үсэрч, том ангал дээгүүр олсоор явж байна. Ингээд таны сэтгэлийг хөдөлгөх 15 гэрэл зургийг үзүүлэхээр бэлдлээ.
1. Олсоор явах
Олсоор явагч олон хүн дэлхийн хамгийн өндөр уулст тооцогдох Бразилийн Педра-да-Гавеа ууланд дурладаг. Харахаас ч аймаар, олсон дээр явж байгаа хүн юу мэдэрч байгаа бол …
2. Клифф-дайвинг
Энэ төрлийн спорт сонирхогч хүн өндөр хадан цохион дээрээс өөрийн биеийн уян хатан, гоо сайхныг гайхуулан ус руу үсэрнэ.
3. Уайна Пикчуд авирах
Перугийн энэ уул алдартай бөгөөд олон хүн авирахыг хүсдэг байна. Авирах хүний тоонд хязгаар тавьдаг – өдөрт дээд тал нь 400 хүн л авирахыг зөвшөөрдөг ажээ.
4. Уулын цана
Экстримчүүдын өвөл сонирхдог спортын төрөлд яах аргагүй орно.
5. Мөсөөр авирагчид
Тусгай хэрэгслийн тусламжтайгаар мөсөн оргил өөд авирах бөгөөд хөлдсөн хүрхрээ өөд ч авирч болно. Хэрвээ хүйтний улирал биш бол хиймэл мөсөн уул өөд авирах боломж ч бий.
6. Клифф Кемпинг
Майхнаа бариад аялах сайхан. Гэхдээ майхан чинь 400 метрийн өндөрт дүүжлээтэй байна гээд бодохоор амьдралыг арай өөрөөр харах болов уу.
7. Уулаар алхах
Хүн болгон алхах дуртай биз. Энэ зургаас харахад ангал руу уначихмаар газар гараараа алхах ямар бол.
8. Ирмэгээр зугаалах
Ийм зугаалгыг Канадын Си-Эн Тауэрээр хийж болно. Хамгаалалттай байх хэдий ч адреналин буцалж л таарна.
9. Уулнаас үсрэх
Уулнаас үсрэхийн тулд маш их зориг хэрэгтэй. Шүхэртэй гэдгээ мэдэж байгаа ч гэсэн бас л эвгүй байх шүү.
10. Галт уулаар гулгах
Хачирхалтай санагдаж болох ч галт уулнаас боардаар буух сонирхолтой олон хүмүүс байдаг.
11. Мөсөөр боардинг гулгах
Галт уултай төстэй, гэхдээ мөсөн дээр гулгана.
12. Хадан хясаагаар авирах
Олон хүний мэддэг спорт. Маш аюултай ч сонирхогч ихтэй спортын төрөл.
13. Байдаркаар сэлэх
Энэ төрлийн спорт ямар аюултайг хэлүүлэлтгүй гэрэл зурагнаас үзнэ үү.
14. Уулын хавцлаар унадаг дугуй жийх
Энэ спортоор хичээллэхийг хүсч байгаа бол тэнцвэрээ сайн хадгалдаг байх хэрэгтэй, мэдээж доош харах хэрэггүй.
15. Өвлийн аялал
Цасан бүрхүүлтэй уулсаар аялахад бие чийрэгжихээс өөр яах билээ. Бэрхшээлээс айлгүй, өвлийн тэсгэм хүйтэнд бэлэн л байх хэрэгтэй.







