Apple Music-ийн талаар таны мэдвэл зохих зүйлс

0

Хэрэв та Apple Music-ийн талаар мэдээлэл хайж байгаа бол:

  • Apple хөгжмийн асар том сан бүхий хөгжмийн үйлчилгээг бий болгож байна
  • Хөгжимд дуртай хэн бүхэнд зориулсан онлайн нэгдэл болох олон улсын хэмжээний Beats Radio, Connect гэсэн үйлчилгээнүүдийг багтаасан ажээ
  • 6 сарын 30-наас эхлэн сард 9.99$ төлдөг, гэр бүлийн хэрэгцээнд зориулсан сард 14.99$ төлдөг гэсэн хоёр сонголттой болж байгаа юм
  • iOS, Android OS-ыг дэмжиж ажиллана

Тус компаний гүйцэтгэх захирал Тим Күүк өөрийн илтгэлдээ “Apple Music таны хөгжмийн талаарх ойлголтыг бүрмөсөн өөрчилнө” гэж тунхагласан бөгөөд хөгжмийн салбарын томоохон төлөөлөгч Жимми Ловине тайзан дээр гарч ирж тус үйлчилгээний талаар танилцуулсан ба тэрээр энэхүү үйлчилгээг “Энэ бол хөгжмийн экосистем юм. Хөгжмийн төгс шийдэл” хэмээн магтсан байна.

Apple Music-ийн талаар таны мэдвэл зохих зүйлс 1

Apple Music нь 3 үндсэн зүйлээс бүрдэх бөгөд эхнийх нь бид бүгдийн сайн мэдэх Лос Анжелест төвтэй 24 цагийн “Beats” радиогийн дэлхийн хэмжээний цацалт, элит Дижи нарын сонгосон дуунуудыг Лондонгоос хүлээн авах боломж болон олон нийтийг урлагийнхантай илүү ойртуулах гэсэн оролдлогууд багтаж байна. Уран бүтээлчдийн зарим нь гарын үсгээ зураагүй байгаа бөгөөд тэд олон янзын хөгжим, бичлэгүүдээр бэлэг барих гэнэ. Тус компани урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах бололтой.

Apple Music-ийн талаар таны мэдвэл зохих зүйлс 2

Үнэхээр л тэдний хэлж байгаа шиг байх юм бол бидний амьдрал ч янзын болох нь ээ. Өөрийн утас бүртээ уг үйлчилгээг суулгасан бөгөөд Сири интеграцитай байх болно. Энэ оны 6 сарын 30-наас эхлэн дэлхийн 100 оронд энэ үйлчилгээг үзүүлж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ. Update нь үнэгүй байх бөгөөд сарын төлбөр нь ч боломжийн үнэтэй байгаа гэнэ.

Apple Music-ийн талаар таны мэдвэл зохих зүйлс 3

6 хүртэлх хүнтэй гэр бүл сард 14.99$ төлөөд л энэхүү үйлчилгээний ач тусыг хүртэж чадах ба эхний 3 сарын хэрэглээ нь үнэгүй гэсэн цуурхал үнэн гэнэ. Андройд утастай хүмүүс ч гэсэн ашиглах боломжтой юм байна.

Apple Music-ийн талаар таны мэдвэл зохих зүйлс 4

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *